Япон улсын “Олон улсын байгаль орчныг хамгаалах” ТББ манай улсын эрүүл мэндийн байгууллагуудад, ашигласан тариурын зүүг устгах зориулалттай 20 ширхэг шинэ аппарат хандивлалаа. Цаашид ч халдварт өвчний тархалтыг таслан зогсоох ажилд асар их дэмжлэг үзүүлэх юм байна. Аппаратыг гардуулсан тус ТББ-ын тэргүүн Сүзүки Хажимэ “Hybrid alloy” компанийн ерөнхий захирал Кэнжи Мацумото нарыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа яамны хүндэт тэмдгээр шагна. Мөн сайд С.Ламбаа манай улсад ийм аппарат 3000 шаардлагатайг хэлээд дахин нийлүүлэх хүсэлт тавьсан байна. Энэ аппарат нь 1800-2500 долларын үнэтэй бөгөөд ашигласан зүүг буталж үртэс болгодог аж.