Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Золбоо: Төрийн бодлогын хэрэгжилтийг үнэлэх шинэ тогтолцоо

2025-12-01
0
ЖИРГЭХ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Золбоотой төрийн бодлогын хэрэгжилтийг хянан үнэлэх шинэ тогтолцоо, 2025 оны шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаа болон цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.

– Танай газрын үндсэн чиг үүргийг уншигчдад товч танилцуулж өгнө үү?

Манай газрын гол үүрэг бол улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Алсын хараа 2050, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө зэрэг томоохон бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, үр дүнг нэгтгэж тайлагнах юм. Үүнээс гадна үнэлгээний эрх зүйн орчныг сайжруулах, нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагуудын мониторинг, үнэлгээний тогтолцоог нэгдсэн удирдлагаар хангах, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг.

– Хяналт-шинжилгээ болон үнэлгээ хоёрын ялгаа юу вэ? Иргэд ойлгоход хамгийн энгийнээр тайлбарлавал?

Хяналт-шинжилгээ гэдэг нь бодлогын хэрэгжилтийн явцын мэдээллийг тогтмол цуглуулж, гүйцэтгэлийг хянах тасралтгүй процесс. Төсөв, зорилтын биелэлт, гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийн ахиц өөрчлөлтийг ажиглаж, удирдлагад бодит цагийн мэдээлэл өгдөг бөгөөд олон улсад мониторинг гэж хэвшсэн энэ хяналтын төрлийг бодлогын гүйцэтгэгч буюу хэрэгжүүлэгч өөрийн үйл ажиллагаагаа хянах (зөв явж байгаа эсэх, төлөвлөгөөндөө явж байгаа эсэх, үр ашигтай байгаа эсэх), сайжруулах зорилгоор тасралтгүй үргэлжлэх үйл явц юм.

Харин үнэлгээ бол тухайн бодлого, төсөл, хөтөлбөрийн үр нөлөө, үр ашигтай байдал, зорилгодоо хүрсэн эсэх, яагаад хүрсэн буюу хүрээгүй шалтгааныг гүнзгийрүүлэн дүгнэх ажиллагаа. Өөрөөр хэлбэл, хяналт-шинжилгээ нь “юу болж байна вэ” гэж хардаг бол үнэлгээ нь “юуны учир ингэх болов” гэдгийг тайлбарладаг.

Өөрөөр хэлбэл, бодлогын хэрэгжилтийн онолд хяналт-шинжилгээ (monitoring), үнэлгээ (evaluation), аудит нь зорилго, хугацаа, хэрэгжүүлэх субьект, хамрах хүрээ, үндсэн аргачлал, эцсийн үр дүн зэргээрээ ялгаатай өөр өөр ойлголт байдаг. Ер нь бодлогын хэрэгжилтийн онол буюу “policy implementation” гэх шинжлэх ухааны салбар нь харьцангуй хожуу хөгжсөн бөгөөд 1970-1980-аад оны эхэн үед хөгжлийн суурь нь тавигдсан гэж үздэг. Бодлогын хэрэгжилт гэхээр хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудитын тухай асуудал яригддаг. 1970-аас өнөөг хүртэл бодлогын хэрэгжилтийн онолын 3 хандлага хөгжиж ирсэн байдаг тул манай салбарынхан зарим маргаантай нэр томьёо, ойлголт, аргачлал дээр салбар бүхэлдээ ойлголтоо нэгтгэх шаардлага байгаа нь ажиглагддаг.

– Бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээ яагаад зайлшгүй байх ёстой вэ?

 Энэ тогтолцоо бол төрийн бодлого үр дүнтэй байх үндсэн баталгаа. ХШҮ нь шийдвэр гаргалтыг бодит эх сурвалжид тулгуурлуулаж, нөөцийн үр ашиггүй зарцуулалтыг бууруулж, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулдаг. Мөн эрсдэлийг эрт илрүүлж, байгууллагын гүйцэтгэлийг тогтмол сайжруулах боломж олгож, өнөөдөр хэрэгжүүлж буй бодлого ирээдүйд тогтвортой үр нөлөөтэй байх эсэхийг тодорхойлох чухал хэрэгсэл юм.

– 2025 онд шинэчлэгдсэн журам хяналт-шинжилгээний тогтолцоонд ямар өөрчлөлт авчирсан бэ?

Энэ жил хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоонд маш чухал шинэчлэл хийгдсэн. Засгийн газрын 43 дугаар тогтоолоор гурван тусдаа журам баталж, өмнөх олон тогтоолын давхардлыг арилган, нэг мөр ойлголт, стандарт бий болгосон. Үүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ, байгууллагын гүйцэтгэлийг үнэлэх журмууд тусад нь батлагдсан. Мөн үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд илүү тодорхой болж, тоон болон чанарын мэдээлэлд суурилсан бодит үнэлгээ хийх нөхцөл бүрдсэн. Хамгийн чухал нь, хяналт-шинжилгээг зөвхөн цахим системээр бус газар дээр нь хийх эрх зүйн орчин бүрдсэн.

– Иргэд болон олон нийт бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл явцад хэрхэн оролцож болох вэ?

-Иргэдийн оролцоо бол тогтолцооны чухал хэсэг. Салбарын байгууллагуудын тайлан, дүгнэлт олон нийтэд нээлттэй тул иргэд тайлантай танилцаж, санал, зөвлөмж өгч болно. Мөн иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан бодлогын үр дүнд дүн шинжилгээ хийж оролцох, хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлэх боломж нээлттэй. Ийм оролцоо төрийн бодлого илүү хариуцлагатай, үр нөлөөтэй байх үндэс болдог.

– Танай газар олон улсын байгууллагуудтай ямар чиглэлээр хамтран ажиллаж байна вэ?

Бид Германы Хөгжлийн үнэлгээний хүрээлэн (DEval)-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд үнэлгээний стандарт боловсруулах, олон улсын туршлага судлуулах, төрийн албан хаагчдыг сургалт, семинарт хамруулах, хоёр жил тутам үндэсний үнэлгээний индекс тогтоох зэрэг томоохон ажлууд хийгдэж байна. Мөн Дэлхийн банкны GEI санаачилгын хүрээнд MESA үнэлгээ хэрэгжүүлж байна. Канад–Монголын “MERIT” төсөлтэй хамтран төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулах чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулж байгаа.

– Монгол Улсын үнэлгээний чадавхын индексийг тогтоосон талаар ярьж өгнө үү. Энэ үнэлгээ ямар ач холбогдолтой вэ?

2025 онд Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индексийг анх удаа тогтоолоо. Нийт 146 байгууллагыг хамруулсан өргөн хүрээний үнэлгээний үр дүнг Төрийн ордонд 400 оролцогчтой танилцуулсан. Үзүүлэлтийн оноо дунджаар 10-аас 4.4 болсон нь манай улсад үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах шаардлага байгааг харуулж байгаа ч энэ индекс тогтоосноор олон улсын арга зүйг нутагшуулах, хөрөнгө оруулалт татах, бодлогын чанарыг сайжруулах боломжууд нээгдсэн.

– Одоогоор ямар бодлогын баримт бичгүүдэд хяналт-шинжилгээ хийж байна вэ?

“Алсын хараа–2050”, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө гэх мэт томоохон бодлогын баримт бичгүүдийн 13 мянга гаруй арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 28 мянга гаруй заалтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, тайланг Засгийн газрын хуралдаан болон УИХ-ын чуулганд танилцуулж байна.

– Хяналт-шинжилгээг газар дээр нь хийдэг болсныг та дурдлаа. Энэ ямар давуу талтай вэ?

 Шинэ журмаар газар дээрх хяналт-шинжилгээ хийх боломж бүрдсэн нь бодит нөхцөлд тулгуурласан дүгнэлт гаргах, байгууллагын гүйцэтгэлийг үнэн бодитоор үнэлэх боломж нээгдсэн. Бид 2025 онд төрийн захиргааны төв болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад газар дээр нь дүн шинжилгээ хийж эхэлсэн.

– Эцэст нь, хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр ямар гол ажил эхлээд байна вэ?

Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд болон бусад холбогдох сайд нарын хамтарсан тушаалаар “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)” нэвтрүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Энэ нь Монгол Улсад үнэлгээний стандарт, аргачлал, цахим платформ, дата сан, мэргэшсэн хүний нөөц бүхий нэг мөр тогтолцоо бий болгох урт хугацааны томоохон шинэчлэлийн эхлэл болж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Номын баярын онцлох шинэ номууд
    21 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    55 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    1 цаг 35 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    1 цаг 43 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 59 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    2 цаг 5 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    2 цаг 54 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    3 цаг 3 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    3 цаг 21 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    3 цаг 39 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    21 цаг 0 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    21 цаг 1 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    23 цаг 4 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    23 цаг 15 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК