Хятадын иргэн 51 настай Сан Жифаг хүмүүс "төмөр хүн" гэж дууддаг. Учир нь тэрбээр авто ослын улмаас хоёр гаргүй болсон ч төмөр гараараа бүгдийг амжуулдаг аж. Тэрбээр найман жил гаргүй явсан бөгөөд эмнэлгээс өөрт нь тохирох гар хийж өгч чадахгүй байсан учир өөртөө төмрөөр гар урласан нь энэ юм. Тэрбээр гэр бүлээ тэжээхийн тулд төмөр гараараа ажил хийх болжээ. Харин одоо бол өөр шигээ мөнгөний гачигдалтай хүмүүст зориулан мод, төмрөөр гар хийж хямд үнээр зардаг болсон байна.





Б.Баяр