
2025 оны өвлийн элсэлтийн шалгалт энэ сарын 04-ний 10 цагт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Мөн энэ өдөр түүх, англи хэлний хичээлийн шалгалт болно. Харин энэ сарын 05-нд хими, газар зүй, нийгэм судлалын шалгалтууд болох ажээ.
Энэ сарын 06-нд биологи, математик, орос хэл, энэ сарын 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалттай.
Өвлийн элсэлтийн шалгалтад ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд хамрагдах боломжгүй. Харин 2025 оны зургаадугаар сар болон түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй сурагчид хамрагдах боломжтой хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Л.Баяр






















































