Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнийн Хэнтийд хэрэгжүүлж буй түүхэн аялал жуулчлалын төслүүд, дэд бүтцийн ажлуудыг зогсооё

2020-8-31
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр авторлагдсан түүхэн аялал жуулчлалын хэд хэдэн төсөл, дэд бүтцийн ажил Хэнтий аймагт эхлээд байна.

Өнгөрсөн 2019 онд Ерөнхий сайдын ивээл доор БОАЖЯ-наас “Түүхэн аялал жуулал-хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг  Төрийн ордонд зохион байгуулж байв.

Төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, орон нутгийн төлөөлөл 800 гаруй хүн оролцсон чуулганы үеэр Хэнтийд хэрэгжиж буй томоохон төслүүдийг танилцуулж байлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн, Хэнтий аймгийн Батноров суманд Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө, Хэнтий аймгийн Норовлин суманд Шихихутаг нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулахаар ажлыг нь эхлүүлсэн. Аялал жуулчлалын салбарт анх удаа 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Тогтвортой аялал жуулчлал төслийг хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээрийг байгуулсан. Тэрхүү төслийн хүрээнд Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан төслийг, Хөвсгөл аймгийн Хатгал, Ханх сумдад Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг тус тус хэрэгжүүлэхээр болсныг салбар яамныхан дуулгаж байсан юм.

Мөн Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын, Нийслэл Улаанбаатар хотыг Соёлын аялал жуучлалын төвөөр зарлаж, цаашид төвийн, баруун, зүүн, хангайн, говийн болон Улаанбаатарын бүсүүдэд газарзүйн байрлал болоод аялал жуулчлалын нөөцийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын бүсүүдийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэд бүтцээр холбох чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн тухай Ерөнхий сайд дуулгаж байлаа.

Түүнчлэн энэ хүрээнд болоод төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймагт зам, барилга, дэд бүтцийн бусад олон ажил эхлээд байгаа юм.

Тэгвэл Хэнтий аймгийг төлөөлж УИХ-д удаа дараа сууж байсан, туршлагатай улстөрч Б.Гарамгайбаатар хэвлэлд хандаж дээрх асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг мөн үү гэвэл мөн. Санал нэг байна. Тэр төслүүдийг би үзсэн. Сошиалаар хүмүүс үзэл бодлоо уралдуулж л байна. Гэхдээ цар тахлаас үүдсэн эдийн засгийн энэ хүнд цаг үед төсвөөс хөшөө дурсгалд хөрөнгө оруулалт хийж, үргүй цацаж байгаа нь ирээдүйд асар их хортой. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ярьсан байна лээ. Энэ төслийг эсэргүүцсэн хүн бол төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэж. Би тэгж бодохгүй байна. Иргэд санал бодлоо хэлэх ёстой. Тухайн хөшөө барьж буй газруудад түүх сонирхдог хүмүүс очдог болохоос жирийн аялагчид очдоггүй. Дэд бүтцийн асуудал түүхийгээрээ, техник эдийн засгийн үндэслэлүүд огт боловсрогдоогүй байна. Мөн Бэрх рүү тавьж буй хорин километр зам, тэр зуун километрийг дахиад хэдэн жил барих юм бэ?  Тэгэхээр тэр хөрөнгө оруулалтуудыг тодорхой хугацаанд зогсоох нь илүү зөв байх. Миний бас нэг үнэхээр эсэргүүцээд байгаа зүйл бол Чингис хааны төрсөн нутгийг Дадал, Дэлүүн болдог гэж тодорхойлоод цогцолбор барина гэсэн асуудал байна. Монголын түүхийг, Монголын нууц товчоог судалдаг олон улсын гадаад, дотоодын маш олон судлаач, эрдэмтэд өнөөдөр Чингис хааны төрсөн нутгийг яг Дадалын Дэлүүн болдог гэдэг дээр 100 хувь санал нэгдэж, чадаагүй байгаа. Жишээлбэл: Дэлгэрхаан, Хар зүрхний Хөх нуур гэх мэт  газрууд дээр цогцолбор эхэлж барьсан бол эдийн засгийн хувьд ашигтай байхыг үгүйсгэхгүй.

Түүнээс дэлхийн олон Монголч эрдэмтэд санал нэгдэж чадаагүй газарт хүчээр тулгалт хийж, социализмын үед Чингис хааны төрсөн нутаг энэ гээд хөшөө барьсантай утга ижил зүйл хийж байгаа нь буруу. Монголын нууц товчоон дээр бичигдсэн түүхэн баримт бичгүүдийг хүчээр зөрчин  элдэв хөшөө барьж байгуулж байгаа нь   жинхэнэ төрийн эсрэг гэмт хэрэг.   Түүнээс хөрөнгө мөнгөтэй нь холбоод хэлж байгаа хүмүүсийн үг бол төрийн эсрэг гэмт хэрэг биш. Түүхийг гуйвуулж байгаа нь бол жинхэнэ төрийн эсрэг гэмт хэрэг” гэжээ.

Б.Гарамгайбаатарын үгийг бодох л хэрэгтэй. Товчхондоо, улстөрч Б.Гарамгайбаатарын хэлсэнчлэн  Л.Оюун-Эрдэнийн Хэнтийд хэрэгжүүлж буй түүхэн аялал жуулчлалын төслүүд, дэд бүтцийн ажлуудыг зогсоож, улсынхаа түүхийг үнэнээр нь болгох уу гэдэг асуудал гарч ирлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • зочин (150.129.142.92)
    Гарамгайбаатар хэлсэн л бол худлаа барьсан зам нь ньтам баян хонгор говь говьалтайн говьалтайн замын өнгө идсэн
    2020 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.108)
    Энэ мэтийн сагсуу, ойворгон банди нарт төрийн жолоо атгуулчихаад сууж байх гэж дээ, монголчууд!!! Самарна даа, самарна!!!
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.140.19)
    Юм бүхнийг эсэргүүцэхийн донтой муухай хүмүүс юмаа АН-хан. Хийх гэсэн ажилд нь л саад тотгор тавьж төвөг чирэгдэл болох гэж байгаагаас бцс төсөв хэмнэхэд тэгтлээ санаа нь зовдог эх оронч хүмүүс биш л байхгүй юу! Харин ч эсрэгээрээ эх орныхоо бзиээн байгуулалт сайн сайхны эсрэг хзмүүс бол АН-хан. Яагаад гэвэл яаж мачийгаад ч улсыг удирдах боловсон хүчин төрөхөөргүй хогийн хүмүүсээр учир дүүрэн учир атаархаж эсэргүүцэхийг л чадахаас өөр юу ч чадахгүй амьтад!
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.72.245.125)
    Барьсан барилгууд нь гэж ёстой том доромжлол болсон бна лээ
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • zochin (202.179.27.129)
    tuuch guivuulj ooriigoo buu ondort garga !! ,naad buteen baiguulaltaa uter turgen zogsoo!! Ouunerdene bid nart chalaasnii mongo baichgui , ESaid ta 2 ulsiin mongiig buu zuvchuul.
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.126.88.198)
    ADBn zeeliig syslal juilchlal gej baahan urk bna daa. Hentiig bish ehleed uvurhangai, huvsgul tegeed hot orchmin ayalal juilchlal bh bsan yum. Ankh concept ni iim bsa. Oyu erdene hentii bolgoson doo
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • Сурэн (94.244.158.60)
    Тэмуужинийг хаана терснийг мэдэж бна уу Их хелген судар МНТ-ныы 59 .97 .211 -р зуйлуудэд тэргуун Ононы Баруун эргэд орших Дэлуун болдогт терсен гэж бичдэг юм Дадалд терсен хэмээх далан хкдалчийн улглгэрээ болих хэрэгтэй Их хуний туухийг буруу гуйвуулбаас ирэх нуглийг даахгуй юм ....
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (89.238.167.198)
    Аялал жуулчилалын бүс нутаг бий болгоход юу буруу гэж. Оюун-эрдэнийн зөв.Явах үзэх дургүй нь болино биз. За Гарамгайн барьсан Завханы замыг харсан явсан шүү. Мөнгийг бол цацах биш урсгасан байсан,одоо засаа биз. Муучилахын тулд гоочлох ёстой юу?
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Эдийн засагаа яаж зохицуулаад тийм бүтээн байгуулалт хийхээ төлвөлсөн л байгаа л даа мэдээж! Нэг л их юм бүхэнд оролцож худлаа солиорсон хүмүүс байхаас бус энэ эсэргүүцэгчид мэдэж чалах юм юу ч үгүй л амьтад байхгүй юу! Дугай байхын оронд гэж яршиг улаж байдаг эсэргүүнүүд.
      2020 оны 08 сарын 31
    • иргэн
      Туйлдаж буй эдийн засгийн хүүдийг эрүүлэн гөвж байгаад л хамаг учир байна. Одоо ер нь дэлхийн жуулчлал хаашаа эргэхийг хэн ч таашгүй.
      2020 оны 08 сарын 31
  • Зочин (58.109.221.157)
    Ene hun chini zamaas baahan mungu idsen gesen hereg ni tsagaadaa yu
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • Zochin (64.119.20.100)
    Tegvel taarna. Tsag n bish.
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (64.119.24.153)
    одоо болтол завхан шиг шорон заөмтай газар алга даа
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (64.119.24.153)
    гарамгай баатар гуай ч энхийн цагаан тагтаа бишээ завханы замыг барина гээд баахан мөнгө идээд өнгөрсөн биз дээ
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • иргэн (202.9.46.42)
    Оюун эрданийн санаачилсан аялал жуулчалыг хөгжүүлэх цогц бодлогын тухайд дэмжинээ. Хахин түүхэн талаас нь их нарийвчлан үзэх нь зүйтэй. Бас нэг асуудал төсөлийн энэ зардал яг зарцуулах цагаа олсон уу. гэдэг анхаарах ёстойгэж үзнэ. Гарамгайбаатар зөв л юм бичжээ.
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын хөрөнгийн биржээр алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF) арилжаалагдаж эхэллээ
    14 цаг 28 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр болох “Halftime show”-нд Шакира, Модонна, BTS хамтлагууд дуулна
    15 цаг 42 мин
  • Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    16 цаг 7 мин
  • Монголын цахим спортын шинэ соёлын давалгаа PGL Astana 2026 тэмцээнийг дайлаар мордсон нь
    16 цаг 9 мин
  • Элсэлтийн шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-нд дуусна
    16 цаг 32 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ
    17 цаг 27 мин
  • Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
    18 цаг 42 мин
  • Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
    19 цаг 26 мин
  • “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
    19 цаг 30 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    20 цаг 11 мин
  • Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
    20 цаг 12 мин
  • Филиппиний Сенатын ордонд буун дуу гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав
    20 цаг 18 мин
  • УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    21 цаг 27 мин
  • “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрлээ
    21 цаг 40 мин
  • Энэтхэгт “тарвасны үхэл” нэрээр алдаршсан гэр бүлийн нууцлаг хэрэг тайлагдаагүй хэвээр байна
    21 цаг 49 мин
  • Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа
    21 цаг 53 мин
  • “Төрийн банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    22 цаг 2 мин
  • АНУ 2026 оны ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд тавьсан визийн өндөр барьцааны шаардлагаа цуцаллаа
    22 цаг 12 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    22 цаг 17 мин
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
    22 цаг 25 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК