

Анх УИХ-ын гишүүн Б.Жаргалсайханыг хачин адилхан дуурайж, элэглэх авьяасаа олонд таниулсан Б.Нямхүү энэхүү тоглолтод УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, дуучин Ноён Бондгор, “Хип хоп” холбооны тэргүүн Баавар зэрэг олон олны танил хүмүүсийг дууриан элэглэх аж. Харин манай хамтлагийн жүжигчин Ж.Булган-Эрдэнэ энэхүү тоглолтод хоёр ч эмэгтэй дуучныг элэглэх аж. Дашрамд дурьдахад, тус хамтлагийнхан ирэх жилээс хамтлагаараа инээдмийн жүжиг, кино хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Ц.Болор