Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эхийн хайранд ивлэсэн авьяас

2019-1-26
0
ЖИРГЭХ

“Бага байхдаа сахилгагүй хүүхэд байлаа. Ангийнхаа охидыг их шоглож уйлуулна. Багш ангиас гараад явахад л ширээн дээгүүр дамжаад гүйчихдэг хөдөлгөөнтэй хүү байсан. Гэхдээ шууд ойлголтоор биш шүү. Хүүхдэд гэнэн томоогүй мөртлөө юу ч хийж болмоор юм шиг санагдах үе байдаг шүү дээ. Яг л түүн шиг хүүхэд ахуй нас минь өнгөрсөн” гэж ярих түүнийг “Авъяаслаг монголчууд шоу”-ны даруухан атлаа эвлэгхэн хоолойтой залуугийн дүрээр монголчууд эчнээ танина. Тэрээр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд 1991 онд айлын тав дахь хүү болон мэндэлжээ. Гуравдугаар ангиасаа дуулж эхэлсэн нь түүнийг одоогийн авъяасыг нээж, урлагийн тайз руу хөтлөх гүүр болжээ.

СУИС-ийн босго алхсан нь

Хожмын авьяасаа бага ангидаа нээсэн Д.Бердибек 2010 онд СУИС-д элсэн оржээ. Сонирхолтой нь, дуулаачийн биш “Шоу менежмент”-ийн анги түүний сонголт байв. Гэхдээ түүний сонголт алдсангүй. Эсрэгээрээ СУИС хэмээх их айлын босго алхсан нь урлагийн “гэр бүл”-д багтаж өнөөдрийн амжилтынх нь суурийг тавьжээ. Учир нь, сонгосон ангидаа суралцаж байхдаа хөгжмийн хөг эгшигт өөрийн эрхгүй “дурлаж”  өөр сонголт хийхэд хүрчээ.

Энэ тухайгаа СУИС-ийн хүндэт профессор Найрал дууны удирдаач Д.Оюунхишиг багшдаа дуулгаж, хөгжимчин болох хүсэлтэйгээ хэлж, мэргэжлээ солихоор шулууджээ. Үүнийг сонссон багш Оюунхишиг “Чи хөгжим дарж чадах юм уу, нотын талаар хэр мэдлэгтэй вэ” хэмээн асуусан гэдэг. Хариуд нь Д.Бердибек “Хөгжим тоглож чадахгүй” гэжээ. Улмаар зуныхаа амралтаар багшаасаа домбор дарж сурах даалгавар авч, нутаг буцсан байна.

Тэрээр “Зуныхаа амралтын хажуугаар домборын сургалтад суусан. Өөрийнхөө хэмжээнд дажгүй дараад сурчихсан юм. Хичээлийн амралт ч дууссан. Сургуульдаа ирээд элсэлтийн нэмэлт шалгалт өгч тэнцэж, найрал дууны удирдаач мэргэжлээр суралцах эрхтэй болсон юм. Ингээд л эргэлт буцалтгүй гаргасан шийдвэрээ дагасан даа. Урлагийн сургуулийн оюутан хичээл их, байнгын бэлтгэлтэй байдаг. Өдөр шөнөгүй нот цээжилж, бэлтгэл байнга хийнэ. Хажуугаар нь хичээлээ хийнэ. Тэглээ гээд шалгалтаа муу дүн авсан ч дахиж өгөөд 61 хувиар D үнэлгээ авч тэнцэж байлаа. Ингэж нуцат буцаж байснаа ер мартдаггүй юм. Гэртээ очиход аав, ээж минь “Сайн сураад ирэв үү” гээд үнсэхэд нь “Амжилттай сураад ирлээ” гээд гэмшингүй хариулж билээ. Аав, ээждээ худлаа хэлчихсэн болохоор хэсэгтээ сэтгэл санаа хэцүүхэн байлаа. Өөртөө хэт гэмшиж, өмнөхөөсөө илүү хичээж “Би заавал амжилттай сурах ёстой” гэж өөртөө амлалт өгч билээ” хэмээн тэрээр даруухан ярьсан юм.

Хайраараа хөглөсөн хөгжмийн зэмсэг нь хамгийн үнэ цэнэтэй

Д.Бердибект хамгийн үнэ цэнэтэй нэг зүйл бий. Магадгүй өнөөгийн өндөрлөгт хүргэх, хүрсэн, хүргэж яваа тэрхүү нандин зүйл нь оюутан байхад нь ээжийнх нь авч өгсөн төгөлдөр хуур. Хүний амьдрал гэдэг эрээнтэй, бараантай. Элдэв янзын тохиол, гэнэтийн явдлаар дүүрэн. Тэдгээр нь хүн болж төрсний аз завшааныг мэдрүүлэх үе байхад насан туршдаа мартахааргүй хөнгөн гунигийг төрүүлэх нь бий. Яг ийм амьдралын таашгүй хэрнээ төсөөлөшгүй тавилан Д.Бердибекийг зургадугаар ангид байхад тохиосон гэдэг. Хатуу ч гэлээ амьдралын энэхүү тохиол нь тэрээр ээжийгээ “тэнгэр дэвшүүлсэн” явдал байв. Эхийн хайр гэдэг юугаар ч сольж болохгүй бас ямар ч хариу нэхдэггүй. Хэрсүү атлаа тэрсхэн насандаа яваа хүүхэд эхийн хайраар дутаж, үе тэнгийнхнийхээ адил жаргалыг мэдрэхгүй өснө гэдэг нэг талаар харамсалтай, нөгөө талаар сэтгэл эмзэглүүлэм цаг үе.

Тэрээр “Намайг зургаадугаар ангид байхад бурхан ээжийг минь аваад явчихсан юм. “Хүүгээ урлагийн хүн болгоно” гэж үргэлж ярьдаг байсан. Гэхдээ буцаагаад надад амьд бурхан шиг сайхан ээж заяасан. Хүү нь ээждээ маш их хайртай. Ачийг хариулах юмсан гэж үргэлж бодож явдаг” гэдгээ хайр дүүрэн харцаар намуухан гэгч нь хоолой зангируулан хэлсэн юм.

Хүний амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн. Өнчин нулимстай үлдсэн, үр хүүхдээ элэг бүтэн, эхийн хайраар дутаахгүй амьдруулахын тулд хожим аав нь хүнтэй суусан гэнэ. Энэ нь ч буруудсангүй. Эхийн хайрыг эргэж мэдэрсэн Д.Бердибек нэг л мэдэх их сургуулийн босго алхсан байв. “2011 онд ээж минь хөдөөнөөс ирж надад төгөлдөр хуур авч өгсөн. Тухайн үед надаас өөр хөгжимтэй хүүхэд манай ангид байгаагүй. Аав, ээж минь ажил хийж, олсон мөнгөө хурааж, сэтгэл зүрхээ шингээж хуримтлалаараа надад зориулж хөгжим авч өгсөн болохоор илүү их хичээлдээ анхаарч, илүү их өөрийгөө дайчилж, өмнөө зорилго тавьсан.

“Бердибек чи ийм үнэтэй хөгжим авахуулчихаад сайн дарж сурах ёстой" гэж үргэлж  өөртөө хэлж, бодож явдаг байсан” гэдгээ  тэрээр нуусангүй. “Би сайн суралцахын тулд их хичээдэг. Орондоо хэвтэж байхад толгойд гэнэт ая орж ирвэл харайж босоод л төгөлдөр хуураа дараад л бичиж, тэмдэглэнэ. Оюутны байранд амьдардаг байлаа шүү дээ. Намайг сайн ойлгож, дэмждэг байсан учраас  шөнө гэлтгүй хөгжмөө дарж, хичээлээ хийдэг байсан. Бие биенээ ойлгож, үргэлж тусалж дэмждэг өрөөнийхөндөө үнэхээр их талархаж явдаг” гэв.

Урлагийн наадам, тоглолт болоход Д.Бердибек төгөлдөр хуураа аваад очдог болжээ. Нямбай гэгч нь машины ард хийгээд аваад явна. Нутгаасаа Улаанбаатарыг зорьж, хүүдээ зориулж авч өгсөн хөгжим нь өнөөдөр түүний ирээдүйг ийн гэрэлтүүлсэн хэрэг. Сургуулиа амжилттай төгсч, дэлхийн хэмжээний том шоунд шилдэг оролцогч болсон нь мэдээж ээжийнх нь авч өгсөн хөгжимтэй салшгүй холбоотой гэсэн үг. Өдгөө Д.Бердибек хорвоод хосгүй сайхан хоёр ээжийнхээ хүслийг биелүүлж, урлаг хэмээх хязгааргүй том ертөнцөд тодоос тод гэрэлтэй, өөрийн гэсэн өнгө аястай олон бүтээл туурвиж, хэдийнэ өөрийн орон зайг эзэлжээ. Хайраар хөглөсөн хөгжмийн зэмсэг түүний хувьд хамгийн үнэ цэнэтэй гэдгийн утга учир энэ ажээ.

Амьдралаа зохиосон түүх

Түүний ханийг Күн Нуур гэдэг. Монголчилбол, Наранцацралт гэсэн утгатай. Анх ханьтайгаа 2014 онд танилцаж, хайрын түүхээ эхлүүлжээ. Тэдний хайр дурлал гэгээн атлаа хүлээлт тэвчээр дунд өнгөрсөн гэнэ. Учир нь Бердибекийн хань нь Турк улсын их сургуульд суралцаж байсан үед тэд танилцсан гэдэг. Хайртай хүнээсээ хол амьдарна гэдэг хэцүү. Хайраар жигүүрлэж, сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг ч хүний амьдрал болсон хойно үл ойлголцох, гомдол тунирхах асуудал гарах нь энүүхэнд. Ийм асуудал гарах бүрт эр хүн  холч ухаанаар шийдэж, ойлголцох нь бие биедээ итгэх итгэлийг бататгаж, хайрыг илүү үнэ цэнэтэй болгодог гэж тэрээр хэлсэн юм. “Хайртай хүнээсээ хол байна гэдэг хэцүү. Хардаж, сэрдэх, гомдож тунирхах үе олон тохиолдоно. Тэр бүрт эр хүн тэвчээртэй байх хэрэгтэй. Тэрхүү хугацаанд тэвчиж, уучлах нь ялалт юм байна гэдгийг ойлгосон. Хань минь миний анхны хайр. Ханьдаа хайрын дээдийг мэдрүүлж, аз жаргалтай амьдруулах юм сан гэж боддог” хэмээн эелдэгхэн инээмсэглэв.

Үргэлжлүүлэн тэрээр “Олон хүүхэдтэй болно гэж боддог. Хүүхдүүдээ зөв сайн хүмүүжүүлнэ. Аав ээж минь гэрээр дүүрэн хүүхэд өсгөж хүмүүжүүлж хүний дайтай хүн болгосон. Би доороо нэг эрэгтэй дүүтэй. Дүүгээ харж хандаж, хайрлаж хамгаалж явах үүрэгтэй. Одоо оюутан залуу байгаа.  Эргээд бодоход хүүхэд нас минь хамгийн их аз жаргалаар дүүрэн өнгөрч дээ” гэсэн юм. Тэрээр заяаны хань адилхан байдаг гэсэн. Би ханьтайгаа их төстэй шүү дээ. Хүмүүс дүү охин чинь үү гэдэг юм. Хань минь аавын эрх охин. Надад ч бас эрхэлдэг юм. Хоол цай сайтай, цэвэрч нямбай ухаалаг эмэгтэй. Эр хүний сайн яваа нь эхнэрээсээ гэдэг үг бий.  Миний амжилттай ажиллаж байгаагийн ард халамжтай сайн ханиа байгаа. Би 141 дүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байна. Сургуулийн захирал, менежер хоёр “Та хоёр амьдрал эхлүүлж яваа шинэ гэр бүл. Тиймээс бид дэмжээд эхнэрийг чинь ажилд авъя” гэсэн. Бид хоёр бусдын адил тэгээс амьдрал эхлүүлээд байр хөлслөөд амьдарч яваа залуу гэр бүл. Тиймээс сайхан амьдрал бүтээхийн тулд ажлыг голохгүй хийх хэрэгтэй. Эхнэр маань сургуулийн гал тогоонд хоёр сар гаруй угаагч хийсэн. Хайрцаг дүүрэн таваг бариад дээрээс доод давхар хүртэл олон удаа нааш цаашаа явна. Миний цалингаар сайхан амьдарнаа ханиа гээд л ажлаас нь гаргачихсан юм. Эр хүн эхнэр хүүхдээ тэжээж сайхан амьдруулах үүрэгтэй шүү дээ. Ирээдүйд хань минь ээж болно. Эмэгтэй хүнд биеийн хүчний хүнд ажил тохирохгүй. Зөв бодолтой сэтгэлтэй явбал ажил амьдрал аяндаа сайхан болдог гэж боддог. Сайхан амьдрал бүтээхийн тулд би хичээж, хөдөлмөрлөнө” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.

Хүмүүний амьдрал олон өнгөтэй. Гэрэл гэгээ цацруулсан цав цагаахан өнгөтэй би Д.Бердибек хэмээх авъяаслаг залуу уран бүтээлчийг зүйрлэсэн юм. Харцнаас хайр гэрэлтэж, хэлж байгаа бүхнээс нь хийж бүтээх их хүсэл ундарсан түүнийг урлагын ертөнцөд өөрийн гэсэн өнгө аястай олон сайхан бүтээл туурвиж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулсан уран бүтээлч болно гэдэгт итгэж байна.

Бид ийн хөөрөлдөж дуусаад СУИС руу хамт алхаж, түүний багштай очиж уулзсан юм.  Амралт дөхсөн болоод ч тэр үү, оюутан бүр бэлтгэлээ хийж, энд тэндгүй хөгжим тоглож байлаа. Гурван давхарт байрлах СУИС-ийн хүндэт профессор Найрал дууны удирдаач Д.Оюунхишиг багшийн ангид орж, учир байдлаа хэлэн цөөн хором ярилцсан юм.

-Шавийн эрдэм багшаас гэдэг шиг Д.Бердибекийн энэ хүртэл амжилттай яваа нь тантай салшгүй холбоотой болов уу. Оюутан байхдаа ямар хүүхэд байсан юм бол?

-Бек бол хичээл зүтгэлтэй оюутан байсан. Хүн мэргэжлээ зөв сонгож, өөрийгөө олох нь чухал.  Өөр мэргэжлээс “урваж” орж ирсэн хүүхэд. Тухайн үед би Бекийн ангийнханд хичээл орж, нот заасан. Тэр үеэс хөгжимд илүү их татагдаж, мэргэжлээ солих тухайгаа надад хэлсэн. Сурах хүсэл мөрөөдөлтэй хүүхдийг дэмжих нь багш хүний үүрэг. Хүн өөрийнхөө авьяасыг мэдэрч зөв сонголт хийх хэрэгтэй. Нот мэддэг хүн бүхэн хөгжмийн аялгуу зохиодоггүй. Туурвисан бүтээлүүд нь их сайхан аялгуутай.  Сайн уран бүтээлч болох хүнд өгөгдөл гэж бий. Бек ямар уран бүтээлч вэ гэдэг нь “Авьяаслаг Монголчууд” шоугаар илэрсэн гэж дүгнэдэг.  Ард түмэн ч мэддэг болсон.

-Хичээл зүтгэлтэй оюутан байсан гэлээ. Шавиа хэрхэн хурцалж, урмын үгээр тэтгэдэг вэ?

-“Нойлын ногоон тэг” гээд л загнаж байсан үе олон. Бек сургууль дээрээ өнждөг оюутан байсан. Байнга төгөлдөр хуур тоглоод суучихна. Аав нь “Чи гэртээ яагаад харьдаггүй юм бэ” гээд утсаар яриад байдаг юм. Тэгэхэд “Би аавтай чинь ярья” гээд л “Сайн хөгжмийн зохиолч, авьяаслаг хүү төрүүлсэн” гэж хэлье гэдэг. Монголд сайн хөгжмийн зохиолч төрсөн гэж бодож байна.  Багш хүний аз жаргал, шавиа амжилттай явахыг харах. Би Бекийг монголынхоо нэрийг дэлхийд мандуулсан сайн хөгжмийн зохиолч болно гэж боддог.

-“Авьяаслаг Монголчууд” шоунд таны шавь амжилттай оролцож, монголчуудыг нэгтгэж чадсан. Багш хүн шавиа дэмжих нь мэдээж. Дуулсан дууных нь сонголтыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Монгол хэл дээр дуулахыг нь сонссон. Казах, Монгол хэл дээр дуулахыг нь сонсоод өөрийн эрхгүй бахархсан. Монгол Улс бол олон үндэстэн ястны өлгий нутаг. Монголчуудыг нэг дээвэр дор нэгтгэж, чадсан гэж бодож байна. Дууны сонголтууд таалагдсан.

-Хувь хүнийх нь талаас дүгнэхэд...

-Хүмүүжил сайтай хүүхэд.  Би аав, ээжид нь баярлаж явдаг. Хүнд гэр бүлийн хүмүүжил чухал. Бек бол уйгагүй хөдөлмөрлөж, юм сурах гэж их хичээдэг.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (66.181.161.90)
    Mundag zaluudaa ajiliin amjilt amidrald ni az jargal ervvl enhiig hvsiye
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.43.119)
    Мундаг ухаантай сайн хуу байна. Амжилт хусье.
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Aijan (103.10.21.76)
    Naiztai maani hamt duulsan cover uudig ni sonsood chamar baharhsa shuu☺ amjilt husey
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.25.154)
    ich aviaastai mundag zaluud amjilt chuseei
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.19.59)
    Сошилоос ганц сайхан гэгээн мэдээ уншлаа. Амжилт Бэк. Илүү олон сайхан аялгуу зохиогоорой.
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
  • зочин (202.21.107.199)
    шоунд гоё дуулсан шүү.
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Монголхүү (103.10.23.89)
    Ухаалаг Монгол залууд амжилт.
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Монголхүү (103.10.23.89)
    Ухаалаг Монгол залууд амжилт.
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.10.23.89)
    Ухаалаг Монгол залууд амжилт.
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Mahabbat Alha (66.181.160.12)
    Amjltiin deediig husie.
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.160.12)
    Amjltiin deediig husie
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Bayar (66.181.166.69)
    Amjilt zaluu min.
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
    • Elai mayasat
      Dvvdee amjilt ger buld ni az jargal hvsie
      2019 оны 01 сарын 26
    • Dvvdee amjilt ger buld ni az jargal hvsie
      2019 оны 01 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    56 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    1 цаг 39 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    2 цаг 36 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    3 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    4 цаг 1 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    4 цаг 3 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    4 цаг 51 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    6 цаг 19 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    6 цаг 51 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    7 цаг 19 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    7 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    7 цаг 32 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    7 цаг 34 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    7 цаг 45 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    8 цаг 1 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    8 цаг 36 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    8 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    9 цаг 9 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    9 цаг 14 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК