Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Батболд: Нийгэм тэр чигээрээ “хар контент”-ийн гинжин хэлхээ, битүү гогцоонд орчихсон

2019-8-22
0
ЖИРГЭХ

“Big line lm”-ийн ерөнхий найруулагч З.Батболдтой ярилцлаа.

-Манай кино урлагийн салбарын хөгжил яг ямар төвшинд явна вэ?

-Тэрийг ёстой хэлж мэдэхгүй байна.

-Найруулагч хүний хувьд ингэж асуусан юм?

Техник тоног төхөөрөмжийн хувьд манайх хангалттай хөгжиж байгаа шдээ. Монголын кино урлаг сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн болон олон улсын наадамд оролцох болсон. Жишээ нь, тэдгээр наадам муу кино ерөөсөө авдаггүй байхгүй юу. Шалгуур нь тийм. Сайн кино хийж байж орно гэсэн үг. Тэгэхээр Монголын кино урлагийн үзэгдэл тэдгээр наадамд зориулсан тал руугаа гарч байгаа юм.

-Үзэгчид рүү хандсан биш гэсэн үг үү?

-Хандалгүй яах вэ.

-Гэхдээ шинэ тутамд гарч байгаа кино ямар нэгэн байдлаар өмнөхөө хуулбарласан, зарим юмыг нь давтсан гэх шүүмжлэл явдаг?

-Хуулбарласан гэж юмыг битгий буруугаар ойлго. Санааны давхцал гэж юм байдаг юм. Түүнээс биш өмнөхөөсөө хуулбарласан гэдэг юмыг би ойлгохгүй байна. Хувиргалт гэж нэг юм байна. Нэг ёсондоо нарийн ширийнийг нь орчин үеийн хувиргалтад оруулж байгаа юм. Өөрийн хувилбараар хийнэ гэсэн үг. Жишээ нь Чио Чио сан дуурийг гавьяат жүжигчин Мөнгөнцэцэг дууллаа гэж бодъё. Тэрийг нь өөр хүн дуулсан байдлаар үзчихсэн байхад ахиж үзэх үү?. Жишээ нь чиний хувьд?

-Үзэхгүй...?

-Тэгвэл наадах чинь хоцрогдол, үзнэ гэсэн үг.

-Яагаад?

-Тэр дуурийг гавьяат жүжигчин Уртнасан гуай ингэж дуулсан юм. Одоо Мөнгөнцэцэгийн дуулсан хувилбараар нэг үзье гэж урлагийг судалж үздэг. Түүнээс биш нэг үзээд өнгөрөх асуудал биш. Тиймээс үзэхгүй гэдэг нь хоцрогдол. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл сонгодог урлаг байнга гараад байгаа юм. Олон зуун жил ард түмэн, нийгэм нь сонгон авч үзэж байгаа зүйлийг сонгодог урлаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр гавьяат жүжигчин Алтанхуяг бүжгийн жүжигт бүжиглэлээ гэхэд өөр хүн тоглосон дараагийн хувилбарыг үзэх хэрэгтэй. Үүнтэй адилхан хуулбарлаж байна гэж шүүмжлээд байгаа нь сонирхогчийн төвшний асуудал.

-Ер нь кино урлагийнхан дунд нэгэнтэйгээ барьцана гэсэн ойлголт байдаг юм уу?

-Байхгүй л дээ. Барьцана гэдэг чинь явуургүй зантай хүний шинж. Жижигхэн хүний үг. Харин амбийцтай байх ондоо. Манайхан амбийц гэдэг үгийг есөн шидээр эргүүлж гаргаад байдаг. Амбийц гэдэг бол тэмүүлэл гэсэн үг. Тэмүүлэлтэй байх ондоо. Нэг нь гоё кино хийчихээр нөгөөх нь арай өөрөөр хийх тэмүүлэлтэй байж болно. Уран бүтээлийн өрсөлдөөн, барьцамтгай зан хоёр тэс ондоо.

-Та тэгвэл хэр амбийцтай хүн бэ?

-Миний амбийц бол аймар том шдээ. Том ч учраас “Big line” гэдэг нэрийг өгсөн байхгүй юу.

-Тэрхүү амбийцаа юугаараа илэрхийлж байна вэ?

-Бүтээлээрээ илэрхийлж байна. Түүнээс биш өөрийгөө илэрхийлээд хэрэггүй л дээ. Хүн болгон яруу найрагч, зураач, кино уран бүтээлч байдаг уу?

-Математикч болох албагүй гэдэг?

-Тэгсэн хэрнээ хүн болгон зураач байж болох уу.

-Хувь хүний зүтгэлээс шалтгаалах байх. Нэг хувь нь авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг шиг?

-Хүн болгон яруу найрагч, зураач, кино уран бүтээлч байж болно. Би зураач болно гээд хүсэх юм бол хэдэн литр будаг, метр зотон даавуу оролцуулаад намайг илэрхийлж байгаа зураг гээд ярьж болно. Өөрөө өөртөө л зориулж бүтээл хийж байгаа юм. Гэтэл мэргэжлийн гэдэг бол ондоо. Хүн түүнээс нь ямар мэдрэмж, таашаал авах, юу бодох ёстой юм. Хаана нь баярлах, гуних, жигшин зэвүүцэх ёстой юм гэж харна гэсэн үг. Үзэгчдэд хүрэх бодлого, ноу хауг мэргэжлийн хүн л эзэмшдэг. Тэгэхгүйгээр сонирхогч хийгээд байвал видео биш бичлэг болно. Сүүлийн үед хүмүүс хувийн хэмжээний киног гоё бичлэг үзлээ гэдэг болчихож. Богино хэмжээний кино үзчихээд гоё бичлэг үзлээ гэж ойлгодог болсон байна гэсэн үг. Нэг ёсондоо үзэгч, заалны боловсрол чухал шаардагдаж байна. Заалан дах үзэгчдийн гоо зүйн боловсрол маш чухал.

-Тухайн жүжигчний дүрээ хэрхэн гаргаж байгаа нь бас нөлөөлдөг байх?

-Шал өөр асуудал л даа.

-Кино уран бүтээл хийхэд нийгэмд илүү танигдсан жүжигчнийг сонгодог юм уу, шинэ залуу дүр гаргах нь чухал уу?

-Найруулагч өөрийнхөө кинонд ямар хүнийг тоглуулахаа сонгоно. Үнэлгээг нь үзэгчид тавина.

-Найруулагч дүрээ өөрөө олдог уу. Эсвэл хөрөнгө оруулагч нь санал болгодог юм уу?

-Эхлээд зохиолоо олно. Найруулагч өөрөө бичсэн ч болно. Тэр зохиол дээр ажиллах уу гэдгээ тогтоно. Тэгээд багаа бүрдүүлнэ. Хэнээр зураг авахуулах, хэнээр зуруулах уу, хөгжмийн зохиол гэх зэргээр. Тэгж байж киноны үндсэн гурван багана босч ирнэ. Найруулагч, зураглаач, зураач гурав. Үүний дараа дүрүүдээ сонгодог. Кино хийх хоол хийх хоёр яг адилхан.

-Тэгэхээр дүрээ эхлээд сонгодоггүй юм байна?

-Үндсэн гурван багана нь өөрөө босч ирнэ. Зураачид зохиол нь таалагдахгүй бол ажиллах албагүй.

-Үндсэн гурван багана нь босоод ирэхээр дүрээс гадна хөрөнгө оруулагчаа хайх уу?

-Тэгнэ. Орчин үеийн киноны маш том зарчим нь санхүүжилт чухал байдаг. Яагаад гэхээр ямар ч судалгаагүйгээр зохиол бичиж болно. Тааралдсан цаасан дээрээ ч бичиж болно. Гэтэл кино бол өөр. Заавал санхүүжилт хэрэг болдог. Орчин үеийн киноны зарчимд продюссер нэг номерт байдаг.

-Гол дүрийн жүжигчдээ яаж сонгодог юм бэ. Шууд нэр цохдог уу, эсвэл сонгон шалгаруулдаг уу?

-Сонгон шалгаруулна. Нөгөөтэйгүүр хоёр хувилбар байж болдог. Нэгдүгээрт, дүрээ цэвэр сонгон шалгаруулж болно. Эсвэл жүжигчинд зориулж зохиолоо бичиж болно. Миний хувьд ихэвчлэн сүүлд нь сонгодог.

-Зохиолтойгоо танилцчаад гэсэн үг үү?

-Тийм.

-Таны уран бүтээлд сонгосон дүрүүдэд ихэвчлэн хошин урлаг, дуучдын төлөөлөл байдаг. Нэг үгээр хэлбэл, нийгэмд өөрийн гэсэн орон зай, нөлөөг бий болгосон хүмүүс тоглосон харагддаг. Тэгэхээр зохиолоо уншчихаад тэдгээр хүнд санал тавьдаг гэж ойлгож болох уу?

-Маш удаан хугацаанд хайж гүйнэ шдээ. Ингэж явсаар сонгон шалгаруулалтаа хийгээд дүрээ авчихлаа гэж бодъё. Тэгээд кино болчихгүй. Тэр жүжигчинтэй хэрхэн яаж ажиллах вэ гэдэг найруулагчийн стратеги босч ирнэ. Найруулагч болох гэж байгаа хүнд гурван жил сэтгэл судлалын хичээл ордог. Тэгэхээр тухайн сонгосон дүртэйгээ яаж ажиллах уу гэдгээ бодно. Жишээ нь, Гандөл гэдэг жүжигчин уурлахдаа, баярлахдаа, айхаараа, гомдохоороо, дурлахаараа яах гэдэг сэтгэл хөдлөлийг бүгдийг нь судална. Дараа нь харьцаж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, өгөгдсөн нөхцөл гэж юм өгдөг. Гэхдээ сэтгэлд нь зөв тээш тавьж өгөхийн тулд өгөгдсөн нөхцөлөө зөв өгөх ёстой. Тэгж байж дүр гарч ирнэ. Түүнээс биш үг цээжлээд дүр гараад ирчихдэг юм биш. Зураг авалтын обьект дээр шууд ирээд жүжиглэнэ гэсэн үг биш. Кино гэдэг зүйл эхлээд цаасан дээр бүтэн дуусдаг. Дараа нь ширээний ард, бэлтгэлийн өрөөнд өрөлтөөр бүтэн дуусдаг. Маш олон үе шат дамжлагаар явж байж үзэгчдэд хүрдэг.

-Жүжигчин зохиолтойгоо танилцаад шууд жүжиглэдэг гэж ойлгож болохгүй нь ээ?

-Тийм. Жүжигчнээс маш их юм шаарддаг. Шууд очоод л жүжиглэдэг хүн байх юм бол луйварчин болно шдээ. Нэгдүгээрт тэр хүн эдийн засгийн том хариуцлага хүлээж байна. Хоёрдугаарт, уран бүтээлийн, гуравт өөрийн карьерийн маш том хариуцлага хүлээж байдаг. Тийм болохоор заавал багийн ажиллагаанд ордог.

-Кино бүтэх хугацаа ер нь хэр байдаг юм бэ?

-Янз бүр л дээ. Заримдаа нэг жил, хоёр жил ордог. Хоёр сарын хугацаанд бүрдэх кино ч байна.

-Урт хугацаанд кино бүтээхэд яг юу шаардаж байна?

-Дөрвөн улиралтай зураг авч болно. Ер нь кино бүтээхэд яарах биш тайван байх тусмаа гэмгүй байдаг шдээ. Удах тусмаа л гэмгүй.

-Жүжигчидтэйгээ хэр ойлголцдог вэ. Ойлголцохгүй жүжигчид гэж байдаг уу?

-Ойлголцохгүй гэхээсээ чадваргүй жүжигчин гэж байдаг юм. Жүжигчин хүн сэтгэлийн хувьд маш уян зөөлөн, хаашаа ч хэлбийж болохоор байх ёстой. Сэтгэл нь хөшүүн байх юм бол ажиллахад бэрх.

Амжилт нь байдаг хүмүүс бол жүжигчид. Уран бүтээлч хүнд давалгаа гэж байдаг. Хэдий чинээ сайн байна төдий чинээ давалгаа нь өснө. Амжилтдаа ханачихаад байгаад байвал унана.

-Найруулагчаасаа давсан жүжигчин гэж байдаг уу?

-Тэр энэ гэж хэлэхээс илүүтэй байдаг байх аа. Найруулагчаа аргалсан жүжигчид гэж байдаг.

-Аргалсан гэдэг нь?

-Өөрийнхөөрөө л тоглочихоно гэсэн үг. Найруулагч нь жүжигчнээ сайн захирч чадаагүйгээс өөрийнхөөрөө тоглочихсон дүрүүд зөндөө байдаг. Сайн найруулагч ямар ч жүжигчнийг дүрд нь оруулаад тоглуулчихдаг. Сайн найруулагчийн нэг давуу чанар нь тухайн жүжигчнээ нээж өгдөг. Дахин дахин нээдэг. Хэчнээн супер жүжигчин байсан ч нээдэг. Жишээ нь, Очирбат гуайг бид насаар нь юу гэж дуудлаа?

-Итгэлт баян...?

-Талийгаач Магсаржав гуайг насаар нь Аравсал панз гэж дуудсан. Эцэг эхээс заяасан нэрийг нь хүртэл мартатлаа тэр дүрээр нь ойлгож байгаа юм. Тэгэхээр одоо бид яах вэ. Монголын зритил сүүлийн үед жүжигчнийг дүрээр нь хараад байгаа учраас хоцрогдлын байдалд орж байгаа байхгүй юу.

-Энэ юунаас болж байгаа юм бол?

-Одоогийн зритилийг буруутгаж болохгүй. 1990 оноос хойш монголчууд зах зээлийн нийгэмд шилжихэд урлаг соёлын байгууллагууд бүгдээрээ тарсан. Хэн нь ч хэнийгээ чадахаа больсон. Маш олон чөлөөт уран бүтээлчид гарч ирсэн. Тэд өнөөдөр тоглохгүй л бол өлбөрч үхнэ. Тэгэхээр соёлын хүртээмжийг хэн түгээх вэ?

-Мэдээж урлагийнхан?

-Жишээ нь Батзаяа ах баг бүрдүүлээд өдөржингөө стресст автаж байгаа хүмүүст бага ч гэсэн хүртээмжийг өгөх гэж өөрсдийнхөө амьдралыг золиослож явсан байхгүй юу. Гол нь нэг том контент үйлдвэрлэхгүйгээр бэсрэг тоглолтууд хийсэн. Тэр дээр яасан гэхээр жүжигчин Батзаяа Батзаяагаараа, талийгаач Батсүх Батсүхээрээ гарч ирээд нэрээ солихгүйгээр тоглоод эхэлсэн. Том жүжигт мэдээж нэрээ сольсон. Богино эргэлтийн олон үзэгдлийг гаргаж ирсэн байхгүй. Үүнийг үзсэн үзэгчид жүжигчдийг өөрсдийнх нь нэрээр л дуудна. Ингэсээр байгаад Монголын үзэгчид жүжигчдийг нэрээр нь дууддаг болчихсон юм. Нэг хэв маягт орсон. Тэгэхээр одоо бид яах вэ.

Сүүлийн үед Монголын кино уран бүтээлчид өөр дүр рүү орж ирж байна. Нэг хэсэг арилжааны кино их гарсан. Дээрээс нь уран бүтээлчдийн дунд маш том алдаа гарлаа. Тэр нь өрсөлдөөний хэлбэрийг олон төрөл рүү оруулахгүйгээр нэг жанр руу оруулчихсан.

Нэг үгээр аction төрөл рүү нь оруулсан. Уг нь комеди, мелодрамаар өрсөлдөж байсан. Ритмыг монтажны найруулга гэж ойлгосон. Ритм, эмоци, эх оронч үзэл гурвыг сүүлийн үеийн кино тренд бий болгочихсон байхгүй юу. Энэ нь өөрөө маш том төөрөгдөл.

Цагаан хадаг, Ээж, Чингисийн хүүхдүүд, Атганд үлдсэн эрдэнэ гээд дөрвөн кино албан ёсоор гадаадын зах зээлд гарлаа. Тэгсэн хэрнээ эдгээр кинонд сэтгэл хөөрлийн процесс маш бага гардаг. Тийм болохоор манайхан буруу юм руу дайрч ороод байгаа юм. Гадаадын наадмаас шагнал авсан Монголын хамгийн анхны кино нь Нар хиртсэн жил. Дайн болон дайны сүүдрийг маш энгийнээр үзүүлсэн кино. Монголын кино маш зөөлөн хувилбар руу орох бүрэн боломжтой. “Хар контент”-ийг бид хангалттай үзлээ.

-Нийгмийн чиг хандлага нь “хар контент”-ийг илүү хүлээж авах сэтгэхүй рүү яваад байгаа нь анзаарагддаг?

-Нийгмийн сэтгэхүйг дагаж кино хийж яах юм.

-Үзэгчгүй болчих юм биш үү?

-Тэгэхгүй л дээ. Жишээ нь, Цагаан хадаг гээд кино байна. Би хувьдаа Говийн домгийг үзээд маш их баярласан. Монголчууд уянгын маш сайхан драм хийж болдог л юм байна. Ер нь тэгээд хүнийг үзэж байгаа бүтээлээр нь дүгнэдэг. Жишээ нь, 2016 оны хоёр сонгууль, 2017 оны хоёр гэж хэлж болох сонгуулиар бид ямар их “хар контент”-оор бөмбөгдүүлэв. Ингэхээр нийгэм өөрөө хүссэн хүсээгүй айдас түгшүүрийн системд автана.

Хар контент яагаад Монголын сэтгэхүйд нөлөөлөөд байна вэ гэдгийг гаргаж их амархан. Аливаа улстөрч, шийдвэр гаргагчид цахим орчинд орж ирэхдээ бие барьсан, тандсан байдалтай байдаг. Гандөл, Батболд мэтийн энгийн хүн тэрхүү контентийг нь үзэхдээ айгаад байна гэдэг энергийг мэдэрдэг. Тэгэхээр IT дэд бүтцийн хөгжлийг дөрөөлөөд хэн нэгнийг айлгаж болдог зүйл юм байна гэдгийг ойлгодог. Тэрхүү “хар контент”-ийг дэмжигч лайк дарагчид, түгээгчид, үйлдвэрлэгчид бий болсноос үүдэж нийгэм тэр чигээрээ “хар контент”-ийн гинжин хэлхээ, битүү гогцоонд орчихсон.

-Үүнээс яаж гарах ёстой юм?

-Гэгээлэг контент харийг нь дартал хөрөнгө оруулалт хийх ёстой. Монгол Улсад 1-12 дугаар ангийн 250 гаруй мянган сурагч сурч байна. Энэ сурагчийн 30 хувь нь дэлгэцийн донтой болчихсон байна.

-Бага тоо бол биш?

-Аймар тоо байхгүй юу. Архины хэт хамааралтай 700 гаруй мянган хүн байна. Энэ хүмүүс яах вэ. Гэгээлэг контент мэдээж хүлээж авахгүй. Авдаг юмнаасаа л авна. Тэгэхээр нийгмээрээ л гэгээлэг контентийг гаргаж ирэх ёстой. IT дэд бүтцийн сөрөг хандлага бол сөрөг хандлага.

-Найруулагчид энэ тал дээр юу хийх ёстой юм. “Хар контент” үйлдвэрлээд л байх юм уу?

-Би Монголын кино урлагийн бүх найруулагч нарын төлөөлөл биш. Өөрийнхөө хүрээнд байгаа найруулагч нарыг харахад бүгдээрээ надад үлгэрлэж байгаа хүмүүс. Бурхны оронд оччихсон миний багш урлагийн гавьяат зүтгэлтэн Халтарын Дамдин гэж хүн байна. Мартагдашгүй намар, Зуслангийн найзууд, Улаан дарцаг гээд дандаа соён гэгээрүүлэх гэгээлэг контент хийсэн хүн. Хамгийн хүнд хоёр кино хийсэн нь Амьдралын нахиа, Эргэж дурсах бодол. Гэр бүл салалт, архидалтын тухай кинонууд. Монгол филмийн Золоо ах байна.

Чингисийн хүүхдүүд гээд гоё кино хийлээ. Унаач хүүхдүүдийн тухай кино. Дээрээс нь Сэнгэдорж Цагаан хадаг байна. Монголын хүүхдүүд ийм дайчин байх ёстой гэдгийг харуулсан. Хоёр амь киноны Ганболд байна. Кино хоол хоёр яг ижилхэн гэж хэлсэн. Хортой хоол хийвэл хүн хордоно. Хогийн кино хийх юм бол ухаан санаа нь хордоно. Ийм болохоор болохгүй. Миний хийсэн кинонуудаас хүнд нь ч бий, хөнгөн нь ч байна.

Миний хувьд залуу найруулагчийн тооноос гарч байна. Тийм болохоор арван жилийн хүүхэд шиг огшоосон кино хиймээргүй байна.

Жишээ нь, Говийн домгийг үзээд би маш их баярласан. Урилга нь ирэхэд авахгүй гээд мөнгөө төлж үзсэн. Миний хувьд үнэгүй кино үзэх дургүй. Нэг юм байдаг юм, нээлтийн дүгнэлтээр киног дүгнэдэггүй.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    18 цаг 14 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 39 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    18 цаг 41 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 44 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    20 цаг 22 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    20 цаг 38 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 59 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    21 цаг 2 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    22 цаг 3 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    22 цаг 13 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    23 цаг 7 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    23 цаг 10 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    23 цаг 27 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК