Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чуулганаар УИХ-ын даргаас гадна дахин нэг шинэ сайд тодорно хэмээн “мөрийцье”

2019-1-31
0
ЖИРГЭХ

-УИХ-ын дараагийн дарга Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уу эсвэл Шадар сайд Ө.Энхтүвшин үү?-

 

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрөгч мягмар гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс үүдэж УИХ-ын дараагийн дарга хэн бэ гэдэг асуудал олны анхаарлын төвд байна. УИХ-ын дараагийн даргыг энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж томилох ёстой. Энэ долоо хоногийн нэгдсэн чуулган гурван өдөр хуралдана. Учир нь Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинийн дөрвөн буюу нэгдүгээр сарын наймны ажлын өдрийг ирэх бямба гарагт нөхөхөөр болсон юм.

Ингээд гурван өдөр үргэлжлэх УИХ-ын нэгдсэн хуралдааны шийдвэр нь юу байх вэ гэдэг таамаглал дэвшүүлье. УИХ-ын дарга хэн бэ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хийж байсан мэдэгдэл ортой биш байгаа. Ийн өгүүлэхийн учир нь тэрбээр Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын таван гишүүнийг чуулганыг бойкотлож байхад “Сүүлийн үед үүсээд байгаа ЖДҮ-ийн асуудлыг олон нийтийн анхаарлаас сарниулах зорилгоор УИХ-ын дарга, сайдын сэнтий рүү сэмхэн гэтэж байгаад эгдүүцэн, ийнхүү шаардлага хүргүүлж байна. Ялангуяа парламентын ахмад гишүүд болох Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ц.Нямдорж, Ч.Улаан нарын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах, залуу гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй байх ажлуудыг зохион байгуулж байгаад харамсч байна. Бидэнд тийм мэдээлэл ирсэн учраас ийнхүү парламентын ахмад гишүүддээ шаардлага хүргүүлж байна” гэсэн удаатай. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Албан тушаал болохоор л ах нар гүйдэл орох юм аа. Төрийн ордноор сайдын албан тушаал сонсогдвол ах нар “шааж” явах юм. УИХ-ын даргын албан тушаалыг сонсоод бас л “шааж” явна. Удахгүй Ерөнхий сайд болно гээд араандаа хийгээд “шааж” явах вий дээ” хэмээн ярьж байсан. Тэдний хэлдгээр нээрэн л зарим ахмад гишүүд “араандаа хийчхэв үү” гэлтэй. Учир нь УИХ-ын гишүүн Ч.Улаан ХХААХҮ-ийн сайдаар сарын өмнө томилогдсон. Мөн үүнээс гадна дараагийн УИХ-ын даргад Шадар сайд Ө.Энхтүвшин, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар яригдаж байгаа аж. Эдгээр гишүүнээс гадна ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нар яригдаж байгаа юм байна.  

УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулахыг шаардаж байсан гишүүдээс дараагийн УИХ-ын дарга хэн байгаасай хэмээн бодож байгаа талаар тодруулахад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Нөхөдтэйгөө зөвлөлдсөний дараа нэрээ хэлэх ёстой. Юутай ч нийгмийнхээ хандлагыг ойлгодог хүн байгаасай гэж бодож байна. Хоёрдугаарт, олон сонгогдсон хүн байгаасай гэсэн бодолтой байгаа. Энэ суудал өндөр босготой байх ёстой шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол Ж.Батзандан гишүүн “Би эрэмгий, дайчин хүн байгаасай гэж бодож байна. Уг нь Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг УИХ-ын дарга болооч хэмээн гуйсан ч хүлээж аваагүй” хэмээн хэвлэлд яриа өгсөн байдаг.

Эндээс бяцхан таамаглал дэвшүүлэхэд Шадар сайд Ө.Энхтүвшин, Хуульзүйн сайд Ц.Нямдорж хоёрын нэг нь УИХ-ын дарга болж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар сайд болох боломж гарч ирж магадгүй юм. Учир нь том зүйл рүү сарвайсан хүн хоосон хоцордоггүй гэдэг. Тиймээс тэд сайдын суудалтай үлдэхийг үгүйсгэхгүй. Ийн таамаглахын учир нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Нямдорж нар бүгд сайдын алба хашдагийг энд өгүүлэхэд илүүц биз.

Шадар сайд Ө.Энхтүвшин өмнө нь УИХ-ын даргын албыг хашиж байгаагүй ч МАН-ын даргаар ажиллаж байсан. Харин Ц.Нямдорж сайдын хувьд 2005-2007 оны хооронд УИХ-ын даргын албыг хашсан туршлагатай.

УИХ-ын даргыг сонгохдоо эхлээд намын Удирдах зөвлөлөөр хэлэлцсэний үндсэн дээр намын бүлгийн хурлаар хэлэлцэж УИХ-ын чуулганд нэр дэвшигчийг танилцуулдаг дараалалтай. Харин УИХ-ын гишүүдийн 1/3 нь дэмжих юм бол тухайн танилцуулсан хүн УИХ-ын дарга болно. Ямартай ч гахай жилээс өмнө УИХ-ын даргаас гадна Зам тээвэр хөгжлийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд томилогдох магадлалтай байна.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Апп (103.212.118.142)
    Молиор новшнуудаа
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочид (202.179.31.252)
    байнгын асуудал дагуулсан тэнэг хууль болох сөх-ийн хуулийг эрс өөрчлөх хэрэгтэй суугчид яагаад жижүүр манаачийн ажлаас өөрийг хийж чадахгүй байгаа сөх -д хүссэн мөнгий нь төлж шулуулж байгааг УИХ-н дарга иргэдэд тайлбарлах хэрэгтэй
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • ШИРМЭН НҮҮРТ АЮУРСАЙХАН, ШИРЭН НҮҮРТ ОЮУН-ЭРДЭНЭ,ШИЛЭН НҮҮР БАТЗАНДАН, ШИЛНИЙ ХАГАРХАЙ БОЛД, ШИЛНИЙ ТОРТОГ НЯМЫААТАР НАРЫН ШУНАЛЫН БИРДҮҮД ШҮЛСЭЭ ГООЖУУЛААД СУУЖ БАЙГААДАА.ИЧМЭЭР БИРДҮҮД (124.158.124.142)
    БАТ
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.189.58)
    занданшатар нь дээр биз дээ хөгшчүүл одоо болоо
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (202.9.42.221)
    их хурлын дарга хэн байх нь сонин биш , хэрүүл хийж хийрхэж байгаа оюун эрдэнэ ,аюурсайхан нар бол хүрэлсүх,женкогийн бууны ноход шүүдээ. хар массын хан мөнч их тэнгэрэх юм, ажил хийж биш хүн муу хэлж хийрхэж амьдах гэсэн тбб хан гэж ичмээр амьтад бас байна.шүлсээ савируулан хүн муулдаг оюун эрдэнэ , тас хар царай нүүршигээ санаатай аюурсайхан гэж нэг адгийн новшууд байна. эд мөнгөнд толгойгоо мэдүүлсэн одоо салга болсон болд баян шиг эрхэмүүд уг нь бурханы оронд залраасай .
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Gungaa (66.181.184.165)
    Za ene kheden khogshin gishuud odoo bolikh kheregtei shuu dee ardiin namiin ner khund ulam l unana shuu dee ter zeel absan khumuus burch bolokhgui kedej bgaa biz dee
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Эдгээр нохдуудын хэлж байгаагаас харахад үнэхээр суудлын төлөө байсан байна гэхээс өөр хэлэх үг алгаа. Батзандан юу гэнэ үү "эрэмгий дайчин хүн гэнэ үү" УИХ-ын дарга чам шиг худалч амандаа орсоноо бурдаг хүн байвал дайн гаргана
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.26.194.97)
    Аюурсайханыг дэмжиж байна. Хөгшин бурхинууд юу ч хийхгүй нь үнэн шдээ.
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.164.222)
    Монгол улсын төрд тасралтгүй 20 гаруй жил дарга сайд хийсэн Хүрэлсүх, Нямдорж гуай нар МАНАН гээчид ерөөсөө байхгүй байсан гэж бодохоор Сонин санагдаад байгаам даа. Тэр МАНАН гээч шиг бузар юм байхгүй гээд л аль аль нь шогшроод байхийм. Тэр МАНАН нь гишүүнчлэлтэй байсийм болов уу.
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.21.106.141)
    Олон хүний нэрийг бичиж наадуул чинь сонгож шалгаруулсан дүр эсгэж байгаа юм. Аль эрт параламент байгуулагдсан өдрөөс эхлээд дөрвөд Нямдорж Энхболдыг унагаж өөрөө дарга болох бүх хорыг найруулж одоо санасандаа хүрч байгаашүүдээ!! мАН 60 тэрбумын МАНАН г ЖДҮ чдийн МАН гаар сольж байгаа юм.!!
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
    • яг зов
      2019 оны 01 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 57 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    6 цаг 56 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    6 цаг 58 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    7 цаг 2 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    7 цаг 8 мин
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    Өчигдөр 10 цаг 11 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК