Есөн хүний аминд хүрсэн Жоу Кэхуа хэмээх зэвсэгт дээрэмчний оргож боссон амьдрал төгсгөл болов. 2004 оноос хойш дээрэм тонуул, аллага халдлагаар амьдрах болсон аюултай гэмт хэрэгтний замнал өчигдөр өмнөд Хятадын Чунцин хотод цагдаагийн суманд өртсөнөөр төгсгөл болжээ. Цагдаагийнхан түүнийг орчин үеийн Хяиадын хамгийн аюултай гэмт хэрэгтний нэгээр зарлаад байсан юм.

Тэр хэзээ ч буудалд буудаггүй, хээр гадаа амь зууж чаддаг байв.
Наймдугаар сарын 10-ны өдөр дэлгүүр тонох явцдаа худалдагч эмэгтэй, эргүүлийн цагдаа хоёрыг хөнөөснөөс нь хойш цагдаагийнхан тасралтгүй мөшгижээ. 42 настай Жоу Кэхуагийн тухай мэдээллийнтөлөө Чунцин хотын цагдаагийн газар хагас сая юань буюу 80 мянган ам.долларын шагнал амлаад байсан юм. Түүний “толгойн” төлөөх шагнал нийтээ 900 мянган долларт хүрч байв. Харин Жоу Кэхуан дээрмийн хохирол ердөө 40 мянган доллар байжээ.