Нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд иргэдэд илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор Х:18 “Тэнгэр плаза-Багахангай”, Х:17 “Тэнгэр плаза-Багануур”, Х:19 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ”, Х:20 “5 шар-Чингис хаан ОУНБ” чиглэлээр үйлчлүүлэх иргэд автобусны суудлаа гурван хоногийн өмнөөс урьдчилан захиалах боломжтой. Иргэдэд илүү хүртээмжтэй үйлчилгээг хүргэх цахим шилжилт үргэлжилж байна гэж НТБГ-аас мэдээлжээ.