зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Муу охин

2019-6-24
0
ЖИРГЭХ

Бүжин охин шөнө дунд сэрчихэв. Бие биедээ наалдан унтах гурван дүүгээ сэрээхгүйг хичээн, дундаас нь сугарч босоод аавынхаа бичгийн ширээ рүү харлаа. Шөнө ч асаалттай байдаг ширээний гэрэл нь харанхуй байгааг хараад “Аав ажил ихтэй гэсэн. Ирээгүй юм болов уу?” хэмээн бодтол том өрөөнд нь чимээ гарах шиг санагдаж, биеэ хураан, амьсгаагаа түгжин, чих тавьтал ор шажигнаж, эмэгтэй хүний эвгүй дуу сонсогдов. Бүжин буцаж орондоо ороод “Би хий хоосон юм сонссон байх…” гээд өөрийгөө тайвшруулахыг хичээн тоо тоолж байгаад унтчихав. 
Өглөө босоод сүүтэй будаа чанаж тавьсныг хараад Бүжин “Аав орой ирчихээд унтаж амрахгүй ийм эрт явсан байна. Орой сайхан хоол хийж өгөх юм шүү” хэмээн бодож дүү нараа хооллочихоод гэрээсээ гарав. 
“Миний охин, одоо аавдаа нэмэр, тус болж хэдэн дүүгээ асрахаас яахав” гээд сургуулиас нь гаргасан болохоор Бүжин жижигхэн цайны газар аяга, таваг угаадаг болж. Цайны газрын ажил түүртэх юмгүй байсан ч ажлын цаг урт, оройтож харьдаг тул аав нь охиныгоо танилынхаа эмнэлэгт асрагчаар оруулжээ. Асрагч хийх амаргүй байсан боловч “Аавдаа тус болох ёстой” хэмээн Бүжин чармайсаар ажлыг гартаа оруулж, овоо зүгширсэн байлаа. 

…Цүнхээ үүрээд хичээлдээ явж байгаа хүүхдүүдийг хараад Бүжин сэтгэлдээ гуниг хургахыг мэдрэнгүүтээ “Би чинь бас энэ жил төгсөнө. Багш маань “Даалгавраа сайн хийгээд оройгоор дунд сургуулиа төгс” гэж зөвлөсөн юм чинь” хэмээн өөртөө хэлээд автобусны буудал руу яаран алхав.
Хэвтрийн дэглэмтэй өвчтөнүүдийн өрөөнүүдийг цэвэрлэчихээд Бүжин түр амсхийхээр хувцасны өлгүүр тийш алхтал ,
- Асрагч аа… хэмээн дуудлаа. 
Зүрх нь яагаад хүчтэй булгилан цохилоод байгааг эс мэдэх Бүжин хамгийн захын найман номерийн палатны үүдэнд яаран очсоноо зогтусав. Түүний хүрч ирчихээд орж чадахгүй байгааг хөлийнх нь чимээгээр мэдсэн бололтой,
- Ороод ир л дээ гэж аргадангуй дуудах эрийн дуу дахин гарлаа. 
“Хүн сонсчих вий” гэсэн шиг Бүжин ийш тийш харснаа хаалгыг нь зөөлөн түлхэж дотогш оров. Орон дээрээ суусан залуу түүнийг цоо ширтэж байснаа өөдөөс нь хоёр гараа сарвайн дохив. Бүжинг цээжиндээ чангаас чанга тэвэрсэн Очбаяр, 
- Намайг өнөөдөр эмнэлгээс гаргах байх аа гэснээ охиныг шунаглан үнсч эхэллээ. Очбаярын үнсэлт, энхрийлэлт Бүжинд таатай санагдан биед нь улам наалдан түүн рүү тэмүүлэн байснаа,
- Болохгүй ээ… гээд эрийн цээжнээс биеэ холдуулж, энгэр цээжийг нь илбэн таалж байсан гарыг нь түлхэв. Хүсэл тачаалдаа эзэмдүүлсэн эрийн бүх бие чичирч, “Би чамд хайртай”  гээд Бүжинг угз татсанаа орон дээрээ хэвтүүлэв. Хоёр хөхийг нь хөндүүрлэтэл базалж, хэл уруулыг нь шунаглан хөхөх агшинд Бүжингийн ичимдэг орчмоор чийг дааж, бүх биеэ сул тавих нь охин сайхан биеэ эрийн мэдэлд өгснийг илтгэх…

Очбаярын орны дэвсгэр даавууг угаагаад сууж байтал, 
- Бүжээн, чи чинь юу хийгээд байгаа юм бэ гэсээр өөрөөс нь эгчмэд хэдий ч үе тэнгийн юм шиг дотно байдаг Энхтуул угаалгын өрөөнд орж ирэв. 
Даавуун дээрх цусны толбыг арилгах гэж суугааг нь анзаарангуутаа,         
- Яана аа. Чи чинь энэ сахалтай хар юмтай ийм дээрээ тулчихсан юм уу гээд дуу алдав. Эхэр татан уйлах Бүжинг зэмлэж байснаа больж, “Энэ чинь яавч сайн хүн биш. Яаж яваад гуяндаа хутгалуулсныг нь би мэдсэн” гээд Энхтуул Очбаярын тухай юу сонсч, мэдсэнээ ярьж өгөөд “Дахиж битгий нүүр өгөөрэй” хэмээн аминчлан захиж.
Тэр өдөр Бүжин огт өөр болчихоод байгаагаа урьд урьдынхаас бүр илүүтэй мэдэрч байлаа. Ажил хийхээс дургүй нь хүрч, Очбаярын хэвтэж байсан өрөөнд байн байн очмоор санагдаад, “Энхтуулын ярьсан бүгд худлаа…” хэмээн өөртэйгээ ярьж, гиюүрсээр орой болгов. 

“Аавыгаа харихаас өмнө хоолыг нь хийнэ” гэсэндээ яаран гартал эмнэлгийн үүдэнд зогсч байсан машин сигналдлаа. Бондгосхийн цочсон Бүжин “Очбаяр ирчихэж” гэж бодсон атлаа сонсоогүй царайлан шууд алхав. 
Зузаан гуяндаа хутгалуулчихаад, босч бие засч ч чаддаггүй байсан залуу танигдахааргүй болтлоо гоёсон байлаа. 
Машинд нь суухдаа ичингүйрч, өөрийгөө голоход хүрч байсан Бүжин “Зэт” ресторанд орохдоо хэзээний амрагууд шиг Очбаяртай хөтлөлцсөөр инээд алдан найзууд дээр нь очив. Хэдэн талаас нь сонжиж, цоо ширтэн байсан гурван залуу Очбаярын ганцхан үгнээс дальдран харцаа өөр тийш шилжүүлснээр Бүжин шинэ танилуудтайгаа оройн зоог хүртэж, тун хөгжилтэй байлаа. 
Шөнө дунд гэртээ орсон Бүжин айж, эмээж байсан болохоор аавыгаа ирээгүйд баярласан боловч өнгөрсөн шөнийн чимээг бодохын зэрэгцээ өдий хүртэл өөрийнхөө юу хийснийг эргэцүүлж хонов. 
…”Эрдмийн ажил хийж байгаа” гээд гэрийн бараа ховор харах болсон аавынхаа ажил дээр эртлэн очсон Бүжин өрөөнийх нь үүднээс буцаж гүйсээр нэг мэдэхэд ажлынхаа гадаа ирсэн байлаа. 

Аавдаа, өөртөө зэвүүцсээр арайхийн ажлаа дуусгатал, 
- Бүжээн, чамайг гадаа хүн дуудаж байна гэж хэл ирэв. 
“Очбаяртай яасан ч уулзахгүй” хэмээн өөртөө хэлсэн үгэндээ Бүжин хүрсэнгүй. Авч өгсөн хямдхан цэцгийн баглаа, хятад өмд, цамцны хослолд нь хичнээн их хөөрөн баярлаж байгааг нь анзаарсан Очбаяр, 
- Хоёулаа манай нэг найзынд очих уу? Хайртай бүсгүйтэйгээ хамт ирээрэй гэж уриад байсан юм гэв. Бүжинг хариу хэлж амжаагүй байтал, “Өнөө шөнө харихгүй гэж ойлгоорой. Дүү нарт чинь хоол, хүнс дөхүүлж өгчихөөд явах уу?” гэснээ Очбаяр машинаа асаан хөдөлжээ. 
… Бүжин хаана, юу хийж байгаагаа ч мэдэх тэнхэлгүй байв. Хамаг бие нь халуу шатна, хүмүүс чанга чанга ярин инээлдэхийг нь мэдэрч байлаа. 
- Чамд би одоо өргүй болсон биз гээд духаараа харан хууз сахлаа имрэн суух Очбаярыг юу хэлчихэв гэсэн шиг чих тавин тээнэгэлзсэнээ толгойдоо цөөхөн үстэй халзан эр,
- Чи хүүхнээ хэдээр үнэлж байгаа юм бэ… хэмээн нухацтайхан асуув. 
- Ийм сайхан амьтны үнийг заавал надаар хэлүүлэх гээд байгаа юм уу? 
- Үгүй, үгүй. Ойлгож байна. Одоо хоёулаа шинэ наймаагаа ярья… 

Хэрзийсэн цээжээ илж, хөл нүцгэн, дан өмдтэй суух Таванжинг үгээ буцааж, ийнхүү зөөлөрсөнд дотроо баярлаж байгаагаа ил гаргахгүйг хичээн Очбаяр, 
- Очир чинь тэр Тамсагийн уурхай руу ахиухан хөрөнгө оруулж чадахгүй юм бол түүнтэй дахиж уулзмааргүй байна… гэснээ,
- Чиний л хүн юм билээ ш дээ. Би аль эрт мэдсэн мөртлөө ам ангайлгүй л өдий хүрлээ… гэж хэлчихээд түүн рүү эгцлэн харж цоо ширтэв. 
“Алт, жоншны хоёр уурхайгаа хятадуудад үнэ хүргэж зарах нь чиний үүрэг. Чи өнөөдрийг хүртэл намайг дагаж явахдаа цаадуулыгаа яаж урхидахаа мэдээгүй юм уу?” Тэр өдөр Ширчин ингэж хэлээд надаас түрүүлээд гарсан. Тэгсэн чинь муу нохой хоёр гөлгөөр намайг отуулж байгаад нэвширтэл нүдүүлж, хамаг байдгийг минь дээрэмдүүлж аваад гуянд минь хутга зоогоод орхисон шүү…Хөл дээрээ босох болов уу гэж их айсан. Гэтэл хоёр сарын дараа би Ширчингийн түншүүдийг сэгсрэх гээд ингээд сууж байх юм даа… 

Булангийн орон дээрээс Бүжингийн енгэнэтэл уйлах нь сонсогдоход Очбаярын бодол сарниж, бүх бие нь арзайгаад ирэв. 
- Яахав гэж Таванжингийн дэргэд үүрэглэх шахам сууж байсан залууг шивэгнэхэд Очбаяр түүнийг ууртайхан түлхчихээд босч бүсгүйн дэргэд очлоо.  Түүний нулимсыг арчих гэснээ больж, гараа татаж авснаа “Хүүхэн болсныхоо идийг гаргаж чадвал чи удаан зовохгүй ээ…” хэмээн бодсон Очбаяр буцаж суухдаа, 
- Тариа нь гарч байна ш дээ гэж унтууцангуй дуугарав. Таванжингийн гарыг харж, хэдэн төгрөгөөр нь амь зуух болсон Ишцог босч энгэрийнхээ халаасыг тэмтэрснээ тариур гаргаж ирэв. Түүний гар салгалж байхыг харсан Очбаяр “Бүжин ч хүний хайр татах сайхан амьтан даа. Ишцогийн харцыг нь би буруу уншаагүй л юм байна. Таванжинд нэг их удаан талхиулахгүй өөрийн болгож чадах юм байгаа биз дээ…?” гэж бодоод ширээн дээрээс жүнзтэй архи  авч хөнтөрлөө.
- Миний хүүхэн, яасан? Одоо тарихгүй байж болохгүй юу гэснээ хөл дээрээ тэнцэж ядан бээцэгнэсээр Таванжин ор руу дөхөж очив.

“Ухаан орчихоод намайг таньчихвал яах юм бэ?” гэж бодсон Очбаяр Ишцогийг “Хаалга онгойлго” гэж дохиод үг дуугүй үүд рүү зүглэхэд үнэрээсээ илүү санаа бодлоо нууж ярьдаг гурван хятад эр түүний хөдлөх бүрийг нэвт харж байгааг мэдрэв. 
…Огт идэж байгаагүй хоол ундаар элбэг хангалуун байвч эгчийгээ үгүйлсэн хэдэн дүү нь ус, агаар дутсан ургамал шиг гундуухан царайлцгаан хашааныхаа хаалгыг чагнан хоёр долоо хоногийг уйтайхан өнгөрүүллээ. 
- Би та нарыг тэжээж, хүн болгох гэж ядарч байна. Бүжин бүр болохоо байжээ. Чамайг даа… гэх аавынх нь хилэнт үгс тэдэнд тээртэй санагдах нь эр хүний холын харааг таглачихаад байгаа хүүхэмсэг занг нь үзэн ядсаных гэдгийг зуугийн талаас хэвийж яваа эр бас олж харсангүй.
…Барьж байсан тариагаа Бүжинд биш хөлчүүрхэн уначихаад хэвтэж байгаа өвөрлөгч эрийн судсанд шахчихаад Ишцог:
- За, бос. Хувцсаа өмс… гээд бүсгүйн хөнжлөөс аяархан татлаа. 
- Оч оо, Очбаяр аа… Би хаана байгаа юм бэ? Бүжинг ийн шивнээд нулимс нь хацрыг нь даган бөмбөрөхөд Ишцог түүнийг тэвэрч авснаа: 
- Тэр хүний нэрийг битгий хэл. Очбаяр чамайг зарчихаад зугтсан. Ойлгов уу гэж хоолойгоо чичрүүлэн хэлэв. 
- Оч оо, би харья. Дүү нартаа хоолыг нь хийж өгье хэмээн Бүжин амандаа бувтнаж байлаа… Танил зөөлөн үнэр ханхлаад байгааг мэдэрсэн мөртлөө нүдээ нээж чадахгүй байгаа бүсгүй тийчилж, яраглаж эхлэхийг хажууд нь хоёр сувилагч харж зогслоо. 

Эмнэлгийн гадаа хоносон Ишцог мандаж буй нарыг харж зогсоод бурхны оронд байгаа гэж байнга итгэдэг аав, ээж хоёртоо залбиран, мэдээ орсон цагаасаа хойш мэгзэм адил байнга хэлдэг “Хүүгээ харж байна уу? Хүү нь сайн хүн болж та хоёрыгоо баярлуулна аа…” гэж андгай мэт үгээ шивнэснээ өөрийн эрхгүй уйлчихав. Тэгснээ нулимсаа шударчихаад “Хүү нь хар буруу санаатай энэ хүмүүсээс хол байж чадна аа. Хүүгээ уучлаарай, аав аа, ээж ээ” хэмээн чанга гэгч нь хэллээ. Наранд залбирч өөрийгөө тайвшруулсан эр зоримогхон алхсаар эмнэлэг рүү оров. 
- Ухаангүй ирсэн эмэгтэйн ар гэрээс яваа бил үү? Та эндээ хүлээж бай гэснээ цагаан халадтай бүсгүй товор товор алхан цааш эргээд явчихав. Тун удалгүй нөгөө бүсгүй дэвтэр барьсаар ирлээ. 
- Өвчтөний бичиг баримт байна уу? Овог, нэр нь хэн бэ? 
Өвөр халаасанд нь юу ч байхгүйг мэдсээр атлаа Ишцог халаасаа тэмтчиж үзсэнээ: 
- Орхиод иржээ. Бие нь яаж байна? Ухаан орсон уу хэмээн асуулаа. 
- Хортой тарианд маш гүн шоконд орсон байсан. Хордлогын эсрэг эмчилгээ эрчимтэй хийсний ачаар саяхан ухаан орлоо. 
- За, ашгүй дээ. Та нарт баярлалаа. Одоо ямар хоол унд өгч байхав? 
- Таныг дуудаад байх шиг байна. Нэг хүний нэр хэлээд өөр юу ч ярихгүй байгаа. Бие нь муу, ухаангүй ирсэн болохоор нь бүртгэлгүй шууд хэвтүүлсэн. Та бичиг, баримтыг нь авчирч өгөх шаардлагатай байна даа. Би эмчээс хоол цай гэрээс нь авчруулах эсэхийг асууя. 
Ишцогт хэлэх үг олдохгүй, дэмий л толгой дохиж зогслоо. 

…Эмнэлгээс гарангуутаа л Бүжин аавынхаа ажил руу алхав. “Очбаяртай битгий уулзаарай…” гэж Ишцогийн дахин дахин хэлэх нь түүнд сонсдовч ажлынхаа өрөөнд хүүхний дээр нүцгэн хэвтэж байгаа аавынх нь дүр түүний нүдэнд харагдаад байв. Ээжтэй минь хамт унтдаг ор тэр шөнө шажигнаж, эмэгтэй хүний гиншин дуугарсан нь худлаа биш байсан. Тэр муухай чимээ намайг ийм замд оруулсныг та мэдэхгүй байгаа…” Бүжин ингэж бодох тусам алхаа нь хурдассаар Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хаалгаар орлоо. 
“Олон жил хамт ажиллаж, та нарын байгаа байдлыг сайн мэдэх болохоор эгч нь санаа зовоод танайхаар хоёр ч удаа очсон…” гэж яриагаа эхэлсэн Цэвэгмид гуайн, 
- Цаадахь чинь талийгаачийг амьд сэрүүн байхад л тэр хүүхэнтэй учиртай байсан. Одоо тэднийдээ бүр очсон сурагтай гэсэн нь Бүжингийн гомдлыг улам дэвэргэж орхив. 
Аавтайгаа уулзаж чадаагүй Бүжин дүү нарынхаа нүүрийг харна гэхээс халуу шатаад гэрийнхээ ойролцоо очсоноо орж чадахгүй буцаад алхаж явтал гэнэт ард нь машин сигналдлаа. Эргэж хараагүй мөртлөө чихээ даран алхаагаа түргэсгэтэл: 
- Би байна аа, Бүжээн гэв. Очбаярын дуу биш байсанд түүний дотор онгойх шиг болсон хэрнээ “Энэ одоо бас яах гээд яваа юм бол?” хэмээн унтууцах аядсанаа эргэж харлаа. 

Ишцогийн машинд сууж яваа мөртлөө “Над руу ирэхгүй, ярих ч үгүй байгаа юм чинь намайг хятад эрд худалдчихаад орхисон нь үнэн юм байна” хэмээн бодохыг хичээвч “Арай үгүй байх. Худлаа хэлж, Очбаяраас минь холдуулах гээд байгаа юм болов уу?” гэх харын сэтгэл Бүжинг үймүүлж байлаа. 
“Аав, ээжийгээ би хараагүй, асрамжийн газар өссөн” гэдгээ нуугаагүй Ишцог “Чи гэрээсээ ч гаралгүй Очбаяраас  нуугд. Болж өгвөл утас, хаягаа өөрчил” хэмээн зөвлөөд Бүжинд итгэж байгаагаа илэрхийлж гарын бэлэг өгчээ. Бүжингийн сэтгэл бага зэрэг онгойж, гэртээ очив. Нулимстай угтсан хэдэн дүүдээ “Хөдөө яваад ирлээ” гээд худал хэлж чадсан Бүжингийн сэтгэл эзгүйрч, өөрөөсөө 20 шахам ах, хууз сахалтай, махлаг бор эрийг санагалзаад гэртээ байж ядан хэд хонолоо.
“Би чамд итгэж байгаа шүү. Тэр бол хүн биш…” гэж Ишцог өдөрт хэд ярих нь Бүжинд тээртэй санагдан байн байн Очбаярын гар утас руу залгаад, “Боломжгүй…” гэх хариу сонссон ч “Хайртай гэсэн юм чинь ирнэ. Хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй энэ нэг залуу юу яриад байгаа юм бол?” хэмээн өөрийгөө тайтгаруулах гэж ядах. Гэвч болоод өнгөрсөн явдлыг бүүр түүрхэн мэдэж байгаа болохоор өөртөө гомдож, ээжийгээ илүүтэй үгүйлэн шаналж байх үед нь аав нь хүүхдүүддээ хойд эх болгохоор Сэндмаа гэх хүүхнийг дагуулан иржээ. 

Аавынхаа өөр хүүхэнтэй унтаж байхыг нь харсан охиноо ямар ч үгээр аргадаад зөөлрүүлж чадсангүй. Бүх хувцсаа боож аваад гарсан Бүжингийн араас дүү нар нь дагаж гүйгээд ч буцааж авчирч дийлсэнгүй. 
…Дагжин чичирч, даарч байгаагаа мэдсэн атлаа бүсгүй толгойгоо өндийлгөж чадахгүй байв. Бөөлжис үнэртэж,  дотор нь муухайравч дэргэд нь хоол эрэн шиншлэх нохойноос өөр юу ч байхгүй байгааг мэдэрч “Би ингэж явах ёсгүй. Миний ээж намайг “Миний охин чинь хүйгээ атгаж төрсөн хорвоогийн хамгийн азтай хүүхэн байхгүй юу. Энэ өвчин ээжийнх нь толгойг авах юм шиг байна. Эцэг чинь яаж ч мэдэх хүн шүү. Миний охин хэдэн дүүгээ хүний зэрэгт хүргэдэг юм шүү…” гэсэн. Өчигдөр тэр буудлаас гарч зугтсан хүн Очбаяр яах аргагүй мөн байсан даа. Тэр намайг хөгшин хятад эрд худалдсан нь үнэн юм байна. Борис… Борис! Бас надаар тоглоод байна…” ийн бодож эрүү ам нь дагжтал чичрэн хэвтэж байтал гарт нь халуун юм хүрэх шиг болоход “Ээж ээ…” гээд давхийн нүдээ нээсэн Бүжингийн дэргэд Ишцог зогсч байлаа…

“Чи миний хэрэгцээг хангах юм шиг байна. Наашаа сайн хар даа…” гээд нүцгэн орос эр Бүжингийн эрүүнээс татав…
“Орой бааранд ороход энэ залуу сууж байсан. “Очбаярыг олж уулзатлаа ууна аа…” гээд би шилтэй архи хөнтөрч байснаа санаж байна. Шөнө би их сайхан таашаал авсан. Энэ эртэй хоносон байх нь…” Бүжин, Борис хоёрын учирсан түүхийг сөхвөл ердөө л энэ. Орой нь бааранд сууж, мушик тоглоод шөнө нь буудалд орж, Бүжинтэй наадах болсон Борис “Би чиний юу хүссэнийг чинь өгнө…” гээд өндөр үнэтэй дэлгүүрүүдээр дагуулан явж, нүдийг нь бүлтийтэл гоёж, ээжээсээ үлдсэн хоёр цамцыг ээлжлэн өмсч байсан бүсгүй ч “Энэ яасан сайн хүн бэ? Ийм их мөнгөө харамлахгүй байгаа юм чинь…” гэсэн гэнэн бодол нь эзэмдээд “Боря, би чамд хайртай. Чи намайг хэзээ ч битгий орхиорой” хэмээн сэтгэлээ илчилжээ. Ингээд Оросын эрлийз эрд өөрийгөө бүрэн тушаасан Бүжин хайрын биш зодуурын амтыг үзэж эхэлсэн байна. 
Архитай хундага ар араас нь хөнтрөөд эхлэнгүүт хожигдож байгааг нь мэдэж, хоёр хонго нь хорсох шиг болдог Бүжинд “Ингэж явахаа боль. Хоёулаа хамтарч ажиллая гээд байгаа тэр залуугийн үгэнд орох минь яав даа” хэмээн харамсах үе зөндөө байсан ч Борисын гараас мултарна гэдэг хэцүү болсон байв. 

Мөнгөө алдсан согтуу эр “Миний дурыг хангаж чадахгүй бол хохь чинь шүү” гээд Бүжинд адгуус шиг авирлах нь анхандаа тэсэхийн аргагүй байлаа. Сексийн амт мэдрэхээ больтлоо согтуурч гөлийсөн эр “Чи намайг хангаж чадахгүй байна. Чиний дурыг хэн хангаж өгсөн юм бэ?” гээд суран ташуур нүцгэн бие дээр нь хайр найргүй буулгахад нь “Чамайг орхиод Очбаяр шиг алга болно доо” гэж Бүжин олонтаа бодож байсан боловч түүнээс алхам ч холдож чадаагүй. Хамт архи ууж, харгис, гаж сексийн донтон болсон бүсгүй өдөр, шөнөө ч ялгахгүй “орос” Борисыг дагаж явлаа. 
Тэр шөнө согтуугийн гайгаар утсандаа ирсэн бичил захидлыг Борист уншуулчихаж. Уурлан босч ирсэн эрийн хэрцгийллийг дааж чадахгүй ухаан нь балартаж, ээжийгээ дуудаж байснаа л Бүжин муухан санаж байв.
…Ишцогийн өөдөөс эгцлэн харж чадахгүй суугаа Бүжингийн толгойд энэ бүгд эрээлжлээд “Чи намайг биш өөрийгөө хайрла. Одоо гэртээ харь” хэмээн ширүүхэн хэлэхийг нь нэг их тоосонгүй. 

- Зодож, нүдээд гудамжны хогийн савны дэргэд хаячихсан тэр эрд бас хайртай юу? Бүжээн! Чи боль… гээд Ишцог гарыг нь чанга атгав. Эхэр татан уйлж, Ишцогоор аргадуулсан Бүжингийн дотор овоо онгойжээ. 
- Би яаж ийм царайтай дүү нар дээрээ очих юм бэ? Ингэж хэлээд хавдсан уруулаа хазлан уйлж суугаа бүсгүйг Ишцог мөн л хаяад явж зүрхэлсэнгүй. Найзынхаа эгчийнд гурав хоног асарч, биеийг нь ямар ч шарх сорвигүй болгоод явуулахдаа “Бүжээн, би чамд итгэж байгаа шүү” гэж хэлээд Ишцог нулимсаа барьж дийлэлгүй уйлчихав. 
Ишцогийн уйлж байгааг мэдсэн мөртлөө эргэж харалгүй алхсан Бүжин “Очбаяр, Борис хоёрт хэн болохоо харуулна” хэмээн бодож. Тэрээр харанхуй болохыг ч анзааралгүй суусаар байлаа. “Байраа худалдсан” гэдгийг нь мэдсээр атлаа анх очиж байсан Очбаярын байрны гадаа ингэтлээ яах гэж суугаад байгаагаа өөрөөсөө асууж, гэнэт сандран босч ийш тийш харлаа. 

Юу, юугүй бороо орох нь уу гэлтэй нүүгэлтсэн хар үүл толгой дээр нь дарах шиг санагдаж, бүсгүй яаран алхсаар зам хүрч, гараа өргөн зогсов. Бүжинг “WOW” зочид буудлын хаалгаар хөл тавингуут:
- Танд юугаар туслах вэ гээд үйлчлэгч залуу мэхийн мэндлэв. 
- Ганц хүний сул өрөө байна уу гэж ихэмсэг нь аргагүй хэлсэн бүсгүй том хар шилнийхээ цаанаас нэвт шувт ширтэн, залууг ямар хариу хэлэхийг хүлээн зогсохдоо “Хүн намайг худалдаад мөнгөтэй болж байхад би өөрийгөө зарж болно биз дээ?” хэмээн өөртэйгээ хэрэлдэж байлаа. 
- Хөрөнгө оруулагчдын уулзалтад ирсэн гадаадын төлөөлөгчид манайд байрлаж байгаа болохоор сул өрөө ховор байна. Хамгийн дээд давхарт нэг хүний сул өрөө байна. Та үзэх үү. Наран талдаа цонхгүй болохоор жаахан хүйтэн л дээ. 
- Зүгээр ээ.
Зочид ихтэй байдаг гэж тооцоолсон нь хол зөрөөгүйд баярласан Бүжин гуниг, гутралаа аль хэдийнэ үргээгээд өөртөө итгэлтэй, өнгөлөг байхыг хичээн үйлчлэгч залууг даган шатаар өгслөө. Өрөөндөө орж, будаж шунхдаж авсан Бүжин өөрийнхөө насыг мэдэгдэхгүйг хичээн янз янзаар тольдож үзэв. Түүний гарт зочдын цагийн хуваарь, хөтөлбөр аль хэдийнэ ирсэн болохоор цагаа байн байн харж суулаа. 

Өдөн хөнжилд шигдэн унтах бүсгүйн гараас хэн нэгэн ширүүхэн татав. Нойроо харамласан Бүжинг нүдээ нээж амжаагүй байтал “Монголын цагдаагийн газраас явж байна. Та босч, яаралтай хувцсаа өмс” гэсэн тушаангуй дуу гарлаа. 
Америк эрийн өвөрт жаргаж хэвтсэн бүсгүй чихэндээ итгэхгүй өндийн хартал дүрэмт хувцастай хоёр залуу цааш харан зогсч байв. Өглөө бүхэн багсайсан мөнгө өгч “Чи минийх” хэмээн энхрийлдэг байсан америк эрд бас л хууртсанаа Бүжин цагдаагийнханд байцаагдаж байхдаа ойлгож.
- Яахаараа өвөртөө хэвтэж байсан эрийнхээ хаачсаныг мэддэггүй билээ?
- Чи хэдээр унтдаг хүүхэн юм бэ? 
- Хил давж биеэ үнэлснийг бодвол сексийн машин юм биш үү? 
Цагдаагийн ажилтан хоёр залуу ийнхүү тохуурхан басамжилж, элдэв үгээр даапаалж байхад “Хэдийг ч хамаагүй өгөөд салах юмсан... Жэймс намайг орхиод явчихсан юм байх даа... Одоо ч өнгөрчээ. Ингээд өнөөх шоронд нь ордог байж…” хэмээн бодох Бүжин эрчүүдийг үзэн ядаж,
- Одоо тэгээд яах гээд байгаа юм бэ? Би “Хайртай” болоод унтсан юм… гэж чанга хэлснээ уйлчихав. 
- Битгий жүжиглээд бай, янхан минь…


 

Дээд уруулдаа сорвитой өндөр шар дэслэгч ингэж хэлээд халаасандаа гараа хийн босоод ирж. Түүний дэргэд нь суучихаад үг хэлж хачирлаад байсан орсгой шүдтэй, ахлах дэслэгч цолтой туранхай хар эр:
- Шууд баривчилж аваачаад байх газрыг нь заагаад өг. Энүүнтэй өөр юу ярьдаг юм бэ гэснээ орж  ирснээсээ хойш огт үг дуугарахгүй суусан махлаг бор хошууч руу хяламхийн харав. Бугуйн цагаа харснаа,
“Та хоёр хоолонд орчихоод маргааш буцах суудал захиалаад ир. Нөгөө зочид буудлаараа дахиад нэг очоорой. Монгол охид, бүсгүйчүүд аваад үлдчихсэн байх вий” гэж хошуучийг хэлэхэд,
- Мэдлээ… гээд дүвчигнээд байсан хоёр залуу ар араасаа цувран гарлаа…
Бороо хур багатай газрын өнгө хувхай цайн харагдавч галт тэрэгний онгорхой цонхоор шороо үнэртэх нь хүртэл Бүжинд дотно, сайхан байлаа. Гэвч түүнийг айдас нь хүлээд, хурдаа аван довтлох галт тэрэгнээс үсэрч буугаад хаашаа ч хамаагүй зугтмаар санагдаж, байн байн санаа алдан хошууч Энхдөлийн харцнаас дальдран гадагш ширтэж явав. 
“Улаанбаатар” төмөр замын буудал дээр зогссон галт тэрэгний хаалга руу дөхтөл, 
- Эгч ээ, эгч ээ… гэх цоо татсан чанга дуу Бүжинг алмайруулав. 
- Яана аа… Манай дүү нар ирчихэж гээд урдаа байсан хошууч залууг түлхчихээд ухасхийснээ ч Бүжин анзаарсангүй… 


 

Эзгүй байсан хоёр жилийнх нь хугацаанд дэрвийтлээ өссөн гурван дүү нь эгчийгээ гар дээрээ өргөсөөр машиндаа аваачиж суулгалаа. Ам уралдан хоёр дүүгийнхээ яриаг сонсч явах зуураа өсч торнисон хашаа байшиндаа очихсон гэж яараад байгаагаа Бүжин мэдэрч байлаа. “Хэзээ алга болох бол?” гэсэн янзтай харж яваа дүүдээ хандан, 
- Эгч нь одоо хаашаа ч явахгүй ээ хэмээн хоолой зангируулан хэлэв. Эгчийнхээ гол адил араасаа түрэн үерлэх нулимсыг нь гараараа арчиж байсан отгон дүү нь, 
- Эгч ээ, би таны чихэнд чинь гоё үг хэлье гэхэд жолоо мушгиж явсан ах нь эргэж харснаа,
- Бид нар юу гэж тохирсон билээ гээд дүү рүүгээ нүдээ ирмэн инээмсэглэв.
Бүжин “Хаашаа явж байгаа юм бэ?” гэж асууж амжилгүй өөрийгөө зэмлэн дүү нараараа бахархаж явтал хотын баруун хойд хэсэгт сүндэрлэх шинэхэн хорооллын дундахь гоёмсог загварын ягаан байшингийн гадаа очиж зогслоо. 
Аавыгаа өрөвдөж, хоёрхон жилийн дотор ингэтлээ өтөлсөнд өөрийгөө буруутган өтгөн шаргал цай самран зогсох Бүжин “Баян хүнтэй сууж, эд нарыгаа өөд нь татах гээд чадаагүй… Биеэ үнэлж мөнгө олно гэсэн бас худлаа… Тэгэхэд хоёр дүү минь ажил хийж, цалингийн зээл аваад тохилог сайхан байранд орцгоосон байна… Ээж минь ийм муу охиноо хараад ямар их гомдож байгаа бол?” хэмээн бодов. 

-Хайртай бүсгүйгээ орой дагуулж ирж эгчтэйгээ танилцуулна аа. Ээжийг орлох эгч минь эзгүй болохоор би гэртээ авчирдаггүй байсан… гэж хэлээд гарсан дүүгийнхээ араас харж зогстол хаалганы хонх дуугарахад Бүжин давхийтэл цочив. 
-Эгч нь байна уу? гэх дуунаар Бүжин өрөөнөөс гарч, үүд рүү хартал хошууч Энхдөл зогсч байлаа. 
“Эд нарыгаа дахиад л орхиод шоронд орох юм байх даа. Энэ цагдаа манай гэрийг яаж мэдсэн юм бол?” хэмээн унтууцан бодтол,
-Сайхан амарсан уу гэж Энхдөл зөөлөн дуугаар мэндлээд Бүжингийн гарыг атгав… 
Түүнийг гарсны дараа Бүжин өөрөөсөө олон олон асуулт асууж үзлээ. “Энхдөлийн хэлсэн бүгд үнэн болов уу?” хэмээн эргэлзэж, итгэж чадахгүй байв. 

Бээжин хотын томоохон зочид буудлын хоёр өрөөг бүтэн жилийн хугацаатай түрээслэсэн Жэймсийг өглөө болгон багсайтал тоолж өгдөг мөнгөө өөрөө хулгайлж аваад зугтчихсан гэхэд итгэж чадахгүй байсан шигээ баривчилж авчирсан хошууч залууг “Би чамд дурлачихаад байна. Чи миний эхнэр болооч” гэхэд нь “Яасан, тоглоом хиймээр байна уу? Би одоо огт өөрөөр амьдарна…” гэж хэлээд нүүр өгөөгүй… 
Хагас жил хиртэй хугацааны дараа Энхдөл, Бүжин хоёр хуримаа хийж, хайртай эрийн нөмөр түшиг ямар өөр байдгийг мэдрэв.
“Муу охин” гэж ээж минь гомдох байгаа хэмээн гэмшиж, сэтгэлдээ битүүхэн шаналж явдаг Бүжин хоёр хүү, охиноо хөтлөн, нөхрийнхөө араас алхсаар ээжийнхээ шарилын дэргэд очлоо. 
- Миний ханийг ээж нь ямар сайн ээж, эзэгтэй болсныг харж байгаа. Тийм болохоор өөрийгөө зэмлэж, буруутгах хэрэггүй. Би харин чиний өмнө буруутай гэдгээ ойлгодог оо гээд Энхдөл эхнэрийгээ аргадангуй харав. Бүжинг “Яагаад?” хэмээн асууж амжаагүй байхад “Гавлаад галт тэрэгний тамбар дээр гарга” гэж хэлчихээд өөрөө сууж явж чадахгүй шахам хэсэг холхисон… гэснээ Энхдөл алсыг ширтэв. 
Би уйлж хашгичаад муу муухай үг урсгасан… Нэг их удаагүй ш дээ. “Наадахь хүүхнээ купенд оруул” гэж миний хань нөгөө хоёртоо үүрэг өгөхийг би сонссон… “Өнгөрсөн бүхэн хамаагүй. Өнөөдрөөр би чамайгаа харж байна” гэсээр байгаад надтай суусан. Миний хань чинь жинхэнэ хүн байхгүй юу” хэмээн Бүжин бодож зогслоо.

Б.Шүүдэрцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
POETRY: Урианхайн хөх уулсын эзэн
“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (60.113.37.38)
    Enig shudertsetseg gedeg huuhen bichsen boljiinuu arail teneg yu we heleh ch ug alga galzu hunii odriin temdeglel gej ene bh
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • Zochin (103.229.120.245)
    Teneg yom bicheed l bxiimdaa
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Даваажаргал: Шавь нараа бодсонгүй, хариуцлагагүй шийдвэр гаргалаа гэж хүмүүсийн ярьж буйг сонссон
    57 мин
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Энэбиш өөрийн үнэт өвөө Үндэсний төв архивт хүлээлгэн өглөө
    1 цаг 49 мин
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
    2 цаг 3 мин
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
    2 цаг 7 мин
  • "Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч эхэллээ
    2 цаг 17 мин
  • Г.Тэмүүлэн: Ерөнхий сайдад өрсөлдөх нэр төрийн хэрэг байлаа
    2 цаг 34 мин
  • Монголд итгэмжлэл итгэлцлийг бий болгож чадаж байна уу?
    3 цаг 6 мин
  • Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна
    3 цаг 7 мин
  • Б.Чойжилсүрэн: Нэг өдөр ч гэсэн үнэтэй байна
    3 цаг 14 мин
  • Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ
    3 цаг 44 мин
  • УИХ-ын сонгууль болтол НУТГАА САНАХУЙ
    4 цаг 2 мин
  • ДАШТ-д өрсөлдөх Монголын жүдочид
    4 цаг 17 мин
  • POETRY: Урианхайн хөх уулсын эзэн
    4 цаг 44 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
    5 цаг 15 мин
  • Байнгын хороод хуралдана
    5 цаг 23 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлах байршлууд
    5 цаг 42 мин
  • Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх тухай албан бичгийг өнөөдөр Ерөнхийлөгчид хүргүүлнэ
    5 цаг 59 мин
  • 172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа
    6 цаг 6 мин
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа МӨНГӨН ГЭРЭГЭ олдлоо
    6 цаг 12 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    6 цаг 34 мин
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Дараагийн засагт дайх үг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
  • Бүх цэргийн наадмын ТААВАР эвдэх хүчтэнүүд
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөнө
  • Боксын дэлхийн аварга Александр Усик Д.Трампыг Украинд ирж долоо хоног амьдрахыг урьжээ
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • МАН-ын бага хурал пүрэв гарагт хуралдана
  • Б.Жавхлан: Татварын багц хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон
  • Л.Энх-Амгалан: Олон эх үүсгэврээс тэтгэвэр авах боломжийг нээж байна
24 баримт
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК