Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн "Улаан-Эрэг" гэдэг газар түймэр гарчээ.
Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 19:02 цагт Онцгой байдлын албанд ирсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 07.19-ний өдрийн 01:00 цагт цурамд оруулж, 07.20-ны өдрийн 09:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 4 га орчим талбай өртжээ.
Амралт зугаалгын улирал дуусаагүй байгаа энэ үед хүн бүрийн хариуцлага, сонор сэрэмж, анхаарал болгоомж чухал байгааг дахин сануулж аюулгүй, осол эндэлгүй амарч зугаалахыг уриалж байна.