Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан өнөөдрөөс /2025.12.01/эхлэн нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчдын хичээл цахимаар хичээллэж эхэллээ.

Тодруулбал, Боловсролын сайд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хэсэгчлэн цахимаар хичээллүүлэх тушаал гаргасан. Тушаалын дагуу нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон. Цахим хичээл өнөөдрөөс эхэлж байна.
1–5 дугаар анги 2025 оны арванхоёрдугаар сарын 1-5-ныг дуустал,
6–9 дүгээр анги 2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ныг дуустал цахимаар хичээллэнэ. Цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Учир нь, цэцэрлэгүүдийг шууд хаавал эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болно гэж үзсэн байна. Энэ шийдвэр нь Монгол Улс даяар хэрэгжихгүй бөгөөд зөвхөн нийслэлийн хамгийн өндөр тархалттай байгаа төвийн зургаан дүүргийн хэмжээнд, алаг цоог дэгдэлттэй газруудад чиглэж байгаа юм. Харин сурагчдын өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15-наас эхэлнэ.
2025-2026 оны хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, X-XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ. Сурагчдын I улирлын амралтыг өмнөх жилүүдэд аравдугаар сард тав хоногоор өгдөг байсан бол энэ хичээлийн жилд хойшлуулж:
- Бага анги- 2025 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2026 оны нэгдүгээр сарын 23
- Дунд анги- 2025 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2026 оны нэгдүгээр сарын 23
- Ахлах анги-2025 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2026 оны нэгдүгээр сарын 16-ныг дуустал амарна.





















































