Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Генерал С.Баатаржавыг Дэд сайд болгосон нь ийм учиртай

2020-7-18
0
ЖИРГЭХ

Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах бүрт даргыг нь өөрчлөх “дүрэм”-тэй нэг агентлаг бий. Тэр нь Цагдаагийн ерөнхий газар. Хууль зүйн сайдын бүрэн эрхэд хамаардаг уг газрын дарга нарын томилгоо өнгөрсөн хугацаанд Засгийн газраасаа шууд хамааралтай явж ирсэн нь үүний илрэл. Х.Тэмүүжинг салбарын сайдаар очиход хошууч генерал Д.Сандаг-Очирыг чөлөөлж, Б.Билэгтийг томилж байв.

Харин Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болсны дараа Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Р.Чингис уг албанд очиж байлаа.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдэхэд Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар Ө.Энхтөрийг томилсон байдаг.

Улмаар У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэж, сайд Ц.Нямдорж салбартаа эргэн ирэхэд Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан генерал С.Баатаржавыг томилсон. Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар тогтвортой байж, бүр Ерөнхий сайд нь улиран ажиллахаар болсон энэ цаг үед Цагдаагийн ерөнхий газрын дарга тойрсон томилгоо хөндөгдөхгүй байх болов уу гэтэл үгүй байв. Байв гэдэг нь шалтгаантай.

Учир нь, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж асан генерал С.Баатаржавыг албан тушаалд нь улираах бус бүр дэвшүүлэн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болгосон нь анхаарал татав.

С.Баатаржавын хувьд хуулийн салбар тэр дундаа цагдаад шинэ хүн биш. 1990 оноос Төв аймагт мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхлүүлж, Сум дундын цагдаагийн тасгийн дарга, аймаг, нийслэлийн Цагдаагийн дарга, Улсын мөрдөн байцаах газрын дарга, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, дарга гээд түүний намтар бүхэлдээ энэ албатай холбогддог. Доороос нь дээш шатлан дэвших замаар өгсөж ирсэн түүний хувьд туршлагатай юу туршлагатай, эрхэлж ирсэн ажлаа сайн мэддэг үү мэднэ. Үүнтэй хэн ч маргахгүй.

Гагцхүү генерал С.Баатаржавыг эрхэлж байсан албан тушаалаас нь дэвшүүлж, зэрэг дэв нэмсэн нь цаанаа хэд хэдэн шалтгаантай байсан бололтой.

Нэгдүгээрт,  Х.Нямбаатар сайд болохоосоо өмнө Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж эхэлснээ мэдэгдсэн. Уг шалтгаанаа "Намайг л Зөрчлийн тухай хуулийг санаачилсан. Ард түмнийг шулдаг гээд сөрөг мэдээлэл байдаг. Энэ бол 2015 онд намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө батлагдсан. Хожим нь би нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш үйлчилж байна. Жилд 1.2 сая хүн уг хуулиар торгууль, шийтгэл эдэлж байна. Хуулийн мөн чанар, агуулгыг ойлгоогүй шүүмжүүд байдаг. Хуульд засаж сайжруулах ч зүйлүүд бий. Зөрчлийн тухай хуулийг адлаж, шүүмжлэхээс илүүтэй нийтийн сайн сайхны төлөө албадлага хэрэгжүүлдэг хууль шүү гэдгийг ойлгохыг хүсэж байна" хэмээн тайлбарласан байдаг. 

УИХ-ын сонгуулийн өмнөхөн гишүүн Б.Пүрэвдорж "Зөрчлийн тухай хуулиар 1.4 сая иргэнийг 464 тэрбум төгрөгөөр торгосон байна. Монгол Улсын нэг иргэнд 140 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Ховд аймгийн Булган суманд 1600 орчим хүн нийтдээ хоёр сая төгрөгөөр торгуулсан байна. Хэрвээ торгуулийн мөнгийг төлөхгүй бол тэнсэн ялтай болдог. Ховдын Булган, Алтай сумаар тэнсэн ялтай хүн их байна. Тиймээс Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээхэд өршөөх хуулийн төслийг өргөн барьж байна" гэж байв.

Эндээс сайд Х.Нямбаатар, гишүүн Б.Пүрэвдорж нарын ээлж дараалан мэдэгдсэн тайлбар, хэвлэлийн бага хурлын хүрээнд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх нь цаг хугацааны асуудал гэдгийг тодорхой харж болохоор.

Хоёулаа УИХ-д улиран сонгогдож, нэг нь салбарын сайд болж дэвшсэн нь Зөрчлийн тухай хуульд "гар хүрэх", иргэдийн амьдралд илүү нийцүүлэх асуудлыг хөндөх магадлалыг илүү нэмэгдүүлсэн хэрэг. Харин Зөрчлийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хийх Х.Нямбаатар сайдын сонирхлыг дэмжих, бодит амьдралд нийцүүлэхэд хэрэг болох хүн нь С.Баатаржав байсан бололтой. Нэг үгээр, иргэдийн өдөр тутмын асуудлыг шийдвэрлэхэд хамгийн үүрэг оролцоотой явдаг цагдаагийн албыг гарын арван хуруу шигээ мэдэх хүн нь С.Баатаржав болж таарав. 

Нэгэнтээ тэрбээр "Алба хаагч бүр өргөсөн тангарагтаа үнэнч, улс төр, бизнес, эрүүгийн бүлэглэлээс ангид байж, гагцхүү хуулийн хүрээнд шударгаар ажиллах ёстой.

Цагдаагийн байгууллагын нэр хүндийг өргөх, иргэд, олон нийтийн цагдаад итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд алба хаагч бүр ухамсартай, хичээл, зүтгэл гаргаж, ёс зүйтэй, шударгаар ажиллах хэрэгтэй.

Ажлын үр дүн гаргадаггүй, албан тушаалтнууд өөрсдийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийх ёстой. Цаашид дарга нарын ажлыг дүгнэхдээ бодитой шалгуур үзүүлэлтээр, чадамж, ажил хариуцаж байгаа байдал, алба хаагчдынх нь болон хариуцаж буй нутаг дэвсгэрийн иргэд, олон нийтийн санал хүсэлтийг харгалзан үзэх бодлого чиглэл барина" хэмээж байсан генерал С.Баатаржав өдгөө Дэд сайдын хувиар хууль зүйн салбар тэр дундаа цагдаагийн байгууллагад шаардлага тавих нь. 

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана
Худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулжээ
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховдод ажиллаж байна
Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • зочин (103.10.21.30)
    Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай өрөгөсөн тангаргатаа үнэнчээр зүтгэж яваа мундаг хүн. Алдаа оноогүй хүн гэж байхгүй. Өө эрвэл хүн болгонд байгаа .Гэхдээ муу талаас нь биш сайн талаас нь дэмжиж, цаашдынх нь ажилд амжилт хүсье.
    2020 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.23.219)
    замын цагдаагийн ажилтан нарын хүнтэй харьцах талаар сургалт явуулах хэрэгтэй дээ хэтэрхий түрэмгий дандаа хүмүүсийн дургүй хүргэж харьцах юмаа тэгээд торгохоо урдаа бархи юм нэг удаа сануулж болдоггүй юм уу
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Алтаа (202.55.188.91)
    Мэргэжлийн мундаг ажлаа мэддэг сэтгэл зүтгэлтэй хүн шүү. Зөв л томилгоо байна.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Хууль журам зөрчихгүй л бол торгуулахгүй ш дээ , зөрчлийн хуулийг ад үздэг дүнкүүнүүд чинь дураараа дургиж нус цэрээ дуртай газраа хаяж хаа ч хамаагүй морь хардаг , хүн гүтэгдэг доромжилдог бүдүүлэг иргэд түүний нэг нь УИХ -ын гишүүн Пүрэвдорж юм байна л даа энэ хуулийг эсэргүүцээд байхыг бодход. Зөрчил л гаргахгүй бол болоо юм биш үү гаргасан бол хариуцлагаа хүлээ гоншигнох хэрэггүй
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Лха (59.153.115.238)
    Хаянхярвагийн хүн дээ. Хаянг Дарханы засаг байхад цагдаагийн дарга байсан. Гишүүн болоход нъ дагаад явсан. Төр нүдээ олохгүй байна даа
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.107.98)
    60 тэрбумынханы нэг, зайлуулах гээд чадахгүй болохоороо дэвшүүлэн зайлуулах аргаа ашиглаж дээ.
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • зочин (202.179.21.210)
    Наадах чинь манан мафийн 60 тэрбумын аархалаар М. Энхболдод үнсүүлээд тэнд даналзаад гарсан аль алт талд нь урвасан Нямдоржийн хүргэн гээд байсан саяхан сошиалаар хонгор сум цианит натрид хордоход дарханд хаянхярваагаас хаус авилгад авч хэргээс мулталсан гэж гарахд байсан шдээ.Босоо хөх монгол билүү босоо монгол билүү хүргэн баянмөнххөөрөө хууль бусахр сэлэнгийн аль байгаль сайхан газрыг.зөвшөарөлгүй албан тушахлаа аштглаж олон жил алт ухуулж байгаль сүйтгэсэн гээд илрүүлэхэд тэр хүмсийг нь бэлгийн цөөнх болсон хүнийг доромжилсон гэснн шалтгаар шоронд хийчихсэн гээд сошиалаар нэг гараад байсан ёстой албан тушаал мөнгө хөрөнгийн асар сонирхолтой хүн гэхээр бохирдсон сэтгэхүйтэй хүн харагдаад байна лээштэй.Моншолд бидэнд ийм хорчин хүн ёстой хэрэггүй харин шударга залуу Мөнхцэлмэг шиг залуучууд хэрэгтэй байна
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Нямдорж гуай л хамаг баасаа цэвэрлүүлэх гээд чирээд яваа боловуу даа
      2020 оны 07 сарын 20
    • Цагдаа сайд = Нохой өвс зажилах!
      2020 оны 07 сарын 20
  • Зочин (202.55.188.37)
    Шаа шаа цагдаа бол худ штээ гар утсаа алдаж 3 удаа машины цонхоо хагалуулж 1 удаа хандсан өргөдөл л авч үлддэг. Манай гэр бүлд ч цагдаад хандчан хүн байдөг бас л өргөдөл. Замын цагдөа нар нь торгохоо түрий барьдаг аймшигтай баяжсан хүмүүс
    2020 оны 07 сарын 19 | Хариулах
  • Thu (202.126.90.9)
    Uchirsaad baih yu bhav dee nyamdorj ekhnerinhee hamaatang ajilgui boloh n geed hurelsuhed shahalt uzuulj bgaad taviulsan zurchliin huuli nyambaatar enend yamar ch hamaagui
    2020 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.30)
    Одоо цагийн сайд нар гэж тун ч маруухан хүмүүс байдаг болж дээ! 1990 оноос өмнөх үеийн сайд гэдэг (дийлэнх олонх нь) үнэхээр буурьтай, салбартаа нэр хүндтэй, мундаг хүмүүс байдаг байжээ!
    2020 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.40.97)
    Зөрчил гаргасан бол торгох нь зөв шүү дээ . Зөрчилгүй явбал хэн тоохов
    2020 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.40.97)
    За ажлын амжилт хүсье. Уг нь цагдаагийн даргаараа байсан бол зүгээр байсан юм даа
    2020 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.114.186)
    америкийн засгын газар монголыг энхийг сахиулахаао хөгжүүлдэг юмуу гэсэн
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.46.221)
    Ядмагхан л тодорхойлот бна
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (43.242.243.203)
    Zuv hun.Amjilt
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.46.234)
    Ер нь бол зөрчил гаргаагүй бол торгоно гэж байхгүй, зөрчил их байгаа учир торгууль их байна,ингэж л ойлгох ёстой,иймд торгуулийн хэмжээг бага болгох бус,харин зөрчил гаргуулахгүй байх ямар арга хэмжээ,суртачилгаа байж болох вэ гэдэг нь чухал юм
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
    • Яг үнэн. Зөрчил гаргаагүй бол торгуулихгүй ш дээ. Дэндүү дураараа хуульгүй юм шиг авирлаж байгаад л тэр.
      2020 оны 07 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    13 цаг 9 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    13 цаг 19 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    15 цаг 1 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    16 цаг 10 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    16 цаг 21 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    17 цаг 19 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    19 цаг 32 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    19 цаг 42 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    19 цаг 51 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    20 цаг 12 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    Уржигдар 16 цаг 13 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    Уржигдар 13 цаг 55 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    Уржигдар 11 цаг 22 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК