
Патентийн зөрчилтэй гэгдээд байгаа эдгээр гар утсууд нь Apple брэндийн iPhone3GS, iPhone4 болон iPad, ipadII утсууд юм. Харин Солонгосын бүтээгдэхүүнүүд нь smartphone буюу Galaxy SI, SII нар юм.
Тиймээс Аpple-ийнхан Samsung-д 40 сая вон буюу 25 мянган ам.доллар төлөх болсон юм. Харин Samsung-ийнхан Apple-д 25 сая вон төлөхөөр болжээ. Гэвч олон улсад баталгаажсан хэлбэр нь iPad болон iPhone утсаар баталгаажих гэнэ. Samsung-ийн төлөөлөгч BBC-д өгсөн ярилцлагадаа “Эхэндээ Samsung-ийг буруутгаж байсан ч шүүх үнэн зөвийг тогтоосон” гэв. Угаас зэрэг шахуу гарсан энэ бүтээгдэхүүнүүдийн загвар болоод ерөнхий функц нь тун төстэй.
Э.Индра