Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороонд өчигдөр 18:59 цагт гал гарч, масло дахин боловсруулах үйлдвэрийн барилга шатжээ.

Тодруулбал, иргэн “Э”-ийн эзэмшлийн, 15х30 метрийн хэмжээтэй ажилласан масло дахин боловсруулах үйлдвэрийн барилга шатсан байна. Алба хаагчид гал унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулан, галыг бүрэн унтраажээ. Одоогоор галын шалтгаан, хохирлын хэмжээг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.





















































