Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбатыг өмөөрөх нэг шалтгаан

2020-9-16
0
ЖИРГЭХ

Ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон гарсан ч гишүүнийхээ бүрэн эрхийг эдэлж, хуулийн дагуу шүүгдэж чадалгүй ял авсан Жаргалтулгын Эрдэнэбатыг өмөөрөх нэг шалтгаан байна. Сэлэнгэ аймгийн засгаас иргэдийн төлөөлөл болж  УИХ-д сонгогдон, Сангийн сайд, Ерөнхий сайд хүртэл ажилласан зэрэг цагтаа  цалгиж явсан түүх түүнд бий. Тэрбээр ээлжит сонгуулиар Сэлэнгэ аймгаас иргэдийг төлөөлж гурав дахь удаагаа сонгогдсон нэгэн.

Түүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гарлаа.


Нарийн учрыг эхнээс нь сийрүүлбэл, Ж.Эрдэнэбатыг анх 2019 онд АТГ-аас шалгаж, яллагдагчаар татах саналыг мөн оны аравдугаар сард прокурорын байгууллагад шилжүүлжээ. Улмаар хэрэг нь шалгагдаж явсаар ээлжит сонгуулийн сурталчилгааны үед түүнийг цагдан хорих шүүхээс шийдвэр гаргасан байдаг. Энэ нь чуулган завсарласан, сонгуулийн үйл ажиллагаа идэвхижсэн үед хууль зөрчин баривчилсан үйлдэл болсон юм.

Ийн цагдан хорих болсон шалтгаан нь шүүхээс дуудсан цагт нь ирээгүй найман сар гаруй хугацаагаар зугтсан гэх. Улмаар шүүх хурал явуулж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх ялыг дараагийн шатны шүүх мөн хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Ийнхүү сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хугацаанд хийх байсан ч батлан даалтаар суллах шийдвэр хүлээсээр сонгууль ч дуусч, гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй явсаар аавын хаалгыг нэг мөр татав. Түүнийг Ерөнхий сайдын албан үүргийг хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан 1462.82 га талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан гэм бурууд тооцож ялласан. Үнэхээр албан тушаалд хүрээд амин хувьдаа ашиглаж байгаа нэгний буруутай үйлдлийг таслан зогсоож, шийтгэх нь зөв.

Гэхдээ бид хуультай улс. Хуулийн байгууллагын бүх ажиллагаа зөвхөн хуулийн хүрээнд явагдах ёстой.

Учир нь УИХ-ын гишүүнийг баривчлах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхэд прокурорын байгууллагаас УИХ-д хүсэлт тавина. Улмаар дэд хороо, УИХ-аар хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Энэ ажиллагаа хийгдээгүй. Хоёрдугаарт, гишүүний бүрэн эрх дараагийн гишүүн тангараг өргөснөөр дуусгавар болох ёстой. Дээрх тохиолдолд Ж.Эрдэнэбатын гишүүний бүрэн эрх нь дуусаагүй байсны дээр нэр дэвшсэн байсан үе. Нэр дэвшигч ч мөн адил хамгаалагдана.

УИХ-ын тухай хуулийн 9.1.1-д  “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан”, 9.1.2-д “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан” үед гишүүнийг хуулийн дагуу баривчилна гэж заажээ.

Үүнээс бусад тохиолдолд албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглодог. Гэвч хуульд заасан процедураас нэг нь ч хийгдсэнгүй. Хуулийн бүх шатны байгууллага УИХ-аас батлан гаргасан хуулийг хэрэгжүүлэх ёстой. Тэгвэл яагаад хууль хэрэгжүүлэх ёстой хүмүүс нь хуулиа зөрччихөв өө. Түүнийг өмөөрөх ийм хэдэн шалтгаан байна.

Б.Цэрэнлхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (202.9.46.186)
    ЯЛ НЬ БАГАДСАН
    2020 оны 09 сарын 16 | Хариулах
  • Уншигч (66.181.161.114)
    Монголын төрдажиллаж ард түмэн эх орны хувь заяаг шийдвэрлэх албан тушаалд ажиллаж байж нүүрээ буруулсан, муу санаатай үйлдэл хийсэн хүнд ёс зүйн хувьд ямар ч өмөөрөл хамгаалал хумсын төдий ч байх хэрэггүй. Тэгээд л байвал ухаа муутай юмнууд тэгэх ёстой юм шиг бодоод давраад байдаг юм.
    2020 оны 09 сарын 16 | Хариулах
  • мгл (202.72.245.125)
    Шинэ үндсэн хуулиа унш даа Шинэ ундсэн хуулиар бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй гэж заажээ
    2020 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.108.42)
    ҮНЭХЭЭР МОНГОЛЧУУДЫН ЭСРЭГ НӨХӨР БАЙНАЛЭЭ..ИЗТОП ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮҮ,,,
    2020 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.47.28)
    Шуналтай шуналтай юм. Хэмжээ хязгааргүй шуналт хулгайч луйварчид ардчиллын үр дүнгээр тоогоо алдаж ямартаа л биднийг хорихын бол маш олуулаа хоригдоно шүү гэж сүрдүүлэн орилолдож байхав дээ? Хогийн ардчилагчдыг хуу хамаад алга болгохгүй бол улас өөдлөхгүй дээ? Хулгай хийсэн л бол ялтай гэдгээ л биелүүлж байгаан биш үү?
    2020 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    МАНАНг өмөөрөөд яахав дээ.
    2020 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.118)
    буудах ёстой байсан юм
    2020 оны 09 сарын 16 | Хариулах
    • зочин
      сумны гарз,хармаанд хар тамхи чихээд урд хил давуулаад шидчих байсан юм,төрөлх нутаг нь хар гэртээ тэжээг
      2020 оны 09 сарын 16
  • иргэн (49.0.156.21)
    УИХ бол хулгайч нарыг хамгаалдаг, орогнуулдаг газар байж болохгүй. Цаашид ч тийм байлгах хэрэгтэй.
    2020 оны 09 сарын 16 | Хариулах
  • зочин (192.82.77.221)
    Эрдэнэбаыг баривчилж, яллаж, хорьж байгаа нь Монголд бие биеэсээ хараат бус хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал байхгүйн яруу тод нотолгоо. Өөрөөр хэлвэл Монголд жинхэнэ хуулийн засаглал байхгүй, зөвхөн бүлэглэлийн засаглал байгаагийн яруу тод нотолгоо. Монгол засаглалын хувьд бүрэн хэмжээгээр дампуурсны нотолгоо. Монголд хараат бус хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг тунхаглаж чадаагүй Үндсэн хуулийн дампуурлын нотолгоо. Монгол улс цаашид ч дампуурахын нотолгоо. Ер нь энэ нь олон муу юмы нотолгоо, муу юмны хөдлөшгүй нотлох баримт боллоо. Өөрөөр юу гэхэв. Улс орон ингэж дампуурах ч гэж.
    2020 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.66.151)
    Хүний эрхийг зөрчсөн шүүхийнхэн.Учир нь УИХ-н гишүүний бүрэн эрх нь дуусаагүй байхад хорьсон ялалсан.УИХ-д өргөн мэдүүлж эрхийг нь түтгэлзүүлэх эсэхийг шийдэж байж хорьж яллах ёстой.Хуулиас давсан шийдвэрээ хэвээр нь үлдээж байгаа нь энэ бол захиалгат хэлмэгдүүлэлт.УИХ үүнийг авч хэлэлцэхгүй бхйгаа нь маш сонирхолтой.МАН дуу гаргахгүй байгаа нь бас хачирхалтай.Залуу хүнийг ингэж муухай хэнч биш болгох гэж улайрч байгаа хүмүүс удахгүй өөрсдөө энэ нүгэлээ үүрэх байх.Үнэн ялна.Зөв л байвал болно доо гишүүнээ.
    2020 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.21.244)
    Huuitai Hulgaichid zoriullsan huuli bii. Hyatadiin taliig AVILGACHID mash ih barimtaljj bn!!!!!!! Mie Enkhbold UIHn gishuun Adishaa nar J Erdenebat tod jishee ium aa. Ed nariig delhiigees zailuulah heregtei
    2020 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    9 цаг 9 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    9 цаг 18 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    9 цаг 27 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    10 цаг 15 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    10 цаг 20 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    10 цаг 31 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    11 цаг 23 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    11 цаг 46 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    11 цаг 48 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    12 цаг 2 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    12 цаг 12 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    12 цаг 15 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    12 цаг 20 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    12 цаг 31 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    12 цаг 32 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    12 цаг 48 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    12 цаг 51 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    12 цаг 52 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    13 цаг 5 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    13 цаг 8 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК