Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар залуучуудад зориулсан “Жангар” энтертаймент фестивалийг зохион байгуулдаг. Энэ жил дөрөв дэх удаагаа “Дөргөний эрэг дээрх 247” нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна.
Фестивальд 21 аймаг, хотын залуус оролцоход нээлттэй бөгөөд энэ сарын 24-26-ны хооронд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Дөргөн нуурын эрэгт болно.