зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэл гэмт хэргийн өсөлт, бууралтад нөлөөлсөн нь

2019-10-20
0
ЖИРГЭХ

Хууль Зүйн үндэсний хүрээлэнгийн "Хууль дээдлэх ёс" сэтгүүлд нийтлэгдсэн  Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалтын төвийн хяналтын прокурор Г.Оюунболдын “ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШИНЭТГЭЛ ГЭМТ ХЭРГИЙН ӨСӨЛТ, БУУРАЛТАД НӨЛӨӨЛСӨН НЬ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН"-г хүргэж байна. 

1.Судалгааны үндэслэл, шаардлага: Эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэлийн дараагаар Монгол Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5092 хэргээр буюу 18.7 хувиар өссөн бөгөөд зарим төрлийн гэмт хэрэг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4,840 (36.3%), Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 842 (9.7%), Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 189 буюу 49.2 хувиар, 2018 оны эхний улирлын байдлаар 56 хувиар тус тус өссөн статистик тоон үзүүлэлттэй гарч байв. Гэмт хэрэг өсөхөд шинээр батлагдсан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт болон бусад ямар шалтгаан, нөхцөл нөлөөлснийг бодитоор тогтоох, үнэлэх шаардлагын үүднээс энэхүү судалгааг явуулав.

2.Судалгааны зорилго, зорилт: Монгол Улсын хэмжээнд үйлдэгдэн гарсан гэмт хэргийн өсөлт бууралт, шийдвэрлэлтийн үндэслэл, шалтгааныг судлах зорилгоор дараах зорилт дэвшүүлэв. Үүнд:

  1. Гэмт хэргийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийх;
  2. Цагдаагийн байгууллагын болон прокурорын тоон мэдээг дүгнэх үзүүлэлт; түүнийг боловсруулах журам, эрх зүйн орчны байдалд үнэлэлт дүгнэлт өгөх;
  3. Гэмт хэрэг өссөн, гэмт хэргийн илрүүлэлт буурсан шалтгааныг судлах;

3.Судалгааны хамрах хүрээ: Гэмт хэргийн өсөлт бууралт, шийдвэрлэлтийг судлах зорилгоор 2016, 2017 он бүтэн жилээр, 2016 оны сүүлийн хагасаас 2017 оны сүүлийн хагас, 2017 оны I улирлаас 2018 оны I улирлыг харьцуулан  тус тус судалгааг явууллаа. Судалгаа явуулахдаа цагдаа, прокурор, шүүхийн хэмжээнд 2016, 2017 ,2018 оны гаргасан тайлан, мэдээг нэгтгэж дүгнэсэн болно.

4.Судалгааны арга зүй, аргачлал: Судалгааны хүрээнд гаргасан удирдамж, төлөвлөгөөний дагуу математик, статистик, бичиг баримтыг судлах арга, шинжээчийн дүгнэлтийг үнэлэх,  ярилцлага хийх зэрэг аруудыг ашигласан болно.

5.Судалгааны боловсруулалт: Гэмт хэргийн тоон мэдээлэл, өсөлт, бууралтыг харьцуулсан үзэж ярилцлагаар тодруулсаны үндсэн дээр гэмт хэргийн өсөлт, бууралтыг дүгнэх аргачилал, эрх зүйн орчноос шалтгаалсан нөхцлийг тодорхойлж бусад эх сурвалжид дүгнэлт өгөв. 

1.7.Судалгааны үр дүн: Судалгааны үр дүнд үндэслэн гэмт хэргийн өсөлт бууралтад нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар дүгнэлт гаргаж, зөвлөмж боловсрууллаа. 

Гэмт хэргийн цагаан ном-2017 судалгааны тайлан. 2018 он. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын Криминологичдийн холбоо хамтран гаргасан. Тайлангийн үндсэн бүлэг

                                                                                           ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ 

Цагдаагийн байгууллага 2017 онд иргэд, хуулийн этгээдээс 192618 гомдол, мэдээлэл хүлээн авсанаас 78722 буюу 40.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 113896 буюу 59.1 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгажээ.

Харин прокурорын байгууллага нь 36574 хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6419 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, хяналт тавьж ажилласан бол Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 10390 хэргийг хүлээн авч, 9019 хүнд ял шийтгэл хүлээлгэсэн байна.

                                                                                                I. БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ

Монгол Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5092 хэргээр буюу 18.7 хувиар өссөн бөгөөд зарим төрлийн гэмт хэрэг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4,840 (36.3%), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 842 (9.7%), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 189 буюу 49.2% хувиар тус тус өссөн статистик тоон үзүүлэлттэй байна. Гэмт хэрэг өсөхөд шинээр батлагдсан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт болон бусад ямар шалтгаан, нөхцөл нөлөөлснийг бодитоор тогтоох, үнэлэх шаардлагын үүднээс энэхүү судалгааг хийлээ.

Гэмт хэргийн өсөлт бууралт, шийдвэрлэлтийг судлах зорилгоор 2016, 2017 он бүтэн жилээр, 2016 оны сүүлийн хагасаас 2017 оны сүүлийн хагас, 2017 оны I улирлаас 2018 оны I улирлыг харьцуулан тус тус харьцуулан судаллаа. Судалгаа явуулахдаа цагдаа, прокурор, шүүхийн хэмжээнд 2016, 2017 ,2018 оны гаргасан тайлан, мэдээг нэгтгэж дүгнэсэн юм.

Гэмт хэргийн тархалт

2017 онд улсын хэмжээнд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 21947 буюу 68 хувь нь Улаанбаатар хотод, 10273 буюу 31.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Нутаг дэвсгэрийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал: 

Цагдаа, авлигатай тэмцэх, шүүхийн шинжилгээ, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын статистикийн мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийв.     

Эх сурвалж: ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба

 2017 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргээс харахад дээрэмдэх гэмт хэрэг 2.6[1]  дахин, бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 2.3 дахин, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 2.0 дахин өссөн байна.

[2] Цагдаа, авлигатай тэмцэх, шүүхийн шинжилгээ, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын статистикийн мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийв.     

[3] Эх сурвалж: ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба

[4] 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд 2002 оны Эрүүгийн хуульд байсан “Булаах” гэмт хэргийг “Дээрэмдэх” гэмт хэрэгт хамтатган хуульчилсантай холбоотойгоор 2017 онд бүртгэгдсэн дээрэмдэх гэмт хэргийн тоо ийнхүү өсөлттэй гарахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн.

 

Хэдийгээр гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа боловч гэмт хэргийн статистик үзүүлэлт, цагдаагийн байгууллагын танилцуулгаас үзвэл гэмт хэргийн шинжтэй тохиолдол бүрийг бүртгэж, шинээр гэмт хэрэгт тооцогдсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хулгайлах, гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг тодорхой болгож, нуугдмал гэмт үйлдлээ ил гаргаж тэмцэж эхэлсэнтэй холбоотой байна. Өөрөөр хэлбэл, хуулийн шинэчлэлээс хамаарч нуугдмал гэмт хэргийн гаралтыг бодитоор үнэлж, түүнтэй үр дүнтэй тэмцэх бодлого үнэн зөв тодорхойлох боломжийг олгож байгаа нь сайн тал юм.

Эрүүгийн хууль тогтоомж хэрэгжиж эхэлснээс хойш гэмт хэргийн гаралт нэмэгдсэн харагдаж байгаа нь хэрэг бүртгэлтийн хэргийн тоо нэмэгдсэн болон нуугдмал гэмт явдлыг гэмт хэрэг, зөрчилд тооцсонтой холбоотой байна.

Гэмт хэрэгт холбогдогчдын нас, хүйс, нийгмийн байдал

Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэгт 18131 хүн холбогдон шалгагдсан бөгөөд өмнөх оныхтой харьцуулахад 23.8 хувиар буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүний тоон үзүүлэлт, зарим онцлогийг харуулах статистикийг үзүүлбэл:

2017 онд нийт шалгагдсан 18131 хүний 15599 буюу 86 хувийг эрэгтэй, 2532 буюу 14 хувийг эмэгтэй, 1066 буюу 5.9 хувийг хүүхэд тус тус эзэлж байна. Ийнхүү 32000 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн атлаа 18131 хүн холбогдон шалгагдсан нь шинэчлэн батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн яллагдагчтай холбоотой зохицуулалтаас болсон байна. Өөрөөр хэлбэл,“сэжигтэн” хэмээх хууль зүйн ойлголт өөрчлөгдөж, хүнийг яллагдагчаар татахын өмнөхөн хийгддэг богино хугацааны ажиллагаа болсонтой холбоотой юм.   

Гэмт хэргийн хохирогч, хохирол

Улсын хэмжээнд 37173 иргэн, 86 хуулийн этгээд хохирсон байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол түүнд хамаарах статистикийг харуулбал:

Прокурорын байгууллагын мэдээнээс үзвэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2017 онд 198.1 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 74.5 тэрбум төгрөг болж, өмнөх оноос учирсан хохирол 35.2 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирол 30.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн статистик мэдээнээс үзвэл амь хохирсон хүний тоо өмнөх оноос 63 хүнээр буюу 11.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн улмаас 663 хүн хүнд гэмтэл, 904 хүн хүндэвтэр гэмтэл, 3105 хүн хөнгөн гэмтсэн бөгөөд өнгөрсөн онтой харцуулбал хөнгөн гэмтэл авсан хүний тоо 2.5 дахин өсчээ.

Улсын хэмжээнд 2017 онд шүүхээр шийдвэрлэсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт хэмжээ 84.8 тэрбум төгрөг байна. Үүнээс улсад учирсан хохирол 3.8 тэрбум төгрөг, аж ахуйн нэгжид учирсан хохирол 11 тэрбум 955.5 сая төгрөг, иргэнд учирсан хохирол 69.3 тэрбум төгрөг байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт хэмжээг өнгөрсөн онтой харьцуулбал 69.5 тэрбум төгрөгөөр буюу 5.6 дахин өссөн дүнтэй гарсан байна.

Эрүүгийн хуулийн гол үзэл санаа болох хохирогчийн эрхийг хангах, хохирол хор уршгийг арилгах талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйл гэмт хэргийн хохирол, хор уршиг, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл болох Гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи зүйл, хэсэг заалтууд нь бодитоор хэрэгжиж эхэлсэний эерэг үр дагавар гэж дүгнэж болохоор байна.

Цагдаагийн байгууллагад 2017 онд 1327017 зөрчил бүртгэгдэж, 1289466 иргэн, 44 албан тушаалтан, 823 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчил, түүнийг шалган шийдвэрлэх ажиллагааг хүснэгтээр харуулбал: Давхардсан тоогоор буюу нэг хүн хэдэн хэдэн удаа зөрчил гаргасныг нэгтгэж дүгнэсэн тоон мэдээ болно. Цаашид зөрчлийн статистикийг цагаан номонд дэлгэрэнгүй оруулж байх нь зүйтэй гэсэн саналтай байна.

 Бүртгэгдсэн гэмт хэргийн өсөлт, бууралт

Судалгааг Монгол Улсын хэмжээнд сүүлийн 2 жилд гарсан гэмт хэргийн статистик, тоон мэдээлэлд үндэслэв. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны гэмт хэргийн статистик мэдээллээс үзвэл Эрүүгийн  хууль хэрэгжиж эхэлснээс хойш үйлдэгдэн гарсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэмт хэрэг 2016 оныг 2017 онтой харьцуулахад 18.7 хувиар, 2017 оны эхний улирлыг 2018 оны мөн улирлын байдлаар харьцуулахад 56.5 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Харин гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн тоон үзүүлэлт өмнөх 3 жилийн дундаж хэмжээнээс нэмэгдээгүй байна. Тухайлбал:

Дээрх хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэг өссөн байх бөгөөд Цагдаагийн байгууллага 2017 оны гэмт хэргийн статистик мэдээг шинээр хэрэгжиж эхэлсэн 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хууль, 2002 оны Эрүүгийн хууль гэсэн хоёр байдлаар гаргажээ. Эрүүгийн хууль 2017 оноос (шинэчилсэн найруулга) үйлчилж эхэлснээс өмнө ба хойшх хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн үзүүлэлтийг жил, улирал тус бүрээр харьцуулж үзвэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 518-аас 731 гэмт хэргээр буюу 21.2-30 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 62-97 гэмт хэргээр буюу 69 хувиас 2 дахин, хулгайлах гэмт хэрэг 1697-3990 гэмт хэргээр буюу 2 дахин, дээрэмдэх гэмт хэрэг 365-691 гэмт хэргээр буюу 3.2-4 дахин, Залилах гэмт хэрэг 804-941 гэмт хэргээр буюу 86.4 хувиас 2.4 дахин, авлига албан тушаалын гэмт хэрэг болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 2-3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

Үүнээс үзвэл голчлон үйлдэгдэн гардаг 5 төрлийн гэмт хэргийн өсөлт 2017 болон 2018 оны гэмт хэргийн өсөлтөд голлох нөлөө үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, бусдын биед гэмтэл учруулах, хулгайлах, дээрэмдэх, хүчиндэх гэмт хэргүүд тухайн онд өссөн нийт гэмт хэргийн дийлэнхи хувийг эзэлжээ.

Мөн дараах 9 төрлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэмт хэрэг нийт хэргийн өсөлтөд шууд нөлөөлсөн эсэхийг Прокурорын байгууллагын гэмт хэргийн цахим бүртгэлийн мэдээлэлтэй тулган үзвэл прокурорын бүртгэл мэдээлэл, цахим системд 2018 онд өөрчлөлт орсон, түүнчлэн тоон мэдээ өсөн нэмэгдэх дүнгээр гардаг учир цагдаагийн гэмт хэргийн мэдээтэй харьцуулах, нарийвчилан судлах боломжгүй байв.

Цагдаа, прокурор, шүүхийн гэмт хэргийн статистик болон шийдвэрлэлтийн хувь хэмжээг тооцох аргачлал тус бүртээ өөр, тухайн онд гарсан гэмт хэргийн нөхцлийг цагдаагийн байгууллагын мэдээнд тулгуурлан дүгнэхээр байлаа. Иймд дээрхи Цагдаагийн байгууллагын статистик тоо, мэдээ үнэн бодит эсэхийг прокурор болон шүүхээс гаргасан статистик тоо мэдээллийн боломжит үзүүлэлтүүдтэй харьцуулан тулгаж судлахыг эрмэлзлээ.  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл

Цагдаагийн байгууллага нь 2014-2017 онд жилд дунджаар 94990 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 65 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэр гаргуулахаар прокурорт шилжүүлсэн тоон үзүүлэлттэй байв. Гэмт хэргийн статистикийг бүртгэлийн эхний үе шатнаас буюу цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн шийдвэрлэлтээс үзвэл эдийн засаг, нийгэм, хувь хүн болон бусад хүчин зүйлээс гэмт хэрэг бодитоор өссөн байж болох шалтгаан, нөхцөл ажиглагдаагүй бөгөөд зарим гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн статистик мэдээлээс үзвэл 2014-2017 онд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гомдол, мэдээллийн дотор бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл нийт мэдээллийн 28 орчим хувийг эзэлж байжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах ажиллагааг хэрэг бүртгэлтэд тооцсон бөгөөд цагдаагийн байгууллага гэмт хэргийн статистик үзүүлэлт гаргахдаа хэрэг бүртгэлтийн хэргийн тоог бүртгэгдсэн гэмт хэргийн тоо гэж үзжээ. Гэтэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгах явцад тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх, эсхүл зөрчил байх боломжтой тул бүхэлд гэмт хэрэг гэж зүгнэх нь учиртай дутагдалтай юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаар “мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт”[1]  гэж томьёолсон боловч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хуульд заасан 5 хоногт шалгаад үргэлжүүлэн “хэрэг бүртгэлтийн хэрэг нээж” шалгасныг “гэмт хэрэг гарсан” гэж үзэн гэмт хэргийн статистикт бүртгэж, үзүүлэлтийг гаргажээ. Өнөөгийн байдлаар прокурорын байгууллагын хэмжээнд хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэрэг гарсан гэж шууд үзэх бус харин гэмт гарсан эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа гэж ойлгож, хяналт тавьж байгаа болно. 

6 ЭХХШТХ-ийн 30.1 дүгээр зүйл. Хэрэг бүртгэлт

Энэ нь дээр дурдсан хулгайлах, дээрэмдэх болон хүний биед хөнгөн хохирол учруулах хэргүүд өссөн үзүүлэлтэй гарах нэг шалтгаан болсон гэж үзэж болох юм.

Судалгааны дагуу Эрүүгийн хууль тогтоомж хэрэгжиж эхлэхээс өмнө болон хэрэгжиж эхэлснээс хойш хагас жилийн байдлыг сар, улирал байдлаар тус тус харьцуулж үзвэл гэмт хэргийн талаарх гомдлын тоо харьцангуй тогтвортой буюу 500-1000 гомдол, мэдээллээр өссөн дүнтэй, харин хагас жил, шинэ хууль хэрэгжиж эхлэхээс хойшхи 10 сарын байдлаар харьцуулж үзвэл цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн тоо буурсан байна.

[1]Энэ судалгааг хийх үеийн тоон мэдээллийг ашигласан болно.

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас шинээр батлагдсан Эрүүгийн хууль, тогтоомж мөрдөгдөж эхэлсэн тохиолдолд МУ-д бүртгэгдэх гэмт хэрэг жилд дунджаар 10000 орчмоор өсөх магадлал, тооцооллыг гаргаж, ХЗДХЯ-нд танилцуулж байжээ. Гэмт хэргийн талаарх гомдол,мэдээлэл шалгах ажиллагаа “хэрэг бүртгэлт” гэдэг ойлголтод тооцогдсон, мөн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай ойлголт шинэ хуулиар өөрчлөгдөж, хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээс татгалзах, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах гэсэн 2 өөр шийдвэр гаргах болсонтой холбоотойгоор гэмт хэргийн статистик үзүүлэлт өсөхөд нөлөөлөхөөр байсан.[1]

 

[1] “Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, чиг хандлага” судалгааны тайлангаас, ХСИС.2012 он

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өмнөх ба дараах үеийг 2016.07.01-нээс 2017.05.31 хүртэл, 2017.07.01-2018.05.31 хүртэх байдлаар харьцуулан үзвэл гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн тоо 94731-ээс 67087 болж 70 гаруй хувиар буурсан байна.

Дээрхи хугацаанд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохицуулалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тоотой нэгтгэн харьцуулж үзвэл, 65.2 хувиас 53.6 хүртэл хувиар буурсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 67087 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 38947-д буюу 58 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 26561-ийг буюу 38 орчим хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж,2689 тохиолдолд буюу4 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, үлдэх 2 хувийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэжээ. 

Судалгааны явцад хийсэн бүлгийн ярилцлагаас[1] үзвэл гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах 5 хоногт бүрэн гүйцэт ажиллагаа хийх боломжгүй, зөвхөн үйл баримтыг үнэлэх, үндэслэл бүхий сэжиг байгаа эсэхийг тогтоож гэмт хэргийн шинжтэй л бол тохиолдол бүрт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байгаагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэмт хэрэг 20-30 хувиар өссөн дүн мэдээ гарч байгаа бөгөөд цаашид “гэмт хэрэг үйлдэгдэн гарсан болохыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн үеэс биш эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулсан тоогоор тооцдог болох нь зүйтэй” гэсэн санал дэвшүүлж байв.

Өөрөөр хэлбэл, шинээр хэрэгжиж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах ажиллагааг хэрэг бүртгэлтэд хамааруулахаар заасан

Зарим судлаачид гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байгаа ба улмаар эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд энэ үзүүлэлтийг хэрхэн хасч тооцох нь тодорхойгүй учраас хуучин аргачлалаар гэмт хэргийн статистик мэдээг гаргаж байна. Мөн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тус бүрт хэрэг бүртгэлтийн дугаар авч байгаа ба шалгах зайлшгүй шаардлагатай гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл байхад нөгөө талаас, гэмт хэргийн шинжтэй эсэх нь тодорхойгүй цаашид шалгах шаардлагатай үйл баримтууд байна. Цаашид яг ямар үзүүлэлтээр гэмт хэрэг гарсан гэж үзэн статистик гаргах нь бэрхшээлтэй.

Гэмт хэргийн өсөлтөнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас шалтгаалсан зарим хүчин зүйл

2014-2017 оны байдлаар Монгол Улсад “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг жилд дунджаар 10000 орчим бүртгэгдэж, нийт хэргийн 32.4 хувийг эзэлж байжээ. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч нартай сургалтын явцад хийсэн ярилцлагаас. Суд

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэргийн  хөтлөх журам”-ын код 701-ийн 701.7.1-д Эрүүгийн хэргийн дугаар авах гэсэн хэсэгт: ЦЕГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний А/301 дугаар тушаалаар шинэчилэгдсэн батлагдсан/

- “үйлдэл бүр дээр эрүүгийн хэргийн дугаарыг шинээр авна”... гэж заасан заалтыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн дугаар авахдаа хамааруулан тооцож байгаагаас шалтгаалан олон үйлдэлтэй хулгайлах, дээрэмдэх зэрэг хэрэг бүргэлтийн хэрэг нээсэн болон эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийн тоо өсчээ.

- Мөн уг журмын “Хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн хэргийн бүртгэл” маягтыг хөтөлнө. гэж заасан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хаасан, хэрэгсэхгүй болгосон, мөн түүнээс эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулсан гэж ялгах боломжгүй учраас гэмт хэргийн статистик үзүүлэлт мөн өсөхөд нөлөөлсөн гэж үзэж болохоор байна.

2016 оны 7 дугаар сараас 12 сар, 2017 оны 7 дугаар сараас 12 сар буюу хагас жилийн байдлаар авч үзвэл хулгайлах гэмт хэрэг 2 дахин, дээрэмдэх гэмт хэрэг (булаах гэмт хэргийг дээрэмдэх гэмт хэрэгт тооцсон) 3 дахин, гэр бүлийн хүчирхийлэл 1 хувиар нэмэгдсэн өсөлт нь тухайн хэргүүдийн үйлдэл тус бүрт хэрэг бүртгэлтийн дугаар авч байгаа болон дээр дурдсаны дагуу гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгах тохиолдолд өссөн байна.

Түүнчлэн, хэрэг бүртгэлтэнд байгаа хэд хэдэн хэргийн үйлдлийн арга, хэлбэр ижил, тэдгээрийг нэг хүн үйлдсэн байж болохыг тогтоосон тохиолдлууд байгаа боловч түүнийг Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулиар нэгтгэн шалгах боломжгүй учраас үйлдэл тус бүр дээр дугаар авч шалгаж байна. Энэ нь статистикийн тоон үзүүлэлт өсөх хүчин зүйл болжээ.

Эрүүгийн хуульд шинээр гэмт хэрэгт тооцсон, үйлдлийн шинжийг нэгтгэсэн гэмт хэргийн талаар:

2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуульд 26 төрлийн гэмт хэргийн шинжийг шинээр томьёолж, нийт гэмт хэргийн 70 гэмт хэргийн шинжийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар тусгажээ. Үүнд:

Эрүүгийн хуулийн 11.7-д заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 223, 17.5-д заасан Андуурсан илгээмж, алдаатай гүйлгээ, гээгдэл эд зүйл завших гэмт хэрэг 432, Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 240 тус тус бүртгэгдсэн нь “тухайн жилд дунджаар 1000 орчим хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг нэмэгдсэнийг” харуулж байна.

Мөн Эрүүгийн хуульд зарим гэмт хэргийн шинжийг нэгтгэн шинээр томьёолсонтой холбоотой өссөн дүнтэй гарсан гэж үзэхээр байна. Тухайлбал:2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлж байсан “булаах гэмт хэрэг” болон “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг 2015 оны Эрүүгийн хуулиар “Дээрэмдэх” гэсэн нэг гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинж болгож тодорхойлсон учир тухайн гэмт хэрэг 2017 онд 3-4 дахин өссөн үзүүлэлттэйгарчээ.

Танхайрах үйлдлийг гэмт хэргээс хасч зөвхөн Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцсоноос хамааран гэмт хэргийн тоо 500-600 гэмт хэргээр багассан боловч түүнтэй үйлдлийн хувьд ижилгэр бүл, ахуйн хүрээнд үйлдэгддэг зарим гэмт хэрэг өсчээ. Тухайлбал, Улсын хэмжээнд 2014 оноос 2016 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил 4497 бүртгэгдэж (жилд дунджаар 1499) нийт зөрчлийн 0.1 хувийг эзэлж байв. Энэ үйлдлүүдийн дийлэнх нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болж бүртгэгдэж эхэлсэн байна.

Үүнээс гадна 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хагас жилийн байдлаар нийт 500 мянган зөрчил бүртгэгдээд байгаа нь урьд бүртгэж байсан зөрчлийн тооноос даруй 10 дахин нэмэгдсэн үзүүлэлтэй байгаа бөгөөд энэ нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа зөрчлийн тоог бодитой хянаж эхэлсэн, бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас явуулах зөрчлийн хэрэг бүтгэлтэд хяналт тавьж, бүртгэж эхэлсэнтэй холбоотой юм.

2018 оны 04 дүгээр сараас эхлэн Цагдаагийн байгууллагын бүтцэд “Хэрэг бүртгэх алба”-ыг шинээр байгуулсан ба энэ алба цагдаагийн газар, хэлтсүүдэд байгуулагдсанаас хойш 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэг буюу “Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг”-ийг харьяалан шалгаж эхэлсэн. Уг албыг байгуулснаас хойш тухайн төрлийн гэмт хэргийн бүртгэл нэмэгдэж, илрүүлэлт өссөн дүн мэдээ 2018 оны эхний улирлын байдлаар ажиглагдлаа. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн өсөлт бууралттай холбоотой мэдээ нь цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанаас хамаарч байгаа дүр зураг ажиглагдаж байна.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн бүлгийг 2015 оны Эрүүгийн хуульд шинээр томъёолж хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар тусгажээ. 2002 оны Эрүүгийн хуульд байсан гэмт хэргийн шинж дээр нэмж 6 хэргийг тусгасан ба шинэ хуулийн үйлчлэлээс хойш Авлигатай тэмцэх газраас шалгасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн тоо 2 дахин өсчээ.

Авлигатай тэмцэх газар 2017 онд гэмт хэргийн шинжтэй 658 гомдол, мэдээллийг хүлээн авсан бөгөөд төрлөөр нь авч үзвэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 337, хахууль авсан 63, хахууль өгсөн 76, албан тушаалтан өмч хөрөнгө завшсан 82, хөрөнгө нуусан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 51, худалдан авах ажиллагааны журам зөрчсөн 48, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан 50, бусад 6 байна.Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 174 буюу 26.4 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх /эрүүгийн хэрэг үүсгэх/, 375 буюу 58 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах /эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах/, 93 буюу 14.3 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяа прокурор шилжүүлэн шийдвэрлэж одоо 16 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна. Хуульд заасан харьяаллын 1301 үйлдэлтэй, 654 холбогдогчтой, 427 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна[1]. Гэтэл хамтран ажиллах журмын дагуу АТГ нь цагдаагийн байгууллагын мэдээллийн санд гэмт хэргийн талаарх холбогдох мэдээллийг оруулж, статистикийн мэдээлэлд тусгуулдаг бөгөөд ЦЕГ-аас эрхлэн гаргасан улсын хэмжээний гэмт хэргийн статистикийн мэдээлэлд АТГ нь 2017 онд гэмт хэрэгт холбогдсон 14 хүн, бүртгэсэн 184 гэмт хэрэг байгаа статистик үзүүлэлтээс[2] харахад АТГ-ын статистикийн мэдээлэл улсын жээний гэмт хэргийн нэгдсэн статистикийн мэдээнд бүрэн тусаагүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй. 

АТГ. Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, Авлигын ерөнхий нөхцөл байдал-2017. Танилцуулгаас авав.

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны статистикийн мэдээлэл

                                                                                                   II. ПРОКУРОРЫН ХЯНАЛТ

Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын байгууллагын бүртгэл, статистикийн үзүүлэлт, түүнийг дүгнэх аргачлалууд хэд, хэдэн удаа өөрчлөгдөж цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистик мэдээтэй тулгаж үзэхэд зарим үзүүлэлт зөрөх байдал ажиглагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар эрүүгийн хэрэг түдгэлзүүлэх тухай зохицуулалт өөрчлөгдсөнөөс шалтгаалж түдгэлзүүлсэн хэргийн үзүүлэлт эрс багасаж, 2016 онд 5503 хэргийг түдгэлзүүлж байсан бол 2017 онд 77 хэргийг түдгэлзүүлжээ. Хуулийн зохицуулалтаар хэргийг түдгэлзүүлэхгүйгээр гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаанд нь хэрэг бүртгэлтээр шалгадаг болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнээс хойш хэрэг бүртгэлтийн хэрэг татгалзаж хаах (хуучин хуулиар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаах) тохиолдол 30 хүртэл хувиар буурч, үүнтэй урвуу хамаарлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шалгасан үзүүлэлт 30 хувиар өссөн байна. хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо 10 хүртэл хувиар буюу 1092 хэргээр нэмэгджээ.

2002 оноос хойш хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хохирогчтой эвлэрснээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг байсан зохицуулалт өөрчлөгдсөнөөр шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, 2016 онд прокуророос 21712 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан бол 2017 онд 612 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2017 онд цагдаагийн байгууллагын гэмт хэргийн илрүүлэлтийн талаар тоон мэдээнээс харвал илэрсэн гэмт хэрэг 8856, прокурорын цахим бүртгэлээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийн тоо 8864 буюу 8 хэргээр зөрүүтэй байгаа статистик үзүүлэлтэй байна.

Прокурорын байгуулллагын хянасан, бүртгэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн гэмт хэргийн тоон мэдээ нь Цагдаагийн байгууллагын бүртгэсэн гэмт хэргийн тоон мэдээтэй зөрүүтэй гарч байгаа нь прокурорын байгууллагын гэмт хэргийн талаарх гаргаж байгаа тоон мэдээ, статистик үзүүлэлтийг бүртгэх аргачлал нь өөр, өсөн нэмэгдэх үзүүлэлтээр тус тусын үндсэн ажлын үзүүлэлтээр болон шийдвэр гаргалтын байдал, шийдвэрээр бүртгэдэг, зарим үйлдлийг, өргөдлийг нэгтгэж шалгах мөн тайлан мэдээ гаргах хугацаа зөрдөгөөс шалтгаалсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын байгууллагын бүртгэл, статистикийн үзүүлэлт, түүнийг дүгнэх аргачлалууд хэд, хэдэн удаа өөрчлөгдөж цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистик мэдээтэй тулгаж үзэхэд хүндрэл бэрхшээлтэй байв.

Тухайлбал: прокурорын байгууллагын гэмт хэргийн тоо бүртгэлээс 2016 онд хэрэг бүртгэлт явуулсан хэрэг, мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийн тоог үзвэл 41130 байх ба энэ өмнөх оны үлдэгдэл болон тухайн онд шалгагдан, хянаж байгаа нийт эрүүгийн хэргийн нийт тоог хамарчээ.

2016 оны цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх гомдлын тоо 94324 гэж гарсан бол прокурорын байгууллагын тоон мэдээгээр 94213, үүнээс ЭХҮ-гээс татгалзсан тохиолдол цагдаагийн байгууллагын мэдээгээр 65709, прокурорын байгууллагын тоон мэдээгээр 65293 зэргээр зөрүүтэй гарсан байна. Энэ нь гэмт хэргийн үйлдлийн тоо, эсхүл хэдэн өргөдөл гомдлыг нэгтгэж шалгасан байдал, мөн мөрдөгчөөс ЭХҮ-гэж татгалзах саналтай ирүүлснийг үндэслэлгүй гэж үзэж буцаасан зэргээс хамаараад прокурорын шийдвэр гаргасан статистик үзүүлэлтээс шалтгаалж зөрүүтэй гарч, өөрчлөгдөхөд хүргэдэг байна.

Прокурорын байгууллагын хянасан, бүртгэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн гэмт хэргийн тоон мэдээ нь цагдаагийн байгууллагын бүртгэсэн гэмт хэргийн тоон мэдээтэй зөрүүтэй гарч байгаа нь:  [1]

- Цагдаагийн, Прокурорын байгууллагын гэмт хэргийн талаар гаргаж байгаа тоон мэдээ, статистик үзүүлэлтийг бүртгэх аргачлал өөр өөр байдагтай холбоотой. Тухайлбал, цагдаагийн байгууллагаас анх бүртгэсэн хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нэгтгэсэн, тусгаарласан, хэрэг бүртгэлтийн хэрэг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хаасан зэргийг мэдээнд тусгадаггүйгээс өөр хоорондоо зөрдөг байна.  

- Тус тусын үндсэн ажил дүгнэх үзүүлэлт болон гаргасан шийдвэрээр бүртгэдэг. Тухайлбал, Цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тохиолдлыг гэмт хэргийн шинжгүй гэж хааж нийт гэмт хэргээс хасч бүртгэдэг байхад дээрхи тоо мэдээ нь прокурорын хяналтын явцад гаргасан шийдвэрээс хамаарч өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага нь мөрдөгч, хэрэг бүртгэгчийн гаргадаг шийдвэрийн хэлбэрээс хамаарч бүртгэлээ хийдэг.

- Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад зарим үйлдлийг, эсхүл гэмт хэргийн шинжтэй өргөдлийг нэгтгэж шалгасан тохиолдлийг прокурорын байгууллагын тоо мэдээнд тусгадаг. Мөн тайлан мэдээ гаргах хугацаа зөрдөгөөс тоон үзүүлэлт зөрөхөд хүргэдэг. Тухайлбал; цагдаагийн байгууллага сар болгоны 25-нд гаргадаг бол прокурорын байгууллага тухайн сарын 1-нд багтаж тоо, мэдээгээ гаргадаг.

- Прокурорын байгууллага нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хэргийг нэг бүрчлэн тулгаж Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр мэдээ гаргадаггүй бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэсэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн хаасан, яллах дүгнэлт үйлдсэн зэргээр прокурорын шийдвэр гаргалтын хэлбэрээр мэдээг гаргадаг.

- Мөн 2002 оноос өмнө хэрэгжиж ЭБШХ-д хохирогчтой эвлэрснээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг байсан заалтыг өөрчилж, нотлогдсон гэмт хэргийг заавал шүүхээр шийдвэрлэж гэм буруу, хохирлын асуудлыг эцэслэн шийдвэрлэж байна. Тухайлбал, 2016 онд прокуророос 21712 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан бол 2017 онд 612 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хойш бүх эрүүгийн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж байна. Иймээс Эрүүгийн шүүхийн ачаалал 3 дахин нэмэгдсэн тоон мэдээ гарч байна гэж дүгнэж болох юм.

 

Монгол Улс дах гэмт хэргийн статистикийн үйл ажиллагааны өнөөгийн байдал: SWOT шинжилгээ” судалгааны тайлан 2017 он. 10 дах тал. ХСИС, ЭШХХүрээлэн. Судлаачдын баг 

III. ШҮҮХИЙН ШИЙДВЭРЛЭЛТ

Анхан шатны шүүх 2017 онд эрүүгийн 8839 хэрэг шийдвэрлэж, 12675 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулжээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 53.4%-иар өссөн дүнтэй гарсан гэмт хэргийн статистик үзүүлэлтэй хамааралгүй байх бөгөөд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар зохицуулж байсан хөнгөн гэмт хэргийн хохирогчтой эвлэрснээр хэрэгсэхгүй болгохтой холбоотой зохицуулалт өөрчлөгдөж, нотлогдсон бүх эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгддэг болсонтой холбоотой байна.Тухайлбал:

2017 онд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлэгчдийн тоо 37.4 хувиар өссөн байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт эрүүгийн хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Тодруулбал, залилах, хүнийг алах, хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна.

  • хүнийг алах гэмт хэрэг 44 хэргээр буюу 28.9 хувиар,
  • хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 23 хэргээр буюу 7.3 хувиар,
  • хулгайлах гэмт хэрэг 261 хэргээр буюу 22.6 хувиар,
  • дээрэмдэх гэмт хэрэг 32 хэргээр буюу 20.9 хувиар,
  • улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 33 хэргээр буюу 2.4 дахин,
  • авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 97 хэргээр буюу 15.3 хувиар,
  • залилах гэмт хэрэг 130 хэргээр буюу 90.9 хувиар,
  • мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 11 хэргээр буюу 4.9 хувиар тус тус өссөн байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүн шүүхээр ял шийтгүүлж буй нөхцөл байдлыг судлан үзвэл хорих ял оногдуулах, түүнийг биечлэн эдлүүлэх үзүүлэлт 3 дахин багассан ба энэ нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх зэрэг Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан ялын уян хатан зохицуулалт, хорихоос өөр төрлийн ялыг хэрэглэж эхэлсэнтэй холбоотой байна. Тодруулж үзвэл, 2016 онд анхан шатны шүүхээр 4267 хүнд хорих ял оногдуулж шийдвэрлэж байсан бол 2017 онд анхан шатны 1314 хэрэгт хорих ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 639 хүнийг тэнсэж, ял оногдуулахгүйгээр 370 хүнийг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 хувь буюу нийт 30 гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар заасан ба нийт оногдуулж буй ялын 1/3-ийг тэнсэж, 1/3-т хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийдвэрлэжээ.

Харин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг 162 хэргээр буюу 29.9 хувиар, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг 1 хэргээр буюу 50 хувиар тус тус буурсан байна. Шүүхийн энэхүү статистик үзүүлэлт нь өссөн зарим гэмт хэргийн өсөлтийн бодит илрэл байж болох талтай байна.

                                                                                                          ДҮГНЭЛТ

Гэмт хэргийн өсөлт, бууралтын шалтгаан нөхцөл болон эрүүгийн хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн судалгаагаар дараах дүгнэлтийг хийж болохоор байна:

-Монгол Улсад 2017 онд 32259 хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 5092 хэргээр буюу 18.7 хувиар өссөн дүнтэй гарсан байна.

-Судалгаагаар Эрүүгийн хуульд шинэчлэн томъёолон тусгагдсан 26 гэмт хэрэг нь нийт өссөн гэмт хэргийн 20 хувийг, мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийн 2.8 хувийг эзэлж байна.

Шүүхийн статистик, мэдээгээр олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн эсрэг гэмт хэрэг тус тусөссөн нь бодит үзүүлэлт байж болохоор байна. Энэ нь нийт өссөн гэмт хэргийн 2 орчим хувийг эзэлж байна.

Нийт өссөн 5092 хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан гэмт хэргийн 1000 орчим нь буюу 20% нь шинэ Эрүүгийн хууль тогтоомжоос, 2500 буюу 40% нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлэх талаарх зохицуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор, 1500 орчим буюу 35 хувь нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, гэмт хэргээс зөрчил рүү харъяаллын дагуу шилжүүлэн шалгах болсонтой холбоотой байна. 

Өөрөөр хэлбэл, дээр дурдсаны дагуу буурсан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэдэг байсан 30% гаруй хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаагаас гэмт хэргийн тоон үзүүлэлт өссөн дүн гарахад шууд нөлөөлсөн байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн тоо өссөн дүнгүй, зарим улирлын байдлаар тогтмол, харин хагас жил, сүүлийн 10 сарын байдлаар харьцуулж үзвэл буурчээ.

- Бүртгэгдсэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсангэмт хэрэг өссөн нь тухайн болсон үйл баримт, хүлээн авсан гомдол, мэдээллийг шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгадаг болсонтой холбоотой байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаас хамаарч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, зөрчил гэж үзэн харьяаллын дагуу шилжүүлэх болсон тул өмнө байсан гэмт хэргээс өссөн гэж дүгнэхтэй холбон үзвэл зүйтэй.

Жишээлбэл: Нийт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн дийлэнхи хувь буюу 36-иас 40 хувийг хулгайлах хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсангэмт хэрэг эзэлж байсан ба 300.000 төгрөгийн хохирол учирсан тохиолдолд (хуучин хуулиар 240.000 төгрөг байсан) гэмт хэргийн шинжийг хангахаар заасан.

Хулгайлах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хуульд заасан 5 хоногийн дотор үнэлгээ хийлгэх, тодорхой ажиллагаа явуулж шалгах хугацаа хязгаарлагдмал байгаа тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, зөрчил гэж үзэн зөрчлийн хэрэг бүртгэлт рүү шилжүүлэх шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Учир нь 2017 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсангэмт хэрэг өссөн гол шалтгааны нэг нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл шалгах хугацаа өөрчлөгдсөнөөс хамаарчээ. Зөрчлийн тухай хуулиар гэмт хэргээс зөрчилд, зөрчлөөс гэмт хэрэгт тооцон бүртгэгдэж байгаа тоон үзүүлэлтийг гаргах, хянаж харьцуулан судлах бололцоогүй байна.

- Мөн зарим гэмт хэргийн шинжийг нэгтгэснээс тухайлбал булаах, дээрэмдэх гэмт хэргийн үйлдлийн шинжийг нэг гэмт хэргийн зүйлчлэлд оруулан дүгнэж эхэлсэн тул уг гэмт хэрэг 3 дахин өссөн дүнтэй гарч, алдаатай гүйлгээ андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, мал завших гэсэн гэмт хэргүүд шинээр Эрүүгийн хуульд нэмэгджээ. 

- Прокурорын байгууллагын гэмт хэргийн бүртгэл мэдээллийн систем нь өсөн нэмэгдэх дүнгээр гардаг, бүртгэх аргачлал өөр, өмнөх оны үлдэгдэл хэрэг зэрэг прокурорын хяналтын ажлын төрлөөр гаргадаг учир цагдаагийн байгууллагын тоон мэдээтэй тулгах, түүнийг хянах бололцоогүй байв. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн талаарх гомдлын тоо, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан, хэрэг бүртгэлтийн хэрэг хэрэгсэхгүй болгосон гэх шийдвэрүүдийн тулгахад зөрүүтэй мэдээ гарч байна.

Энэ нь Прокурорын байгууллагаас хяналт тавьж шийдвэр гаргасан, хянасан, бүртгэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн гэмт хэргийн тоон мэдээ нь Цагдаагийн байгууллагын бүртгэсэн гэмт хэргийн тоон мэдээтэй зөрүүтэй гарч байгаа нь прокурорын байгууллагын гэмт хэргийн талаарх гаргаж байгаа тоон мэдээ, статистик үзүүлэлтийг бүртгэх аргачлал нь өөр, өсөн нэмэгдэх үзүүлэлтээр тус тусын үндсэн ажлын үзүүлэлтээр болон шийдвэр гаргалтын байдал, шийдвэрээр бүртгэдэг, зарим үйлдлийг, өргөдлийг нэгтгэж шалгах мөн тайлан мэдээ гаргах хугацаа зөрдөгөөс шалтгаалсан гэж үзэхээр байна.

Цаашид хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн систем боловсронгуй болгон хөгжүүлснээр цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын статистикийн мэдээллийн үзүүлэлтийг харьцуулан ашиглах, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүрдэх юм. Эдгээр тоон мэдээллийн үндсэн дээр гэмт хэрэгтэй тэмцэх, зөрчлийг шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх замаар тэдгээрээс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй төлөвлөх, хэрэгжүүлэх боломжтой болно хэмээн дүгнэж байна.

                                                                                                                        ---о0о---

"Хууль дээдлэх ёс" Хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн улирал тутмын сэтгүүл 2019 он Цуврал 3 (73)

ХУВААЛЦАХ:

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    26 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    1 цаг 48 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    2 цаг 0 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    3 цаг 22 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    4 цаг 8 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    4 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    5 цаг 6 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    5 цаг 9 мин
  • “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    5 цаг 11 мин
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
    5 цаг 30 мин
  • Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо
    5 цаг 43 мин
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
    5 цаг 55 мин
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
    6 цаг 43 мин
  • Д.Амарбаясгалан: Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье
    7 цаг 6 мин
  • Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
    7 цаг 22 мин
  • ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
    7 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
    8 цаг 4 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    8 цаг 9 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
    8 цаг 22 мин
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    21 цаг 15 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
  • Ж.Баярмаа: Би цаашид ч хэлэх зүйлээ хэлээд явна
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК