
Домогт “Битлз” хамтлагийн хуулбар “Bootleg Beatles” хамтлаг Монголд
ирхээр болжээ. НИТХ-ын төлөөлөгч буюу “Шар айраг” хамтлагийн ахлагч
Г.Ганхүү хэсэг нөхдийн хамт тус хамтлагийг эх орондоо урьсан бөгөөд
тоглолт үнэ төлбөргүй болох аж.

Домогт “Битлз” хамтлагийн хуулбар “Bootleg Beatles” хамтлаг Монголд ирхээр болжээ. НИТХ-ын төлөөлөгч буюу “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү хэсэг нөхдийн хамт тус хамтлагийг эх орондоо урьсан бөгөөд тоглолт үнэ төлбөргүй болох аж. Bootleg Beatles”-ийнхэн бусад оронд тоглодог ханшны тал хувиар буюу 60 мянган ам.доллараар тоглож байгаа бөгөөд зардлыг “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү болон хамтран зохион байгуулж байгаа хүмүүс хувиасаа гаргаж байгаа гэнэ.
Мөн “Шар айраг” хамтлагийнхан хамтран уран бүтээлээ хүргэх бөгөөд мөн “Битлз”-ийн үнэнч фэнүүдэд зориулсан тусгай тоглолт ирэх есдүгээр сарын 8-нд болно. Харин одоогоор энэ тоглолт хаана болох нь тодорхойгүй байгаа юм. “Битлз” хамтлагийн 50 жилийн ойд зориулан ийнхүү нийслэлчүүдэд бэлэг барьж байгаа юм.
Ц.Болор