Цахим спортын “Counter Strike2” тоглоомын дэлхийн цуврал тэмцээн Герман улсад болж байна. “Intel Extreme Masters Cologne 2025” тэмцээнд тоглож буй “MongolZ” баг хэсэгтээ хоёр хожил авч хасагдах шатанд өрсөлдөх бүрэн боломжтой болсон билээ.
Одоо хэсгийн сүүлийн тоглолтоо өнөө шөнө Францын “Team Vitality” багтай хийнэ. Энэ тоглолтод манай залуус хожиж чадвал хэсгээ тэргүүлж, шууд дөрөвт үлдэх юм. Герман улсад болж буй “Intel Extreme Masters Cologne 2025” тэмцээний шилдэг зургаан багийн тоглолт наймдугаар сарын 1-д эхэлнэ.