
Өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай талбайд 20 цагт залууст зориулсан үнэгүй кино гарна. ҮСАХ нь долоо хоногийн пүрэв гараг бүрт үнэгүй кино гаргаж байгаа бөгөөд энэ удаа "Шуугиант эгшиг" нэртэй залуучуудын тухай кино гаргах юм байна. Киног хадмал орчуулгатайгаар хүргэнэ. Кино өдөрлөгийн хүрээнд 10-р сар дуустал пүрэв гараг бүрт дэлхийн шилдэг бүтээлүүдийг үзүүлэхээр төлөвлөжээ.
Энэ үйл ажиллагааг сонгодог, арт хаус киног олон нийтэд түгээх, сурталчлах, бүтээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Алтан хальс" төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа аж.