"Монголын Урианхай сурын холбоо"-ноос Ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлт хүргүүлжээ.

Тодруулбал, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 114 жилийн ойг тохиолдуулан "Ерөнхийлөгчийн цомын харваа"-г жил бүр уламжлал болгон хамтран зохион байгуулах хүсэлтээ уламжилсан байна.

"Харваачид бид бүхний хүсэн хүлээж буй Ерөнхийлөгчийн цомын харвааг дэмжин ажиллахыг хичээнгүйлэн хүсэж байна" хэмээжээ.
Ташрамд, эл өдрүүдэд Ерөнхийлөгч Итали улсад төрийн айлчлал хийж яваа билээ.





















































