
Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэж буй монгол бөхчүүдээс зан
төлөв, барилдааны ур хийц гээд олон сайхан чанараараа ялгардаг
Харумафүжи Д.Бямбадорж удахгүй гэрлэх гэнэ.

Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэж буй монгол бөхчүүдээс зан төлөв, барилдааны ур хийц гээд олон сайхан чанараараа ялгардаг Харумафүжи Д.Бямбадорж удахгүй гэрлэх гэнэ. Энэ талаар Японы сонин хэвлэлд сүүлийн үед мэр сэр мэдээлэл гарах болжээ. Түүний хувьд өдгөө 26 нас хүрч байгаа. Тэрбээр эх орондоо ирж, хуримаа хийх бөгөөд ирэх хавар Японд мөн хуримын ёслол дахин хийх ажээ. Харин эхнэрийг нь М.Баттуул гэдэг бөгөөд Японы Иватэгийн их сургуульд оюутан солилцоогоор суралцдаг. 23 настай бүсгүй гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn