Хуваарьт ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралддаг. Энэ долоо хоногийн тухайд, Ардчилсан намын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдаж байгаа бол МАН-ын бүлэг хуралдаагүй байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, МАН-ын бүлгийн олон гишүүд гадаад, дотоод томилолттой байгаа тул өнөөдрийн хуралдаан цуцлагджээ.





















































