2025 оны долоодугаар сарын 22-ноос 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Долоодугаар 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.