
Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл өнөөдөр давж заалдах шатны шүүхэд өргөдлөө гаргасан. Тиймээс уг асуудалтай холбоотойгоор маргааш “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас хэвлэлийн хурал хийхээр болжээ. Тэрээр “Улстөрчийн захиалгаар хилсээр шоронд суусан Н.Энхбаяр даргыг аль болох хурдан гаргах шаардлагатай байна. Иймээс нийслэлийн шүүх заавал 30 хоног гэж хугацаа алдалгүйгээр аль болох хурдан дараагийн шатны шүүхийн товыг гаргана гэдэгт найдаж байна” гэв. Хуулиндаа давж заалдах шатны шүүхэд өргөдөл очсоноос 30 хоногийн дотор хурлын товыг гаргах ёстой байдаг билээ.
Б.Чимэг