90 саяын Гансүхийн амьдралаар хийсэн “Бодлын хулгайч” кино бэлэн болжээ. Энэ киног “Виздом фильм” продакшны захиалгаар “Жи Энд Эс” энтертайнментийн найруулагч Ж.Сэнгэдорж бүтээжээ. Тэрбээр зүгээр нэг гараад л өнгөрөх биш, олон хүнд хүрсэн даацтай уран бүтээл хийхээр Гансүхтэй холбоотой ажилласан аж. “Хэдийгээр бодит хүний амьдралаас сэдэвлэсэн ч тэр хүний амьдралыг бүгдийг нь гаргах нь утгагүй санагдсан учраас уран сайхны хэлбэрт оруулсан” хэмээн тэрбээр ярьсан байна. Уг кинонд 90-ээд оны нийгмийг тусгасан бөгөөд өнөөгийн кинонуудаас ялгаатай нь үнэн тал руугаа чиглэсэн гэнэ. Өөрөөр хэлбэл Гансүхийн амьдралд тохиолдож байсан бодит үйл явдлуудыг харуулсан байна. Гансүхийн дүрд жүжигчин Б.Амарсайхан тогложээ. Кинонд инээдэм, эмгэнэл, адал явдалт хэсгүүд ч байгаа аж. Киноны нээлтийг энэ баасан гаригт хийхээр төлөвлөжээ.