НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол нөгөөдөр буюу энэ сарын 23-нд 13.00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2025 оны зургадугаар сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны урамшуулалд:
-
3 орон таарвал/30,000-60,000 төгрөг/
-
4 орон таарвал /40,000-100,000/
-
5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
-
6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
-
7 орон таарвал /500,000- 10 сая/
-
8 орон таарвал 5-30 сая төгрөгхийн урамшуулал авах юм.