Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 21-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12592 хүрээд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 268 хүн
- Хөнгөн – 36
- Дунд – 215
- Хүнд – 14
- Нэн хүнд-3 нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 12152, гэрээр эмчлүүлж буй 268 нас барсан 10, хавьтал болсон нийт 93022 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4858-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2720 5-9 насны 1600 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.