зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Охины хурууг тасадсан этгээд: ТАСАРЧИХАЖ, САНАХГҮЙ БАЙНА, УУЧЛААЧ

2019-5-16
0
ЖИРГЭХ

Хүүхэд нас. Амьдралын аз жаргал, баяр баясгаланг мэдэрч, гуниг гутрал, хар муу бүхнээс ангид байх гэгээн үе. Өөрийнх нь ой ухаанд бүрэлдэж буй төсөөлөл болгоноо тоглоомоор илэрхийлдэг тийм л гэнэн цагаахан балчир үрс. Тэд тоглоомдоо бүхэл бүтэн ертөнцийн төсөөллийг багтааж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн гайхамшгийг зурж байдаг тийм л ертөнцтэй. Гэвч инээд хөөрөөр цалгихын оронд зовлон гуниг, харгислалын дор бяцхан зүрх шимширч байна. Балчир үрс маань балмад эрчүүд, хахир эмэгтэйчүүдийг бах тавыг хангагч гарын шүүс нь болж хувирлаа. Энэ хүний эрхийг дээдлэгч, хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм гэж үү.

Цоожтой хаалганы цаана томчуудын үйлдсэн гэм бүхний ард олон хүүхэд энэлэн шаналж байна. Тэд айж байна. Уржигдар 22.00 цагийн орчимд долоон настай охины дөрвөн хурууг цавчсан хэрэг гарав.

Хэргийг үйлдсэн этгээд 51 настай, хохирогч охины нагац ах нь. Тухайн үед согтуу байсан гэдгээ өчөөд “уучлал эрэн уйлсан” гэх.

Гэмт этгээд өмнө нь охиныг нэг ч удаа зодож байгаагүй. Харин хэрэг гарсан өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн. Юу ч санахгүй байна” гээд уйлж нэг, гэдийж нэг хэлсэн гэдгийг эх сурвалж хэлсэн юм.

Гэмт этгээд Ш нь охин руу халуун ус цацаж, зазуураар толгой руу нь нэг удаа цохисон байна. Энэ үеэр охин гараараа толгойгоо хаах үед гарын дөрвөн хурууг нь цавчжээ.

Улмаар охин гэрээсээ зугтан гарч, гудамжинд явахад нь хүмүүс тусалжээ. Охин одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Охины баруун гарын нэг, хоёрдугаар хурууны I, II үеэрээ бүрэн тасарсан. Зүүн гарын гурав, дөрөвдүгээр хуруу I, II үеэрээ тасарсан гэмтэлтэй. Дээрээс нь баруун хөлийн гуяны урд хэсгээрээ түлэгдсэн шархтай. Мөн толгойн тус газраа хөнгөн шархтай эмнэлэгт анх ирсэн. Харин эмч нар яаралтай хагалгааг 13 цагийн турш хийж улмаар гарын гурван хуруу залгаж чадсан. Гэвч зүүн гарын гуравдугаар хурууны I  хэсгийн урдуураа тасарсан бөгөөд залгах боломжгүй байсан тул тайрсан тухай эмч нар мэдээлсэн.

Ийм л харгислал үйлдсэн этгээд уучлал эрэн уйлж чадсан гэхээр санаанд багтахгүй юм. Хойт эцэгтээ хүчиндүүлж, зодуулсан харгислалын олон хэрэг гарсан. Хүний хүн юм даа гээд зүхэх нэг өөр. Гэвч энэ бол охины нагац ах. Ийм өөрөөсөө өөр хэнд ч найдаж боломгүй нийгэмд бид амьдарч байна.

  • 2013 оны аравдугаар сард ээж нь хүүхдийнхээ толгойг заазуурдсан,
  • 2018 оны арваннэгдүгээр сард хойд эцэг нь 16 настай дагавар хүүхдээ заазуурдсан,
  • 2013 оны наймдугаар сард нагац эгч С нь 10 сартай А-г зодож гэмтээсэн.
  • 2014 оны гуравдугаар сард төрсөн эцэг нь 2, 8 настай хоёр хүүхдээ хазаж, гэмтсээсэн
  • 2015 оны гуравдугаар сард дөрвөн настай охиныг төрсөн аав нь хойд ээжтэй нь нийлэн тамлан зовоож, хорьжамь насыг нь бүрэлгэсэн.

 

  • 2019 оны гуравдугаар сард хойд эцэг нь дөрвөн настай хүүг зодож гэмтээсэн. Хүү ГССҮТ-д хэвтэн эмчлүүлэхэд элэг, дэлүү бяцралттай, тохой хугарсан, зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарсан.
  • 2018 оны дөрөвдүгээр сард гурван настай охиныг хойд эцэг нь зодож гэмтээсэн.
  • 2018 оны наймдугаар сард “Очир” төвд 13 настай охиныг хүчирхийлж, зэрлэгээр амь насыг нь хөнөөсөн.Хүүхэд хүчирхийлсэн, тамлан зовоож амь насыг нь хөнөөсөн хэргийг дурдаад байвал дуусахгүй.

Он гарсаар эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчилсан хүний тоо Баянзүрх 347, Сонгинохайрхан 54 байна. Хамгийн гол нь хүчирхийлэл бүрийн ард хүүхэд байдаг гэж Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг хэвлэлд өгсөн мэдээлэлдээ онцолжээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл хэмээн цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага бүрийн ард ямар нэгэн байдлаар хүүхэд өртсөн байдаг гэсэн үг.

2012-2017 оны хооронд гэхэд 1613 хүүхэд төрж, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлжээ. Хүчирхийллийн 70 орчим хувь нь ураг төрлийн орчинд үүсдэг гэсэн судалгаа байна. Мөн энэ оны эхний улирлын байдлаар 70 орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн, ил байгаа тоо. Үүнээс гадна бие болоод сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн хүүхэд олон бий.

Уг нь манай улсад хүүхдийн төлөө ажиллах үүрэгтэй хороодын “Хамтарсан баг” ажилладаг. Хороодын Засаг даргаар ахлуулсан “Хамтарсан баг” нь хүүхдийн төлөө ажиллах ёстой  үндсэн нэгж байтал энэ үүргээ биелүүлдэггүй Засаг дарга нар олон байдаг байна. Хууль гаргах нь асуудлыг шийдэх нэг хэсэг нь ч үүнийг дунд шат, доод шатандаа сэтгэл гаргаж хэрэгжүүлэх нь хамгийн гол асуудал болоод байна. Хамтарсан баг бүр хариуцсан хороондоо хүчирхийллийн эрсдэлтэй гэр бүл, хүүхдийг таньж мэдэх, тэдэн рүү чиглэсэн ажил, арга хэмжээгээ яаж зохион байгуулж байгаа юм вэ гэдгийг асууя. Үнэхээр хангалттай ажиллаж чаддаг байсан бол долоохон настай охин хуруугаа тайруулаад сууж байх байсан уу. Өндөр хөгжилтэй орнуудад бол хүүхдийн биед жаахан л шарх, сорви үүсэхэд ээж аавыг шалгаж, хүүхдийг тусгаарлаж бүр эцэг эх байх эрхийг нь хүртэл хасдаг. Тнд хүүхдээ ингэж л хамгаалдаг.

Харин бид балмад этгээдийн үйлдлийг өөгшүүлсээр суух уу. Зэрлэг авиртнуудын үйлдэл хэрээс хэтэрч байгааг айдас хургасан, өнчин нулимстай хорвоог үдэж байгаа бяцхан үрс бие махбодиороо харуулж байхад бид хүлцэнгүй байсаар байх уу. Хайр энхрийлэл, аз жаргалаар бялхаадгүй юм гэхэд айдасгүй нийгмийг тэдэнд бэлэглэмээр байна. Хүүхдийн хүчирхийлэл ээлж дараалан гарч байхад хүүхдийн төлөө байгууллагууд хаана байна вэ.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Tix.shoppy.mn: Дэлхийн хаанаас ч тоглолтын тасалбараа Apple Pay-ээрээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2292-д хүрч, 371 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Өөрийн болоод орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, анхан шатны мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхийг уриаллаа
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн "зүлэг"-ийг буцаагаад тавьж байгаа гэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (119.224.172.94)
    Arhinii gazruudiig haadag yumuu, arhidan sogtuurah uzegdliig buuruulmaar bnaa. Hn ch mgl.chuud shig arhi uuchihaad heruul zodoon hiideg uls bhgu. Muusain yumnuud huchguid er byaraa gargah yum. Ymar ch orond arhi uuj zodoon hiijee gheer mgl.chuud l bdag.
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Zochin (119.224.172.94)
    Surguuli tsetserlegt ohidiin uzleg, eruul mendiin uzlegiig totgmol hiij, il sharh sorvi ymar negen asuudal bga gj uzsen tohioldold shuud hesgiin tsagdaad medegddeg eej aav asran hamgaalagchtai n hariutslaga tootsdog bolmoor bnaa.
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • burhan urahuug (202.21.107.89)
    hamaatan ni ym chin gomdolgui gevel torgood unguruuh bailgui de.zaaval negniihe muug uzeed huuhed ni edgereh bish.harin yl uguhgui ajil hiilgej ter huuhdiin emnelgiin zardliig ni tuluulbel zohino.shorond yvuulaad humuujdeg hun bhgui.arhi uugaad tasraad hereg uildsen humuusiig gadaad orond hunguruulj uzeh jisheetei
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.112.161)
    Хэлэх үг олддоггүй нэг л аймаар орчинд амьдраад байна. Ийм хэцүү ухаан мэдрэлгүй хорвоод өдөр хоногийг өнгөрөөх хэрэг байгаа юмуу энэ нагац ах.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.140.198)
    Яах гэж ийм том эрэгтэй хvнтэй охин хvvхдээ vлдээсэн юм бэ? Хvvхдийн хvчирхийлэд хамаатай садантай холбоотой байна гээд л анхааруулаад байсан. Шад балай, нэг эмэгтэй хvний амьдрал сvйрч байна шдэ.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.158.109.62)
    Бүх сургууль цэцэрлэгээр асуумж судалгаа, эрүүл мэндийн үзлэг хийх хэрэгтэй байна аа. Мэдэгдээгүй хичнээн ч хүүхэд байгаан бөө мэд дээ. Яаралтай арга хэмжээ аваасай!!!!!!!!!!!!!
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.143.55)
    Ийм хөгийн хүн адгууснуудад үр хүүхдээ доромжуулж суух гэж дээ. Эд нарыг цааш нь харуулаач
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (223.62.175.20)
    niigemtei holbootoi baiho....said darga nar..gishuud,shuugch.ATgazar nariin humuus ni shudraga ajillaj chadahgui bolool ter...tumen olnii amidaral,setgel zurhend muu muuhai ymaar ih noloolj baigaa shuude..
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.118.247)
    Сайн шалгаарай. Аягүй бол охиныг хүчиндэж байсан байж магадгүй шүү. Харж харгалзах хүнгүй эмэгтэй хүүхдийг яасан ч хэцүү хорвоо вэ. Энэ ажилгүй, араатан шинжтэй, арчаагүй архичин эрчүүдийг яах ёстой вэ. Нийтээр нь нийгэмжүүлж, ажил төрөл албадан хийлгээчээ. Энд тэндхийн төмөр зам, бүтээн байгулалтын ажилд албадан явуулаачээ. Ядаж л цаг дэмий өнгөрөөхгүй, ажил хийгээд ирэхээр арай дээр биз дээ. Улсад ч хэрэгтэй.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (67.162.117.222)
    Ийм яргачингуудыг надад өгвөл би бах таваа ханатал, дуртайяа махалж ална!
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.25.159)
    Uurih ni huruug tasdaad haluun usaal tuleed alaach
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Болдоо (202.131.249.12)
    Хурууг нь таслаад хөлийг тайраад хаяач гудамжинд
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.65.30)
    ийм новшыг үхтэл нь нүдээчэээ
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ардчилсан нам үндсэн дүрэм болон хөтөлбөрийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлгээ Хэнтий аймгаас эхэллээ
    27 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг шинэчилнэ
    49 мин
  • Tix.shoppy.mn: Дэлхийн хаанаас ч тоглолтын тасалбараа Apple Pay-ээрээ
    57 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2292-д хүрч, 371 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    1 цаг 15 мин
  • Өөрийн болоод орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, анхан шатны мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхийг уриаллаа
    2 цаг 8 мин
  • Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ
    2 цаг 23 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн "зүлэг"-ийг буцаагаад тавьж байгаа гэв
    2 цаг 47 мин
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
    3 цаг 1 мин
  • "Боловсролын өдөрлөг" арга хэмжээ Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэлж, гурав хоног үргэлжилнэ
    3 цаг 18 мин
  • З.Даваа: Албан тушаалын төлөө аль нэг намын хатавчинд очиж, "гөлөг" болж байхаар сөрөг хүчнээ олигтойхон хий, залуучууд аа
    3 цаг 34 мин
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
    3 цаг 52 мин
  • Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
    4 цаг 26 мин
  • Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа
    4 цаг 27 мин
  • Бүтээн туурвигчийн амьдрал ч монголд "бэрх"
    4 цаг 34 мин
  • Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барьжээ
    4 цаг 54 мин
  • Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь бас үүрэлц, Л.Гантөмөр өө, Т.Доржханд аа!
    5 цаг 6 мин
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
    5 цаг 47 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    6 цаг 7 мин
  • Энэ долоо хоногт "ордуудын амьдрал" хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: “Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” хэлэлцүүлэг болно
    6 цаг 14 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ЭМГЭНЭЛ
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК