Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Мөнхбаатар: Гүйцэтгэх эрх мэдлийг тэргүүлдэг Ерөнхий сайд улс төрд жин дарж оролцох ёстой   

2019-6-18
0
ЖИРГЭХ

 

 УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Нэг нам хэт олонх болсон энэ үед тус хуулийн төслийг хэлэлцэх нь хэр зөв шийдэл бэ?

-2008-2012 онд МАХН буюу одоогийн МАН 46 суудалтай байхдаа Ж.Сүхбаатар нарын 32 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлж байсан. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн ч УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж амжаагүй. Учир нь тухайн үед сонгууль тулсан байсан. Дараа нь 2015 онд Ардчилсан нам 34 буюу хамгийн олон суудал авсан  үед ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж, төслөө УИХ-д өргөн мэдүүлсэн боловч цаг хугацаа, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж мөн л хэлэлцэж амжаагүй. Гэхдээ Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг шинэчлэн баталж, Үндсэн хуулийг ард нийтээр хэлэлцүүлэх боломжтой болгосон.

Эндээс харахад нэг нам одоогийнх шиг үнэмлэхүй биш ердийн олонх болсон 2008-2012 онд ч тэр, аль ч нам олонх болж чадаагүй 2012-2016 онд ч тэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэл зориг байсан. Гэхдээ ажил хэрэг болж чадаагүй.

Нэг нам хэт олонх болсон үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зөв, буруу гэдгийг ярихаас өмнө цаг хугацаа, нөхцөл боломж нь бүрдсэн үү, үгүй юу гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй.

Үндсэн хууль бол улс төр, нийгмийн “зөвшилцлийн баримт бичиг”. Энэ утгаараа нэг нам хүч түрэн батлах боломжгүй. Ард иргэдийн, улс төрийн хүчнүүдийн, төрийн институциудын дийлэнхийн дэмжлэгийг авч байж, цааш явах боломжтой. Ингээгүй нөхцөлд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн гол шалгуур болох ард түмэн, улс төрийн хүчнүүд, төрийн институциудын хувьд “хүлээн зөвшөөрөгдсөн байх”  шинж чанар нь байхгүй болно. 2000 оны нэмэлт, өөрчлөлт нь “хүлээн зөвшөөрөгдөхүйц” байж чадаагүй учраас “дордуулсан долоон өөрчлөлт” гэдэг нэртэй болж, одоо эргээд бүгдийг залруулах нөхцөлд хүрч байна. Гэхдээ асуудлыг зөвхөн нэг талаас харж болохгүй шүү. Зарим талаараа дээрдүүлсэн заалтуудыг ч тусгасан нь бий.

Иймд МАН УИХ-д 64 суудалтай ч хүч түрэх байдлаар биш хуулийн дагуу, олон нийт, улс төрийн намууд, төрийн бусад институциудын дэмжлэгийг авч, ард нийтийн санал асуулга явуулж, энэ өөрчлөлтийг хийх боломжтой гэж үзэж байна.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно” гэсэн заалтад та шүүмжлэлтэй хандсан. Шалтгаан нь юу вэ?

-2017 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр орон даяар иргэдийн дунд хэлэлцүүлэг хийсэн юм. Хэлэлцүүлэгт орсон төслийн хувилбарт хот, тосгон нь засаг, захиргааны нэгж байхаар тусгагдсан байсан. Энэ нь ч иргэдийн дэмжлэгийг авсан.

Одоогийн төслөөр уг заалтыг өөрчлөөд хот, тосгоны өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэж оруулсан байгаа юм. Тиймээс хот, тосгоны засаг захиргааны зохион байгуулалтын зарчим гэдэг нь ямар агуулгаар орсныг тодруулах зорилгоор нэгдсэн хуралдаанд би асуулт тавьсан юм.  

Энэ асуудлыг яриад байгаа шалтгаан бол хот, тосгон нь одоогийн эрх зүйн орчны хүрээнд чиг үүрэг, төсөв, хөрөнгө гээд байх юмгүй. Ер нь хот, тосгон гэж нэрлэх ач холбогдолгүй шахуу байна. Тухайлбал, миний сонгогдсон тойрогт хамаарах Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд Хатгал гэж том тосгон байдаг. 3000 орчим оршин суугчтай энэ тосгоныг Хөвсгөл далайд аялахаар очсон хүн болгон мэднэ.

Ихэнх төрийн үйлчилгээ засаг захиргааны нэгж болох сумаар дамжиж иргэдэд хүрдэг. Сумын Засаг даргын Тамгын газар мэдээж Алаг-Эрдэнэ сумынхаа төвд байдаг.  Хатгал тосгон сумынхаа төвөөс 40 гаруй км зайтай. Тэгэхээр энэ тосгоны иргэд төрийн үйлчилгээ, Засаг даргын тодорхойлолт зэргийг авахын тулд 40 орчим км явах шаардлагатай болно биз дээ. Энэ тохиолдолд цөөн хэдэн хүний асуудал биш 3000 гаруй буюу зарим сумаас илүү олон хүнтэй тосгоны асуудал яригдаж байдаг.

Заавал засаг захиргааны нэгж болохдоо ч биш. Одоогийн хууль эрх зүйн орчны хүрээнд болохгүй байгаа учраас, тэнд байгаа олон мянган хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас “хот, тосгоны өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно” гэсний хүрээнд сумын төвөөс авдаг төрийн  үйлчилгээг Хатгал тосгоныхон, үүнтэй адил сумын хэмжээнд хүн амтай боловч сумын төвөөс хол  оршдог бусад тосгоныхон авах боломж бүрдэх үү гэдэг асуудал байгаа юм.

-Соёмбыг төрийн бэлгэ тэмдэг болгох талаар та чуулганаар ярьсан. Яагаад ингэж үзсэн бэ?

-Нэгэнт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа бол, нөгөөтэйгүүр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулиар хориглогдоогүй асуудал тул энэ талаар сонирхож асуусан.

Миний хувьд одоогийн бидний хэрэглэж байгаа төрийн сүлдийг өөрчлөх нь зүйтэй гэсэн бодолтой явдаг. Би “Соёмбо”-ын титэм үсгийг төрийн сүлд болгохыг дэмждэг хүмүүсийг нэг.

Соёмбо үсэг бол монголчуудын монгол ухаан, оюун сэтгэлгээний бэлгэдэл бөгөөд 1686 онд бий болсноосоо хойш Богд хаант Засгийн үед болон 1924 оны анхдугаар Үндсэн хуулиар төрийн сүлд болж байсан. Бэлгэдлийн хувьд  Монголын Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэдэг. Тиймээс төрийн билгэ тэмдгийн асуудал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах явцад хөндөгдөж, яригдаж байсан эсэх, энэ талаар иргэд байгууллагаас санал ирсэн эсэхийг сонирхож нэгдсэн хуралдаан дээр саналаа хэлсэн.

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 55 хүрсэн Монгол Улсын иргэнийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно гэж заасан. Энэ хэр зөв шийдэл вэ?

Одоогийн Үндсэн хуулиар 45 насанд хүрсэн иргэн Ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаагаар сонгогдох эрхтэй. Үүнээс гадна дахин сонгогдох боломжтой шүү дээ.

Ажлын хэсгээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн дахин сонгогдох гэж улс төр хийдэг, олон нийтэд таалагдах зорилготой үйл ажиллагаа явуулдаг, Ерөнхийлөгчөөс буучихаад улс төрд эргэн орж ирдэг зэрэг сөрөг талуудыг хаах зорилгоор ийм зохицуулалт оруулсан. Мөн нэг удаа сонгогдохоор заасан. Сонгуулийн хугацаа нь УИХ-ын сонгуулийн хугацаатай нэг жилийн зөрүүтэй ижил байдгаас үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад нөлөөлдөг зэрэг шалтгаанаар хугацааг нь уртасгаж, зургаан жил болгохоор тусгасан болов уу.   Миний хувьд насны босгыг нэмэгдүүлэх саналыг дэмжиж байгаа. Харин зөвхөн нэг удаа сонгогдох тухайд бол нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөхгүй, нийт ард түмнээс сонгогдож парламент хуулиараа баталгаажуулдаг учраас сайн ажилласан, ард түмнийхээ итгэл, дэмжлэгийг хүлээсэн хүн дахиад сонгогдож болно гэж бодож байна.  Насны босго болон бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлсэн учраас дээр дурдсан сөрөг үр дагаварыг багасгах боломжтой.

-Хуулийн төсөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн заалт орсон. Энд таны байр суурь ямар байгаа вэ?

Шинэ Үндсэн хууль батлагдаж, дагаж мөрдсөнөөс хойшхи 27 жилийн хугацаанд  14 Засгийн газар байгуулагдаж  байснаас хоёр нь л Засгийн газрын дөрвөн жилийн бүрэн эрхээ дуусгаж байсан түүхтэй.

Үндсэн хуульд Засгийн газар кабинетаар ажиллах зарчмыг тусгасан боловч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах асуудалд Ерөнхий сайд шийдвэрлэх үүрэгтэй оролцож чаддаггүй. Бүтэц, бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д оруулж, Улсын Их Хурал сайд нарыг хүн нэг бүрээр хэлэлцэн баталдаг.

Эдгээр нь Засгийн газар тогтвортой ажиллаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байдаг. Засгийн газар тогтворгүй ажиллах нь төрийн мэргэшсэн алба тогтворгүй ажиллахад ч шууд нөлөөлж байна. Төрийн эрх мэдлийн гурван салаа мөчир хоорондоо харилцан хяналт, тэнцвэртэй байх ёстой. Парламентийн засаглалтай улсад гүйцэтгэх эрх мэдлийг тэргүүлж байгаа Ерөнхий сайд нь улс төрд жин дарж оролцох ёстой.     

Иймээс парламентийн засаглалтай улсад гүйцэтгэх засгийн тэргүүн ямар эрх мэдэлтэй байх ёстой, тэр хэмжээнд нь Ерөнхий сайдад эрх мэдлийг олгох ёстой гэж үзсэн.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Zochin (103.26.193.182)
    ovilgogui hun jin darah hetsuu l baina shuu
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.236.138)
    Попролт багатай хуулийг үндэсэлэлтэй яридаг ийм хүмүүс олноороо хэрэгтэй байна аа энэ нийгэмд
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Hatgal (202.131.236.138)
    Khatgaliig sum bolgoh tal deer demjij baidag Gishuundee bayrlalaa
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Дэмжиж байна (202.131.236.138)
    Соёмбыг төрийн сүлд болгох тал дээр санал нэг байна. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр бол бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг байхаа
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • zochi (185.39.141.4)
    naasnii har yalaa .. iimerhvv byaldiuch yas gordison gulig nvvd turd olshirvol svirel bolno . . bas boloogvi enhamgalan. eldev lalariig dagaad nvvrschin bolchihson gej bazigaaa nvvrs dolooson lalar 20 ond hvrelsvhees suudal goridoj otsognoh ..
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.236.138)
    Иймэрхүү хуульчид УИХ-д олон байвал зүгээр юм даа даанч санасанаар болохгүй юм
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 58 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    6 цаг 57 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    6 цаг 59 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    7 цаг 3 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    7 цаг 9 мин
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    Өчигдөр 10 цаг 11 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК