Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны арван нэгдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгалаа.

Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээх, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 63 гомдол, мэдээллийг шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 938 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 21 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 905 хэрэг шалгагдаж байна.





















































