Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Тогтохсүрэн: Гаднын улсаас зээл, тусламжаар ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлж болохгүй юм уу?

2019-10-17
0
ЖИРГЭХ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар 2020 оны улсын төсвийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Эдийн засаг тогтворжсон, өсөлт бий, төсвийн орлого нэмэгдсэн. Гаднаас зээл авч төсвийн алдагдлаа нөхнө гэсэн асуудал байхгүй болсон гээд улс оронд эерэг амжилттай өөрчлөлтүүд цөөнгүй гарч байна. Би Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зургаан асуулт асууя.


Нэгдүгээрт, төсвийн алдагдлыг бууруулах боломж байгаа гэж би үзэж байна. 2018 оны төсөв ашигтай гарсан. Засгийн газраас төсвийн алдагдлийг хоёр их наяд төгрөгөөр оруулж ирсэн. 2018 оны төсвийн гүйцэтгэлээс харахад боломж байгаа юм шиг харагдаж байна.

Хоёрдугаарт, зардлаа хэмнэхгүйгээр энэ байдлаар явбал зардлаа дийлэхгүй хэмжээнд хүрэх нь. Зарлага жил бүр өсөж байна. Бүтэц данхайж, орон тоо нэмэгдэж байна. Орлого гайгүй байгаа болохоор тэсэж байна. Зардлага багасгах тал дээр Засгийн газраас ямар бодлого баримталж байна вэ. Бүтцийн өөрчлөлтийн бодлогийг энэ Засгийн газар хийж, дараагийн Их хурал тогтвортой мөрдөж явахгүй бол зарлагаа дийлэхгүй хэмжээнд хүрэх нь ээ.

Гуравдугаарт, 2020 оны улсын төсвийн хууль хэрэгжсэнээр мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэдэн хувьд хүргэнэ гэж тооцоолсон бэ.

Дөрөвдүгээрт, ипотекийн зээлтэй холбоотой асуудал. Тулгамдсан асуудал болоод байна. Орон сууцны хамгамжаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоо бол жилд 110-120 тэрбум төгрөгийн эргэн төлөлт байна. Ирэх жил 60 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахаар тооцсон байна лээ. Энэ бол хангалтгүй. Барилгын компаниуд мөнгөө түгжиж. Иргэдийн худалдан авалт ч сайнгүй байна. Энэ утгаараа Засгийн газраас эргэлт хийх шийдэх боломж байна. Гаднын зээл, тусламж аваад ипотекийн зээл олголтын хэмжээг нэмэгдүүлэх боломж байхгүй юм уу.

Тавдугаарт, ажилгүйдэл, ядуурлын асуудал. Эдийн засагт өсөлт гарч байгаа нь сайн байна. гэхдээ энэ өсөлт иргэдийн амьдралд бодитоор хүрч байна уу. Бодит байдал дээр ядуурал, ажилгүйдэл буурахгүй байна. Тиймээс 2020 оны улсын төсөвт ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад тодорхой ямар арга хэмжээ авахаар тусгасан бэ.

Зургадугаарт, Ц.Даваасүрэн сайд үдээс хойшхи чуулганы хуралдаанаар хариулах болов уу.  Орон нутгийн дулааны станцуудтай холбоотой асуудал. Олон жил яригдлаа. 2016 онд БНСУ-тай гэрээ байгуулсан. Дөрвөн жил боллоо. Тендер гүйцэтгэгч нь шалгараагүй. Солонгосын “Эксим” банкинд очоод зогссон, ийм төсөл байна. Улаанбаатар хотоос гадна ахиад 10 аймгийн төвийн агаар, орчны бохирдлын асуудал хурцаар яригдаж байна. Тиймээс Солонгосын “Эксим” банкны зээлээр барих орон нутагт дулааны станц барих асуудлыг түргэтгэх, 2020 оны төсвийн бодлогоор хэрэгжүүлэх, сонгуулиас өмнө юу хийж чадна гэж Засгийн газраас үзэж байна вэ гэдэгт хариулт авмара байна гэлээ.

Ч.Хүрэлбаатар

Үүний хариуд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн алдагдлыг дэлхийн болон дотоодын эрсдэл, орлогын байдал, санхүүжилтэд шаардлагатай байгаа хэрэгцээ шаардлага, Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд Төсвийн хүрээнийн мэдэгдлийн хэмжээнд оруулж ирсэн. 2020 оны төсөв хэрэгжихэд нэлээд олон эрсдэл бий. үүнийг өмнө нь олон удаа ярьсан. Хамгийн том эрсдэл нь БНХАУ болон АНУ-ын хоорондын худалдааны дайн. Санхүүгийн зах зээл дээр үүсэн тогтворгүй, ойлгомжгүй байдал. Түүнчлэн “Саарал жагсаалт”-ын бодит эрсдэл Монголд бий. Өвөлжилтийн байдал хүндрэх магадлал байна. Сонгуулийн жил дөхөхөөр тал талдаа хүлээлтийн байдал үүсдэг. Энэ бүхнийг тооцож байгаад асуудлыг оруулж ирсэн.

Хоёрдугаарт, зардлын реформын хувьд эхний ээлжид энэ реформыг цаашид тууштай хийх ёстой. Үүний тулд төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэхээр зорилт тавьсан. Энэ жилийн төсвийн онцлого нь цахим төвтэй ил тод байхаар оруулж ирсэн. Олон нийт хяналт тавих боломж бүрдүүлнэ. Цахим шилжинэ гэдэг нь төрийн бүх үйлчилгээ хүнд сурталгүй, ил тод, энгийн болно. Энэ сарын 16-нд эхний ээлжийн шийдвэрээ гаргасан. Мөн хяналт тавих боломжийг бүрдүүлэхийн тулд цалингийн цахим сүлжээнд шилжихээр болсон.

Ирэх оноос эхлэн энэ сүлжээгээр цалин олгогдож эхэлнэ. Сангийн яамтай хамтарч ажиллана. Өөрөөр хэлбэл, төрийн албаны шалгалт өгөөд холбогдох хуулийнхаа дагуу төрийн албанд ажиллаж байгаа эсэх, цалин мөнгийг хуулийн хүрээнд олгож байгаа эсэхийг давхар хянах боломжтой болох юм. Мөрийн хөтөлбөр хэдэн хувьтай хэрэгжих бэ гэдэг асуултын хувьд

Сангийн яамны зүгээс тооцоо хийхэд бодитоор 75-80 хувьтай хэрэгжих магадлалтай гэсэн тоо гарсан. Ипотекийн санхүүжилтийг бүгдийг улсын төсвөөр шийдэх боломжгүй. Маш өндөр үнээр санхүүждэг.

120 тэрбум төгрөгөөр 2400 өрхийн асуудал шийдсэн. Тухайлбал, 600 гаруй мянган хүүхдэд олгодог үдийн цай, дотуур байр, цэцэрлэгийн хоолны мөнгө нэмэхэд 181 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл 120 тэрбум төгрөг зарцуулаад 2400 өрх гэхээр их үнэтэй хөтөлбөр. Гаднын зээл, тусламжийг аваад хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээр “Танай ипотекийн зээл олгодог механизм нь зах зээлийн бус байна” гэдэг зүйл ярьдаг. Тиймээс холбогдох зүйлийг судлахаар төлөвлөж байна. Дулааны станцын асуудлын хувьд зөвлөх компани нь шалгарсан. Зураг төсөл нь үндсэндээ хийгдсэн гэсэн. 2020 ондоо багтааж тендерээ дуусгаж ажлаа эхлүүлэх байх гэсэн мэдээлэлтэй байгаа.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    3 цаг 28 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    4 цаг 20 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    4 цаг 22 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    4 цаг 37 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    4 цаг 42 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    4 цаг 58 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    6 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    8 цаг 28 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    9 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    9 цаг 15 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    9 цаг 39 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    9 цаг 56 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    10 цаг 23 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    10 цаг 25 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    11 цаг 1 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    11 цаг 6 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    11 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    11 цаг 18 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    11 цаг 29 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    11 цаг 35 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК