зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв

2025-11-26
0
ЖИРГЭХ

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрх чөлөөт Монгол Улсын иргэн Та бүхэндээ Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт өдрийн баярын мэндийг  Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Өнөөдрөөс 101 жилийн өмнө 1924 оны арван нэгдүгээр сарын 26-нд Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчид анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан нь үндэсний ой санамжид үүрд тод дурсагдах түүхэн гавьяат үйл хэрэг билээ.

Эртний түүхт, Их Монголын гал голомтыг бадраасан бидний өвөг дээдэс түүхэн цаг үе, нийгмийн хөгжлийн чиг баримжаандаа нийцүүлэн 1924, 1940, 1960 оны Үндсэн хуульдаа засаглалын хэлбэр, агуулгыг баяжуулан тусгаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үе дамжин, дархлан бэхжүүлж ирснийг бид хэрхэвч мартах учиргүй.

1990 оны цагаан морин жил Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилал, эрх чөлөөт нийгмийг сонгож, дэлхийн жишигт нийцсэн төрийн удирдлагын хэлбэртэй болох түүхэн замыг нээсэн. 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулийн нэгдүгээр зүйл “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн” гэж эхэлдгийг Та бид мэднэ.

“Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэх” үндсэн эрх, үндсэн зарчим, нийгмийн гэрээ болсон шинэ Үндсэн хуульдаа тунхаглан заасан билээ.

Бүгд найрамдах засаглалын мөн чанар нь ард түмэн өөрсдийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллага-парламентаараа уламжлан, төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлох, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх Засгийн газрыг байгуулах, засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэгч бусад байгууллагуудын харилцан уялдаа хамаарал, үүрэг, хариуцлага, хяналт тэнцлийг хангахад оршдог. Нөгөө талаас  ард түмний элч төлөөлөгчид болсон парламент өөрийг нь сонгож байгуулсан иргэд, ард түмнийхээ эрх, эрх чөлөө, хүсэл мөрөөдлийг илэрхийлэн хамгаалах, сайн сайхан амьдралын үндсийг бүрдүүлэх явдал билээ. 

Аливаа түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн утга учир нь зөвхөн амрах, баярлах бус өчигдөр ба өнөөдрийн огтлолцол дээр алдаа оноогоо дүгнэж, тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харж, шинэ түүхээ бүтээхэд оршдог. 

Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсон миний бие парламентыг 

Нэгдүгээрт, Олон ургальч үзэл, мэргэжлийн мэтгэлцээний чөлөөт индэр, өргөн талбар байлгах

Хоёрдугаарт, Шинжилгээ судалгаа, шинжлэх ухаан, их өгөгдөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн өргөн оролцоо үндэслэн тулгуурласан цаг үе, хэрэгцээ шаардлагад яв цав нийцсэн хууль, тогтоомж хэлэлцэн батлах

Гуравдугаарт, Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх

Дөрөвдүгээрт, Олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн болгон төлөвшүүлэх

Эдгээр үндсэн дөрвөн зорилтыг тавин ажиллаж, парламентын дархлаагаа бэхжүүлэхийн төлөөх зүтгэх болно.

Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, Монгол Улсын иргэний эдийн засгийн эрх чөлөөг дархлан бататгахын төлөө хийх ажил, шийдэх асуудал их байна. Төрийн дээд эрх гагцхүү ард түмний гарт байдаг Бүгд найрамдах засаглалын мөн чанар, жинхэнэ утга учрыг ямагт санаж, Монгол Улсын иргэний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр бататгах нь энэ удаагийн парламентын үндсэн зорилго байх болно.

Улсын Их Хурлын баталсан хийдэл давхардалтай, хоорондоо зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилнө. Тухайлбал, тэтгэврийн зээлийн хугацаа 24 сар байгааг 36 сар болгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аймаг, орон нутагт нь түлхүү үлдээн, санхүүгийн хувьд бие даах боломжийг нээх, данхар, том төрийг ухаалаг, цомхон төр болгох, төрийн өмчит компаниудыг татан буулгах, нээлттэй болгох, төрийн эдийн засаг дахь хэт оролцоог хумих, хувийн хэвшил, хөрөнгө оруулалт, өмчлөх эрх чөлөөг хуульчлан баталгаажуулах зэрэг хөгжил дэвшил, шударга ёс, нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзсан эрх зүйн иж бүрэн багц өөрчлөлтийг өрнүүлэх болно.

Парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж, Засгийн газрын бодлого, 4 жилийн үйл ажиллагааны биелэлтэнд хяналт тавьж, гүйцэтгэлийн хариуцлага нэхэж шаардаж ажиллах болно.

Эрх чөлөөт, тусгаар Монгол Улсын иргэд ээ,

Та бүхэнд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн мэндийг дахин хүргэе.

Мөнх тэнгэрийн Монгол орон мандан бадрах болтугай!

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

НЯМ-ОСОРЫН УЧРАЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
Улаанбаатарт 14 градус хүйтэн байна
“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
    32 мин
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
    42 мин
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    51 мин
  • Улаанбаатарт 14 градус хүйтэн байна
    56 мин
  • Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдана
    12 цаг 34 мин
  • “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо
    12 цаг 39 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ажлаа хүлээж авлаа
    13 цаг 39 мин
  • Шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо
    16 цаг 12 мин
  • Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана
    17 цаг 16 мин
  • Х.Болормаа: Хүүхдийг мансуурах байдалд татан оруулж хохирогч болгосон бол оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгах хэрэгтэй
    18 цаг 2 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 39-р хорооны иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
    18 цаг 17 мин
  • Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    18 цаг 20 мин
  • Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн хагас коксон түлшний нөөц бүрджээ
    18 цаг 24 мин
  • Хагас коксон түлшинд хийсэн шинжилгээний дүгнэлт гарлаа
    18 цаг 28 мин
  • Задгай тахиаг өдөр тутамдаа хэрэглэснээр үүсэх эрсдэлүүд
    18 цаг 52 мин
  • А.Ганбаатар: Энэ хуулийн зарим заалтыг засч, сайжруулахгүй бол "Сухой Закон" шиг сөрөг нөлөө үзүүлнэ шүү
    19 цаг 44 мин
  • П.Амаржаргал: Улс тунхагласан өдөр бол таныг хамгаалах хуулийг баталсан өдөр юм шүү дээ
    20 цаг 21 мин
  • Увс аймагт гарсан галыг унтраахаар алба хаагчид ажиллаж байна
    20 цаг 24 мин
  • Ө.Энхбаяр: Хүний амь гэдэг та нарын албан тушаалаас чухал юм уу!
    20 цаг 30 мин
  • Танилц: Уртасгасан цагаар ажиллах томуугийн амбулаториуд
    20 цаг 44 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • Аварга, арслангуудыг хаях болсон Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын бүлгийн хэлэлцсэн ДӨРВӨН томилгоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Ардчилсан намын бүлгийн мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Японы колонд мэндэлж, Хойд Солонгост амьдарч, Өмнөд Солонгост мөрөөдлөө биелүүлсэн Ли Сун Жэ
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Ноён" доллар номхорч байгаа цаад шалтгаан
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдана
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Улс тунхагласны 101 жилийн ойн өдөр энэ лхагва гаригт тохионо
  • "Ноён" доллар номхорч байгаа цаад шалтгаан
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Эрүүл мэндийн сайдын ПОПУЛИЗМ хүүхдийн аминд хүрч мэдэхээр байна!!!
  • Нийт нутгийн 63 хувьд нь цастай байна
  • Аварга, арслангуудыг хаях болсон Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Х.Хатанбаатар "Super HYPER TURBO" покерын тэмцээнд түрүүлж 10000 ам.доллар хожжээ
  • Дуучин И.Мишээл “Silk Way Star” шоуны ялагч боллоо
24 баримт
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Японы колонд мэндэлж, Хойд Солонгост амьдарч, Өмнөд Солонгост мөрөөдлөө биелүүлсэн Ли Сун Жэ
  • МАН-ын бүлгийн хэлэлцсэн ДӨРВӨН томилгоо
  • Ардчилсан намын бүлгийн мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Аварга, арслангуудыг хаях болсон Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК