Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 “Дэлхийн ирээдүйг тодорхойлогч” термофель бактер Шаргалжуутын рашаанд агуулагддаг болохыг тогтоожээ

2020-9-08
0
ЖИРГЭХ

Монгол Улс байгалийн баялагаараа ч, өв соёл, түүх шастираараа ч дэлхийд шагшигддаг. Гэвч ардчиллын салхи сэвэлзэхтэй зэрэгцэн оюун ухаанаараа баялаг бүтээж, улс орноо хөгжүүлэх бус харин ч байгалийн баялагаа сорчилж гадагшаа зөөх замаар амь зогооход түлхүү анхаарч ирсэн билээ.

Яг ийм замналын харгайгаар нийт нутаг дэвгэрийн дийлэнх нь сүйдэж, монголчууд уух ус, амьсгалах агааргүй болох аюулын харанга дэлдээд буй. Тэгвэл уг бараан мэдээтэй зэрэгцэн “дэлхийн ирээдүйг тодорхойлогч” гэж дэлхийд шагшигдаж буй термофель бактер Шаргалжуутын халуун рашаанд агуулагддаг таатай мэдээг дуулгая.

Тодруулбал, одоогоос хэдэн жилийн өмнө Шаргалжуутын рашааны шинж чанарыг тодорхойлох хамгийн чухал нэгэн шинжилгээг Монгол болон Германы Улсын микробиологийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтарч хийжээ. Уг шинжилгээгээр халуун рашаанд агуулагддаг антиоксидант шинжийн термофель бактерийн тархац өндөр байгааг тогтоосон байна. Термофель бактер нь 90-ээс дээш градусын халуунд амьдрах чадвартай, анагаах ухаан болон химийн үйлдвэрт ашиглах боломжтой онцгой төрлийн бактер аж. Уг бактер агуулагддаг халуун рашаан нь дэлхийд нэн ховор бөгөөд Монгол Улсад тэр дундаа Шаргалжуутын халуун рашаанд их хэмжээгээр агуулагдаж буй нь эрдэмтдийн анхаарлыг гойд татсан аж. Тиймдээ ч тус рашааныг хамгаалж, байгалийн шинж чанарыг алдагдуулахгүй ашиглах нь зүйтэй гэж судалгааны дүгнэлтдээ өгүүлэн, олон улсад танилцуулжээ.

Нэг үгээр хэлбэл, дэлхийн томоохон цахим хуудсуудад дурдснаар термофель бактер нь маш олон төрлийн дэвшилтэт технологид ашиглах бүтээгдэхүүний түүхий эд болдог бөгөөд энэ утгаараа “дэлхийн ирээдүйг тодорхойлогч бактер” гэсэн байв.

Ийнхүү термофель бактерийн мэдээлэл цацагдах болсноор Шаргалжуутын рашааны шинж чанарыг судалж, тогтоохыг хүсэх эрдэмтэд олширсон байна. Тэдний нэг нь Япон Улсын рашаан судлаач Мацүда Тодонари.

Тэрбээр гурван жилийн жилийн хугацаанд Шаргалжуутын 64 зүйлийн өвчнийг илааршуулах 108 төрлиийн 300 гаруй рашаан булаг шүлтлэг, устөрөгчийн ионы агууламж, исэлдүүлэн ангижруулах чанар, цэвэр байдлын шинжилгээ буюу цахилгаан дамжуулах чанар, температур зэрэг шинж чанарыг судалжээ. Уг шинжилгээгээр рашаан дахь шүлтлэг чанар 8.5-9.8, устөрөгчийн ионы агууламж зуны улиралд 400-500, антиоксидант буюу исэлдүүлэн ангижруулах чанар нь 500-600 гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, Шаргалжуутын рашаан нь эмнэлзүйн маш өндөр ач холбогдолтой буюу орчин үеийн шинжлэх ухаантай харьцуулахын аргагүй үр дүн өгнө гэж дүгнэсэн байна.

Үүний дараа Герман Улсын ус судлаач эрдэмтэн Хуберт тус рашааны температур, шүлтлэг, устөрөгчийн ион, антиоксидант чанарыг мөн судалсан байна. Тэрбээр 14 хоногийн давтамжтай шинжилгээ хийхэд шинжилгээний хариу мөн л рашаан судлаач Мацүда Тодонаритай ижил гарчээ.

Энэ мэтчилэн олон улсын эрдэмтэд Шаргалжуутын рашааны эмнэлзүйн ач холбогдлыг өндрөөр үнэлж, дүгнэсний дараа Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Химийн хүрээлэнгийн н.Оюунцэцэг доктор устөрөгчийн  ион, шүлтлэг чанарыг жилийн дөрвөн улиралд шатласан шинжилгээ хийжээ.

Ингэхэд устөрөгчийн ион нь зун, намрын улиралд 400-500, өвөл, хаврын улиралд 700-800 байгааг олж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, сэрүүний улиралд Шаргалжуутын рашааны анагаах нөлөө илүү өндөр болох нь үүгээр тогтоогдсон аж.

Эдгээр эрдэмтдийн хийсэн судалгаа, шинжилгээний дүгнэлтээр Шаргалжуутын рашааны анагаах нь чанар нь дэлхийд дээгүүр бичигддэг  болохыг батлаад зогсохгүй, Монгол Улс уг  рашаан дахь термофель бактераар дэлхийн шинжлэх ухааны салбарт танигдах томоохон боломж гэдгийг батлан харуулсан гэхэд болно.   

Энэ бол таатай мэдээ. Тиймээс бид энэ боломжийг ашиглах ёстой. Харамсалтай нь, монголчуудаас энэ боломжийг “хулгайлах” санаархал улстөр дагасан хэсэг бүлэг хүмүүст бий бололтой.

Энэ нь одоогоос долоон жилийн өмнө буюу 2013 оноос эхлэн Шаргалжуутын рашааны газрын гүний дулааныг ашиглаж, газрын гүний дулааны цахилгаан станц байгуулна гэсэн пиар явах болсон юм.

Энэ хүрээнд рашааны ойр орчмыг судлах нэрээр өрөмдлөг хийхийг санаархагчид олширч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод нутгийн иргэдийг өдөөн турхирах нь газар авах болов. Шаргалжуутын рашааны газрын гүний дулааныг ашиглаж, цахилгаан эрчим хүч гаргаж  болно. Зөвхөн Баянхонгор аймаг төдийгүй баруун аймгуудыг ч цахилгаанаар хангаж болно.

Гэвч....

Монгол Улсын хэдхэн аймгийн иргэдийг цахилгаантай болгохын төлөө нийт монголчуудын эрх ашгийг хөсөр гээж, байгаль орчноо сүйдлэх шаардлага бидэнд бий гэж үү. Монгол Улсын Шинжлэх ухааны академын нэр бүхий эрдэмтдээс эхлээд Шаргалжуутад цахилгаан станц барилаа гэхэд усны нөөц хүрэхгүйн дээр Баянхонгор аймгийн хэмжээнд газар хөдлөлт эрс нэмэгдэж, нутгийн булаг, шанд ширгэж, байгаль орчин сүйдэх эрсдэлтэйг анхааруулсаар байна. Гэвч улс төр дагасан хийрхэл, мөнгө харсан олз хайгчдад энэ бүхэн чухал биш бололтой.

Дахин хэлье. Монголчууд байгалиа ухах бус, харин тархиа ухаж амьдрах цаг нэгэнт ирсэн. Тиймээс үлдсэн хэдхэн булаг, шандаа хайрлаж хамгаалах ёстой.

Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж, эрчим хүч гаргана гэсэн сайхан мөрөөдөл тээсэн төсөл хөтөлбөр олон байсан. Хамгийн ойрын жишээ гэхэд Эгийн голын цахилгаан станц гэх харуусалтай түүх үүнийг гэрчилнэ. Цаасан дээр Эгийн голын цахилгаан станц гэсэн үг, үсэг сийлсэн 1991 оноос эхлэн тоолбол бараг 30 жилийг ардаа гэсэн эл төсөл, хөтөлбөр өнөөг хүртэл хөдөлсөн нь нэгээхэн үгүй. Үлдсэн зүйл нь 2011 онд байгуулагдсан  төслийн нэгж. Төслийг гацаанаас гаргах гэж 2015 онд Хятадын тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон ч цаасан дээр бичсэн хэдхэн үг, өгүүлбэрээс цааг урагш алхсангүй. 

Эл төслөө 30 жил дуншаад ч хөдөлж чадаагүй атлаа гуравхан амьсгаа аваад л Шаргалжуутад газрын гүний дулааны станц барина гэж зарим улстөрчид, цаашлаад улстөрийн карьер дагасан нөхдүүд хийрхэж сууна. Харамсалтай..

Эцэст нь дахиад хэлье. Бид байгалиа бус тархиа ухаж амьдрах цаг ирсэн. Хэрэв зээ, Шаргалжуутад газрын гүний дулааны станц барина гэх хийрхэл газар авбаас Баянхонгор аймгийн эко систем алдагдаж, монголчууд дэлхийд ховорхонд  тооцогдож буй термофель бактертай рашаанаа өөрсдийн гараар устгана. Энэ бол монголчууд дэлхийн улс орны өмнө цайруулж барахгүй гэм хийж буй хэрэг мөнөөс мөн юм.

Тиймээс эмнэлзүйн өндөр ач холбогдолтой Шаргалжуутын рашааныг байгалийн унаган төрхөөр нь авч үлдэж, хүн зоны эрүүл мэндийн тусын тулд цаашид ч рашаан сувилал хэвээр нь ашиглах нь зүйн хэрэг биз ээ. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана
Худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулжээ
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховдод ажиллаж байна
Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (133.70.80.52)
    Гадны нэр дурдагдсан эрдэмтдийн эх сурвалжийг оруулж өгнө үү
    2023 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.140.151)
    TER LALARUUDIIG TSAAZLAACHEEEE
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
  • irgen (31.165.231.3)
    arshaan usnii garaltai yamarch usan stanz barih esgui yyntei hatuu temzeh heregtei shdee, tegeed ch bas ene arshaan ajilluuldag gazruud baigali orchin, arshaanii yndesryy bohir orohoos sergiileh estoi shyy, shavaad hogiin ambaaruud bairiad baas shees ni gazriin horsoor arshaan us bohirduulj baigaa bizdee....
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
  • Irgen (66.181.182.75)
    Усторогчийн чолоот ионы агууламж ондор байна гэдэг маш сайн узуулэлт ш дээ. Японы уснаас ус торогчийн ионыг чолоолдог аяга гээд л ТВ5 аар байнга рекламддаг биздээ. Гэтэл байгаль энэ чолоот усторогчийн ионыг агуулсан рашааныг бидэнд огч байдаг. Бид уунийгээ ч мэдэхгуй Японы аяга худалдаж аваад технологийн гайхамшиг гээд л магтаад л байдаг. Шаргалжуутын рашаан бол маш сайн узуулэлттэй рашаан шуу. Амьд ус. Байгалийн антиоксидант.
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.71.180)
    Маш хурдан улсын тусгай хамгаслалтанд авах хэрэгтэй. Тэр гадаадын судлаачид бол тагнуул, мөнгө хайсан золбингууд байгаа шүү. Тэр манжийн үеийн архиваар хятадууд яаж мөнгө олж бна тиймэрхүү юм болно шүү
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
  • Иргэ (202.126.88.169)
    Станцаас яадын. Өвчиндөө баригдаж байж эмнэлэг ч алга. Ядаж Шаргалжуутаа үлдээчихвэл уг нв
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
  • Онч (64.119.21.120)
    Соц-ын үед рашааныг шинжлээгүй, термофиль бактери агуулагддаг гэдгийг мэдээгүй байсан гэж үү? Дөнгөж одоо л шинжилж байгаа хэрэг үү?Үгүй л баймаар юм.
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
    • Иргэн
      Шинжилсэн нь яамай. Уг н эмчилгээндээ бүрэн ашиглавал аймар үр дүнтэй гэсэн. Шаргалжуут боломжоороо ашигладаг гэж эмч хэлж байна лээ. Байгаль эх ч Гайхамшигтай юм аа
      2020 оны 09 сарын 08
  • Иргэн (202.126.88.169)
    Битгий л ухаарай. Гуйя. Ээжийг минь хөл дээр нь босгосон буянтай нутаг юм.олрн хүнд буян бологэээ
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
  • Иргэн (202.126.88.169)
    Битгий л байгаарай, гуйя. Ээжийг минь хөл дээр нь босгосон буянтай нутаг юм шүү дээ
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
  • Уншигч (202.126.88.169)
    Бид ийм л сайхан нутаг азтай ард түмэн. Даанч мөнгө харахаараа нүд нь сохорч, жаахан бодох юм даа. Шаргалжуутын рашаанаа хамгаалчих юссандаа
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
  • Иргэн (202.126.88.169)
    Уг нь бид шинжлэх ухааны ийм зүйлүүдээсээ хоолоо олж идэх учиртай юм л даа. Юм л бол ухна гэдгээ больмоор байгаа юм
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
    • Ystoi unen. Uul uurhaigaas bolj usgui bolloo. Odoo uldsen rashaanaasaa uhuulahuu. Yostoi hits shuu
      Uhna gevel sha shuu
      2020 оны 09 сарын 08
  • шилээ (192.82.74.144)
    Ерөөсөө халуун рашаанд л ийм нян байдаг шүү дээ. Үүнийг биологийн ухаанд хэрэглэж эдүгээгийн хөгжлийг авчирсан. ховор биш. Ялангуяа Японд.
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
    • Иргэн
      За их гэдэг ч юу л бол. Байх нь байдаг. Гэхдээ 90.ээс дээш градус нь ховор гэсэн. Ер нь бол газрын гүний дулааныг ашиглалаа гэхэд бид станц барьж чадах у. Барила гэхэд хэдэн аймгийг дулаанаар хангах уу. Хангалгаа гэхэд байгаль яах вэ.
      2020 оны 09 сарын 08
  • Батар (202.126.88.169)
    Гүйээ тэгсэн хэрнээ ухна энэ тэр гээд гээд байдаг ямар учиртай юм бэ. Буруу санаагүй бол Японд элчин байсан Хүрэлбаатар гэж нөхөр ухах гээд хүрз жоотуу бариад гүйгээд сурагтай байсан. Эргүү дагзнуудыг пээ
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
  • Woow. Yamar goy ym bee. (202.126.88.169)
    Irgen
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    2 цаг 24 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    5 цаг 42 мин
  • Ираны талаас "АНУ-тай хийх хэлэлцээрт Иран буулт хийхгүй” хэмээн мэдэгдлээ
    5 цаг 55 мин
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
    6 цаг 8 мин
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    Өчигдөр 16 цаг 20 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    Өчигдөр 14 цаг 28 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 17 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    Уржигдар 16 цаг 13 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    Уржигдар 13 цаг 55 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК