Чингэлтэй дүүрэг ЗДТГ-аас “Хөдөлмөрлөе хөгжье” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Уг арга хэмжээ нь “Өрхийн хөгжлийн дэмжих жил”-ийн хүрээнд “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох”, “Ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх” хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг иргэд, олон нийтэд түгээн иргэдийн хөдөлмөр эрхлэх идэвх, санаачлагыг өрнүүлэн хөдөлмөр эрхлэгч иргэнээр дамжуулан өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Б.Лхам