
Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд ерөнхий боловсролын
сургуулийн сурагчид аймаг, дүүргээрээ нэгдсэн загварын дүрэмт хувцас
хэрэглэнэ гэсэн заалт нэмж оржээ.

Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид аймаг, дүүргээрээ нэгдсэн загварын дүрэмт хувцас хэрэглэнэ гэсэн заалт нэмж оржээ. Энэ хуулийн заалт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөхөөр УИХ-ын тогтоол гаргасан байна. Ирэх оны хичээлийн жилээс эхлээд сурагчид аймаг, дүүргээрээ нэгдсэн загварын дүрэмт хувцсаар ижилсэнэ. Үүнтэй холбоотой бэлтгэл хангах ажил БСШУЯ-наас хийж байгаа бөгөөд сургуулиудын зөвлөл хичээлийн жилийн төгсгөлд дүрэмт хувцасныхаа загвар, материалд тавих шаардлага, төрөл, тоо хэмжээ, үний асуудлаараа эцэг эхчүүдтэйгээ зөвлөж сонголтоо хийж захиалгаа өгчээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)