зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Гэрэл: Дээд түвшний албан тушаалтнууд хэргийг хаалгахаар шахалт үзүүлж байсан

2019-10-22
0
ЖИРГЭХ

Олон улсын парламентын холбооны Парламентчдын Хүний эрхийн хорооны гишүүд өнгөрсөн зургадугаар сарын 5-7-ны өдрүүдэд Монгол Улсад ажилласан тухай тайлангийн албан бус орчуулга ил боллоо. Төр, нийгмийн зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж манай улсад албан томилолт хийсэн тус холбооны тайланд хэд хэдэн анхаарал татахуйц тайлбарыг дурджээ.


Тайланд “Санжаасүрэнгийн Зоригийг 1990-ээд онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан хөдөлгөөний эцэг байсан гэж үздэг. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр түүний амь насыг хөнөөсөн. Тэрбээр тухайн үед УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан бөгөөд алагдсан тэр өдөр нь Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчээр яригдаж байсан.

Бараг 17 жилийн турш ахиц дэвшил гараагүй хэрэг дээр 2015-2017 оны хооронд гэнэт гурван сэжигтнийг баривчилж, цагдан хорьжээ. Тэднийг С.Зоригийн аллагад оролцсон гэж хүлээн зөвшөөрүүлэхээр эрүүдэн шүүсэн гэдэг. 2016 онд тэдэнд 23-25 жилийн хорих ял оноосон. 2017оны гуравдугаар сарын 14, наймдугаар сарын 4-нд болсон Давж заалдах болон Дээд шүүхийн хурлаар тэдний ялыг хэвээр үлдээсэн. Өмнө нь байгаагүй үзэгдэл болж Монгол Улсын Засгийн газраас 2017 оны арванхоёрдугаар сард С.Зоригийн хэрэгт холбогдсон ихэнх бичиг баримтыг нууцаас гаргах шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Гэсэн ч нууцаас гарсан баримт бичгүүд олон нийтэд хаалттай, тэдний зөвхөн зарим нь талуудад үзэх боломжтой байгаа нь ахиц бага гарсныг харуулж байна” хэмээн ерөнхий дүгнэлтдээ дурдсан уг тайлангийн заримаас нь одоо дурдъя.

Хэргийн тухай ба хэргийн мөрөөр ОУПХ-ноос авсан арга хэмжээний хүрээнд олон жил чимээгүй явсан хэрэг 2016 онд гэнэт өөрөөр эргэж, гурван сэжигтнийг яаравчлан ялласан. ОУПХ –ны ПХЭХ болон Удирдах зөвлөл 2017 оны  дөрөвдүгээр сард гаргасан шийдвэртээ шүүх хурлууд хаалттай болж, шүүхийн шийдвэрийг нууцаас гаргаагүйд ихээхэн зовниж байгаагаа илэрхийлсэн тухай дурджээ. Мөн цорын ганц гэрч гэгддэг Б.Булганыг сулласан ч түүнийг эрүүдэн шүүсэн асуудалд Монголын холбогдох эрх баригчид зохих ёсоор хандаагүйг онцолсон байна. Тиймээс ОУПХ-ны ПХЭХ болон Удирдах зөвлөл хэргийг нууцын зэрэглэлээс даруй гаргах тухай уриалгыг дахин гаргаж байжээ.

Шалтгаан нь “Шударга ёс гажуудахаас сэргийлж, хэргийн үнэнийг ил болгоход нэмэр болгох үүднээс дотоодын болон олон улсын ажиглагчдыг байлцуулсан шүүх хурлыг нээлттэйгээр дахин зарлаж, үүсээд буй ноцтой алдаа дутагдлыг засаж залруулахыг” Улсын Дээд шүүхээс хүссэн байна.

Мөн “Ялтнуудын хоёрт нь эрүү шүүлт тулгасан бичлэгийг нууцаас гаргасны дараа эрүүдэн шүүсэн тагнуулын болон хууль, хүчний байгууллагын ажилтнуудад ерөнхий прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай Түр хорооны гишүүд төлөөлөгчдөд мэдээллэсэн. Хоёр ялтныг суллах асуудал нь тэднийг эрүүдэн шүүсэн этгээдүүдэд үүсгэсэн эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс шалтгаална хэмээн Түр хорооны дарга онцолсон. Ялтнуудыг эрүүдэн шүүсэн бичлэг ба хуурамч баримт нотолгоонд үндэслэн тэднийг ялласан нь ил болсон ч Түр хороо шүүх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй тул тэднийг суллахыг шаардах боломжгүй юм гэдгийг тэмдэглэн хэлсэн” гэдгийг тодотгожээ.

Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн ”Захиалагч”-ийг мөрдөн олох ажиллагаа үргэлжилж байгаа боловч, холбоотой зарим баримт материал нууцад байгаагаас шалтгаалж, Түр хороо ажлаа явуулахад хүндрэлтэй байгааг төлөөлөгчид тайландаа дурдсан байна. Энэ үеэр “Захиалагч”-ийг мөрдөн олох ажиллагааг ТЕГ хариуцсан хэвээр байгаа” гэдгийг Түр хорооны дарга Ж.Батзандан хэлсэн байна.

Хамгийн анхаарал татахуйц нь Түр хорооны гишүүд С.Зоригийн амь насыг хороосон хэрэгт хариуцлага хүлээх хүний тухай дурдсан бололтой. Тодруулбал, өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 20 жилийн туршид нөлөө бүхий үүрэг оролцоотой байсан гэдгийг Түр хорооны дарга Ж.Батзандан үздэг тухайгаа ярьсан байна. Уг хэрэгт оролцсон түүний оролцоо, хэргийг хаах гэсэн оролдлогуудынх нь учир шалтгаан Түр хорооны гишүүдэд тодорхой байгааг ч тэрбээр хэлжээ.

Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга төлөөлөгчдөд хэлэхдээ, эрүүдэн шүүсэн тухай асуудлаар шалгагдаж буй албан хаагчид урьд өмнөх хэргүүдийн явцад мөн эрүү шүүлт үйлдсэн байж болзошгүй хэргээр давхар шалгагдаж байгааг тодотгоод эрүүдэн шүүж буй видео бичлэгийг задалсан нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн байцаах ажиллагаанд гарсан болон ТЕГ-ын алдаа, дутагдлуудыг илчилсэн тухай ярьсан байна.

Ингэхдээ хэд хэдэн мөрдөн байцаагч мэргэжлийн бус түвшинд ажилласан мэт харагдаж байгааг хэлжээ. Түүний хэлснээр эрүү шүүлтийн тухай видео бичлэг дэлгэгдсэн нь үйлчүүлэгчдийнхээ эсрэг эрүү шүүлт үйлдэж буй тухай хэд хэдэн гомдол гаргасан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгчдийн шаргуу хүчин чармайлтын үр дүн яллагдагч гурвыг мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүсэн тухай албан ёсны гомдлыг хүлээн авсныг Прокурорын орлогч өөрөө хэлсэн байна. Улмаар хэрэгт холбоотой дээд түвшний хэд хэдэн албан тушаалтнууд төөрөгдүүлэх байдлаар хэргийг хаалгахаар шахалт үзүүлж байсныг тэрбээр хэлжээ.

С.Сүлд

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Зочин (66.181.176.238)
    Чимгээ Содномдаржаа 2-оор МАН ба ШИНЭ намууд 2020 оны сонгуулийнхаа пиарыг хийх гээд л хамтраад завдаад байна гэж одоо анзаарагдаж байгаа. Шоронгийнн удирдлагад ганц утас цохиод л суллах асуудлыг хийхгvй байгаа нь ОУПХ-ны дvгнэлтээр тов тодорхой ойлгогдоод байгаа даг
    2019 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.176.43)
    Тэр хүмүүсийнхээ нэрийг хэлээд энэ хэргийн шийдвэрийг нэг тийш нь болгооч ээ! Юунаас айгаад, улсайн нууц гээд байдаг байна аа!
    2019 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.229.121.104)
    Хэн тэгэж дарамталсан тэр хүн л зоригийн аллагад холбоотой учраас энэ хүн мэдээд байгаа юм уу
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    ТАГНУУЛЫН ДАРГАА ТА ОДОО ҮНЭНИЙГ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ.
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Яг тийм!
      2019 оны 10 сарын 24
  • Зочин (202.9.42.145)
    Сонгуулийн шоу болох нь дахиад
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Ichij uhmeer (202.126.89.134)
    Olon ulsin parlament buhel buten tusgaar togtnoson ulsin hergiig shuudeg meddeg bolson u popzandan novshoo. Chamd itgeh negch hun bhgui hulsni heden bicheech nar chin hurtel itgedgui
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
    • ОУПХ-с гарчихаж болно л доо. Тэгээд гон бие гозон толгой явах нуу. FATF-с бас гарч болно. Өөрөө өөрийнхөө бүх асуудлаад мэдээд явж болно.
      2019 оны 10 сарын 23
  • Зочин (202.179.27.163)
    илжигдорж,тэр саарал үстэй салга нөхөр,өнөө Булган нэртэй янхан авгай нараас гарцаагүй л дээ
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.87.255.66)
    энэ 3 алсан шүү дээ. нямдорж сайн мэдэж байгаа
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • zochin (202.9.42.14)
    zohiomol yllacan hergee hurdan shiideech ee
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.55)
    Элбэгдорж батүүл эрдэнэ 3-г маш сайн шалгах хэрэгтэй.энэ 3-т их учир байгаа
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.50.206.40)
    Ер нь ажиглаад байхад эрүүдэн шүүсэн байдал нь хүртэл жүжиг шиг санагдаад байгаа юмдаа. Камерийн хүчин чадал, тэнд камер байхад улайм цайм хүчний байгууллагын хүн нь 2 ялтантай нийлээд зодоод л. Ер нь бол энэ хэрэг улс төрийн зорилготой хэрэг гэдэг тодорхой харин энэ хүсүүс алаагүй юм бишүү
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    энэ улсад үнэн юм алга Содомдорж Чимгээ нараа суллаач
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • насаа (202.179.25.56)
    ардчилсэн хөдөлөгөөний эцэг ч гэх шиг, удирдагч биздээ. наад бялдага үгнүүд чинь сталин ленин гэдэг нэрний урд, хойно ордог биздээ.
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.44)
    Эрүүгийн хэргийн улс төрчид оу-н байгууллага шалгадаг болсон уу
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Улс дотроо шийдэж дийлдэхгүй, прокурорууд нь алуурчдад үйлчлээд байхлаар тэгэхээс өөр байхавдээ!
      2019 оны 10 сарын 23
  • Ёстой толгой эргэчихлээ байна... (64.119.27.199)
    Утга санаа нь огт ойлгомжгүй юуны талаар бичсэн сэтгүүлч вэ? Хэнийг буруутгаад байгаа юм. Санаатайгаар рүний толгой эргүүлэх гэж ингэж бичдэг юм уу.
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (43.242.243.159)
    ARD TUMEN HEZEENII L MEDNE SH DEE ODOO EZDIIG N ILCHILEECHEEE
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • сэтгүүлчид хандав (66.181.161.41)
    за уншиж ойлгох гож хоёр гурав үзлээ. Найруулага зүйн алдаа тамтаггүй байна. Яаж ч сэтгүүлч болсон юм редактор хийдэг юм ч байхгүй болж.
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (172.58.137.162)
    Allaga uidsen hun hurts tuunii abga ah nar zahialaga elbeg batuul nariin oir hun uugeeree hurts elbeg iig baritsaalj duraaraa durgij baib
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Байж болох таамаглал байна
      2019 оны 10 сарын 22
  • Иргэн (103.229.122.177)
    Захиалагчаа хамгаалахын тулл хичнээн ч хүний аминд хүрэв дээ. Бурхан минь. Одоо Чимгээ, Содномдаржаа хосрыг нэмж алаад яахнав ээ. Суллах ёстой гэж олон улсын прокурорууд хэлээд байхад хурдан суллаач ээ. Монгол улс гэхээрээ бүх юмаараа дэлхийн шившиг болж байх ёстой юмуу. Захиалагч чинь олон улсаас давсан ямар гээч том эрх мэдэлтэн бэ?
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.18.167)
    70 хүрч буй өвгөн хүн зөв тодорхой байвал л дээрдээ ? Дэндүү хувиа хичээсэн хүн л дээ! Хурц хамаагүй дээр шүү ?
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.89.61)
    Поп Батзандан гэж галзуу солиотой юманд хэн итгэх юм
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • иргэн (66.181.161.46)
    Суллаач ээ. Эби эрдэнэ энхболд эрдэнэбат хурц нарт хэн ч итгэхгуй
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • зочин (202.70.42.130)
    Сэтгүүлч ээ! Эхнээсээ хэн юу хэлсэн нь их ойлгомж муутай юм, бас албан томилолт хийх гэдэг хэллэг байдаг юм уу?
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (120.142.31.147)
    Элбэгдорж батүүл нар гэсэн шүү дээ.
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.123.133)
    "Дээд түвшний албан тушаалтнууд" гэж хэнийг хэлээд байгаа юм бэ??? Нэрийг нь хэлэхээ айгаад байгаа бол албан тушаалыг нь хэлж болно шдээ!! Ерөнхийлөгч, Ерөнхий сайд г.м.-ээр!
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Энэ ГЭРЭЛ хэний үгээр яриад байгаа юм бол Тэрэнд итгэхэд бэрх л юм
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    15 цаг 9 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    15 цаг 26 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    16 цаг 2 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 2 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    16 цаг 26 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    17 цаг 11 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    17 цаг 20 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    17 цаг 32 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    17 цаг 56 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    19 цаг 14 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    19 цаг 19 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    19 цаг 29 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    19 цаг 48 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    19 цаг 52 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    20 цаг 21 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    20 цаг 27 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    20 цаг 39 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    20 цаг 55 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    21 цаг 18 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    21 цаг 34 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК