
МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн мягмар гаригт ялын тогтоолоо гардаж авсан. Тэрээр тогтоолоо аваад “Давж заалдах шатны шүүхэд хандахаа” мэдэгдээд байсан. Харин өнөөдөр түүний өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах өргөдлөө Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн байна. Сүхбаатар дүүргийн шүүх түүний өргөдлийг Нийслэлийн шүүхэд хүргүүлснээр түүний хурлын тов гарах юм. Хуулиндаа Нийслэлийн шүүх өргөдлийг хүлээн аваад хэргийн шүүгчийг томилж, 30 хоногийн дотор хурлын товыг гаргах ёстой билээ.
Б.Чимэг