Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цолмон: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын хэлбэрээ шийдэх түүхэн боломжийг өнгөрөөчихлөө

2019-11-21
0
ЖИРГЭХ

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмонтой Төрийн ордонд таарч, цөөн асуултад хариулт авснаа хүргэе.


-Та Үндсэн хуулийн төслийг боловсруулах үед иргэдийн санал авах, мэдээлэл боловсруулах ажлыг гардан хийсэн хүн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ саяхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг саяхан баталлаа. Хууль амьдралд хэрэгжээд ирэхээр л алдаа, оноо нь тодорхой болдог. Одоо тааж мэдэх арга байхгүй. Ямар ч байсан олон хүний санаа бодол, хөлс хөдөлмөр  шингэсэн төслийг энэ УИХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд хэлэлцэж баталлаа.

-Гэхдээ хуульч хүнийхээ хувьд яригдаж байсан төсөл ямархуу хууль болж батлагдав гэдгээр байр сууриа илэрхийлж болохгүй юу?

-Хувьдаа бол төрийн тогтолцооны хамгийн чухал асуудал болох төрийн удирдлагын хэлбэрийг тодорхой болгож шийдэлгүй орхилоо доо гэж харамсаж байна. Нэг бол Ерөнхийлөгчийн, эсхүл Парламентын засаглалын аль нэгийг нь сонгоод явсан бол тогтолцооны хувьд тулгамдсан асуудлаа шийдэх байсан. Зарим гишүүн парламентын сонгодог хэлбэрийг сонгох ёстой байсан гэж чуулганы хуралдаан дээр хэлж байна лээ.

-Та ч бас парламентын засаглалыг дэмждэг үү?

-Би ардчилсан засаглалыг л дэмждэг.

-Тодруулбал?

-Төрийн удирдлагын хувьд Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын хэлбэр аль нь ч байж болох хувилбар. Хамгийн гол нь Засгийн газар улстөрчдийн хуйвалдаан, намуудын тохиролцоо, институц хоорондын зөвшилцлөөр бус харин иргэдийн сонголтын үр дүнд байгуулагдах нь ойлгомжтой байх ёстой.

Улс төрийн ямар ч нам засгийн эрхийг, тодруулбал гүйцэтгэх эрх мэдлийг авч дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө л байгуулагддаг. Гүйцэтгэх эрх мэдэл бол хамгийн чухал институц. Парламент, шүүх, улс төрийн намууд байхгүй байхад  төр байсаар байж болдог. Харин гүйцэтгэх эрх мэдэл байхгүй бол төр шууд байхгүй болдог гэж улс төрийн онолын ном зохиолд бичсэн байдаг. Иргэд сонгуульд орохдоо хэн нэгэн нэр дэвшигчийг сонгодог боловч, үүний хажуугаарямар улс төрийн хүчнээр Засгийн газрыг удирдуулахаа бодож  сонголт хийдэг шүү дээ.

-Манайх парламентын засаглалтай  гэдэг нь ер нь тодорхой биз дээ?

-1996 онд Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүн, Монголын томоохон хуульч нарын нэг Ерөнхийлөгчийг бүх ард түмний сонгуулиар сонгодог учир Монгол Ерөнхийлөгчийн засаглалтай гэхэд, Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж гуай Монгол Улсын тогтолцоо бол зөвхөн бэлэг тэмдгийн Ерөнхийлөгчтэй, Парламентын Бүгд Найрамдах Улс гэж маргаж байсан. Энэ маргааны хариултыг одоо ч өгч чадахгүй л байна. Яагаад гэвэл зөв хариулт  гэж байхгүй. Одоо эргээд бодоход хэнийх нь ч талд орох боломжгүй байгаа биз.

Тухайн үед 1998 онд юмуу даа, санаж байгаа бол УИХ-ын олонхиос Да.Ганболдыг Ерөнхий сайд болгох гэж долоон удаа Ерөнхийлөгчид санал оруулаад зөвшөөрөөгүй. Та тэгвэл хэнийг зөвшөөрөх юм бэ гэхэд Ерөнхийлөгч ийм хүмүүсээс Ерөнхий сайдыг томилж болох юм гэсэн байдаг. Тэгээд тэр хүмүүс дундаас нь Ерөнхий сайдыг УИХ томилсон байдаг. Энэ бол зүгээр нэг л жишээ.

Сонгуулиар ард түмэн Засгийн газрыг байгуулах эрхийг УИХ-ын олонхид олгодог болохоос биш Ерөнхийлөгчид олгодоггүй. Ардчилсан сонгуулиар ард түмэн намын хөтөлбөр бодлого, зорилтыг нь харж байгаад Засгийн газраа бүрдүүл гээд аль нэг намыг нь УИХ-ын олонхи болгож сонгодог.

Гэтэл нөгөө талаас Ерөнхийлөгч бол бүх ард түмний сонгуулиар гарч ирсэн хамгийн хүчтэй хүн байдаг. Тэгээд яагаад тийм хүчтэй мөртлөө зөвхөн бэлэг тэмдэг төдий байх ёстой гэж. Зөрчил үүснээ дээ. Энэ зөрчил, түүнийг дагасан хямрал үеийн үед Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Цэцийн дунд байсаар ирсэн. Одоо ч байж л байгаа.

Нэг бол парламентын гишүүдээсээ Засгийн газраа бүрдүүлдэг парламентын засаглал, эсхүл бүх ард түмний сонгуулиар гарч ирдэг Ерөнхийлөгч нь Засгийн газраа бүрдүүлдэг Ерөнхийлөгчийн засаглалын аль нэгийг нь сонгох ёстой. Гурав дахь хувилбар бол дэмий. Дөрөв дэх бол бүр ч дэмий. Уг нь ингэж удаан туршилт хиймээргүй байгаа юм. Үүнийг нэг мөр шийдэх боломжийг өнгөрөөчихлөө дөө л гэж харж байна.

-Харин ч “Давхар дээл” тайлах асуудлаар нэлээд ахиц гарсан гэж судлаачид үзэж байгаа шүү дээ.

-Гаднын эрдэмтэд манай тогтолцоог баримттай маш сайн судалсан байдаг юм билээ. Олон дахин засгаа огцоруулж байсан 1996-2001 оны Үндсэн хуулийн хямрал нь сайд нарыг УИХ-ын гишүүдээс биш парламентын гаднаас бүрдүүлэх хууль үйлчилж, түүнийг Цэц хамгаалж байснаас үүссэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна лээ.

Тэрний дараа юу болсныг бид мэднэ. 2001 онд дордуулсан долоон өөрчлөлт гэж нэр хоч өгсөн өөрчлөлтийг баталсан. Энэ өөрчлөлтийн хэрэгцээ шаардлага өмнөх таван жилийн улс төрийн хямралаас л бий болсон байдаг. Чухамдаа дордуулсан гээд байгаа тэр өөрчлөлт өнөөдрийг хүртэл 18 жил Монголын төрийн тогтолцоог тогтвортой байлгах суурь болж ирсэн гэж би боддог.

Гишүүд сайдын алба давхар хашиж болохгүй гэж сүүлийн жилүүдэд их ярилаа. Ийм үзэл баримтлалаар ч Үндсэн хуульд өөрчлөлт орж байж шиг байна. Гэхдээ парламентын засаглалтай улсад парламентын гишүүдээс сайд нарыг томилдог. Сайд нар салбараа авч явахаас гадна, улс төрийн намын нүүр царай, өнгө төрх болж улс төрийн манлайлалыг хэрэгжүүлдэг гэдгийг бодолцох ёстой байсан болов уу. Парламентад хүчтэй лидерүүд сууж байхад сулхан Засгийн газрыг огцруулах заналхийлэл бодитой байсаар л байх болно. Яагаад ч нэмэргүй. Угаасаа парламентын засаглалын мөн чанар нь тийм.

-Яг ийм тогтолцоогоор олон жил яваад ирсэн шүү дээ. За ингээд таны хэлсэнээр засаглалын хэлбэрээ тодорхой болгоё гэж бодъё. Амьдрал дээр яг юу өөрчлөгдөх юм бэ?

-Хууль эрх зүйн онол талаасаа Ерөнхийлөгчийн, эсхүл парламентын засаглал гээд баахан ойлгомжгүй байж болох юм. Амьдрал дээр бол нийгэм, эдийн засгийн томоохон шийдвэрүүдийг яаж хурдан шуурхай, зөв гаргаж монголчуудын  амьдралыг л яаж хурдан өөд нь татах вэ гэдэг асуултын хариултыг л эрэлхийлж байгаа хэрэг.

Сүүлийн жилүүдийн болж өнгөрсөн үйл явцыг харахад төрийн эрх мэдлийн хувиарлалт тодорхой бус байгаа нь улсын хэмжээний томоохон шийдвэр гаргаж чадахгүй байх нөхцөл байдалд л биднийг оруулж байна.  Яг үнэндээ бол гүйцэтгэх эрх мэдлийн эдийн засгийн томоохон шийдвэр гаргах үйл ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ бүгд татагдан оролцож үл ойлголцох байдал үүсгэх, эдийн засгийн томоохон шийдвэр гаргах үйл явц удааширах, улмаар огт шийдвэр гаргаж чадахгүй нөхцөл байдалд орж байсан. Энэ байдал л засрах ёстой. Үндсэн хуулийн шинэчлэл ч үүнд л чиглэгдэх ёстой. Төрийн институц болгон өөр өөрсдийн хийх хийх ёстой юмаа хийж бие биенийхээ ажилд хутгалдаад ажлыг нь хийлгэхгүй байх нөхцөл байдал арилна л гэсэн үг.

Үндсэн хууль бол маш том сэдэв нэг амьсгаагаар ярих боломжгүй. Ингэсгээд өндөрлөе. Дараа дэлгэрэнгүй ярилцлага өгнө өө.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
УИХ: Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг хэлэлцэнэ
Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (192.82.67.240)
    Шинээр батлагдаж байгаа хууль тогтоомжийн талаар энэ хүний үзэж байгаа шиг үндэслэлтэйгээр буруу зүйлд нь шүүмжтэй хандаж, зөв зүйлийг нь дэлгэрүүлэх хэрэгтэй. Гэтэл нэгнээ тэрний энэний хүн, сонгууль ойртлоо гэх мэтээр муулаад хардаад байхаар ямар л олиг байв гэж дээ.
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • zochin (192.82.69.106)
    ЦОЛМОН ДАРГАД АМЖИЛТ,
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Мөнхтэнгэр (122.201.24.83)
    Зөв бодолтой боловсролтой залуу үнэнг л хэлж байна одоо энэ засаглал эрх мэдэл мөнгөний төлөөх тэмцэл хэзээч зогсохгүй засаглалаа нэг талд нь гаргах хэрэгтэй
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Suhbaatar (202.126.88.64)
    Ajliig ni avsan baagiinuud yariltslagiig ni unshilgui ORK-dood ehellee dee. Kkk
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • М (45.51.113.91)
    Монголын төр нэг иймэрхүү. Ардчилал гэж засаглал эдийн засгийн хөгжилд гох дэгээ болдог нь үнэн. Ядаж Ерөнхийлөгчийн үүргийг тодорхой болгож бууруулаад засгийн газрын эрх мэдэлд хутгалддагийг багасгах ёстой юм. Цолмон ч бас нуруутай, гайгүй мэдлэгтэй, хүнтэй эвтэйхэн харьцдаг залуу шиг санагддаг. Төрд ашиглавал зүгээр дээ. Занданд гологдсон бол Нямдорж сайд Цолмонд нэг юм бодох байлгүй дээ.
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Ямарч мэдлэггүй хөгийн гар ш дээ
      2019 оны 11 сарын 21
  • Зочин (203.91.119.138)
    Засаглалын хэлбэрээ шийдчих л хэрэгтэй байсан юм. Одоо яая гэхэв. Хэдэн жил хөл толгой нь олдохгүй, төмөр замаа барьж чадахгүй яваад байж дэ.
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • зочин (192.82.69.106)
    Ааяа Цолмон дарга дахиад гарчихаж Хууль зүйн яаманд байхын л мундаг дарга байсан хүний өмнүүр ороод яриад байдаггүй хүн одоо гэнэт гарч ирж байгаа нь сонин л юм
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Яахав дээ ажил горидоод л өөрийгөө мундаг гэж бодоод хэний бөгс долоох вэ гээд л явж бгаа.
      2019 оны 11 сарын 21
  • Zochin (66.181.170.73)
    Tyykhen ye'iikhee aldaa onoog nileen meddeg l yum bna. Khuulich khyn gee bz dee. Zygeer khariult ugsun bna shyy. Iimerkhyy bolovsroltoi zaluuchuudaa tur zasag ashiglamaar yumdaa. Odoo zasag turiin ajil khiij bgaa khymyysiig kharakhaar yun zasag turiin ajil medekh n' bitgii khel ar geriikhee amidraliig ch medekhgyi shakhuu ulsuud l baikh bolj dee. KHaramsaltai.
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Tamgiin ajiltan (202.126.88.64)
    Zov bodol Sanaa, zov uildeltei mergejliin ulsuudiinhaa ugiig sonsoj heleltsuulgee hiij baimaar yum, UIH sudalgaanii heltes bas sain medeelel ogdog doo,
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Хүн (122.201.26.240)
    Яг үнэн эсвэл парламент ын засаглалнөгөөд ерөнхийлөгч энийг шиййдээгүй байж өөрчлөлт орууллаа гэж ярих нь утга алгадаа
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    23 цаг 0 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    23 цаг 8 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    23 цаг 10 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    23 цаг 14 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    23 цаг 17 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    23 цаг 49 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    23 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК