Лондон хотод болж байгаа зуны олимп 13 дахь өдрөө үргэлжилж, улс орнууд медалийн тоогоо нэмсээр байна. Өнөөдрийн байдлаар АНУ 29 алт, 25 мөнгө, 26 хүрэл нийт 90 медальтайгаар бусад орныг хошуучилж байна. Түүний дараа Хятадын тамирчид 37 алт, 24 мөнгө, 19 хүрэл нийт 80 медальтайгаар хоёр бичигджээ. Гуравт 52 медаль авсан Их Британы тамирчид жагссан хэвээр байна.
Харин Монгол улсын хувьд нэг мөнгө, хоёр хүрэл медаль авснаар медалийн жагсаалтад 50-д орж байна. Манай боксын тамирчид болох У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгцөгт нар хүрэл медалийн болзол хангаж мөнгийн төлөө тулалдахаар болоод байгаа. Тиймээс удахгүй Монголын медаль тав болж, рейтинг нь өсөх юм.

Б.Баяр