
Холливудын нэрт жүжигчин Силвестер Сталлонегийн найруулсан “Expendables” кино дэлхий нийтийг догдлуулсан билээ.

Холливудын нэрт жүжигчин Силвестер Сталлонегийн найруулсан “Expendables” кино дэлхий нийтийг догдлуулсан билээ. Тэгвэл уг бүтээлийн хоёрдугаар анги өнөөдөр дэлхий даяар гарах ажээ. Олон супер одыг нэг дор цуглуулж чадсан уг кино багагүй саад бэрхшээлтэй тулгарсан ч товлогдсон өдрөө дэлгэцэнд гарахаар болжээ. “Expendables 2”-т өмнөх ангид тоглож байсан жүжигчдээс гадна Ван Дамм, Чак Норрис нэмэгдэж тоглох аж. Түүнчлэн нэгдүгээр ангид жижигхэн дүр бүтээсэн Арнольд Шварценеггер энэ удаад арай илүү үүрэг гүйцэтгэх юм байна.
Д.Ундрах 24tsag.mn