Монгол, ОХУ-ын архивын салбарын комиссын хуралдаан энэ жил манай улсад зохиогдож байна. Хамтарсан комисс нь өнгөрсөн хугацаанд Монгол-Оросын төрийн архивуудад хадгалж буй, урьд нь хаалттай байсан түүхийн чухал баримт бичгүүдийг судлах, сурвалжлах, үзэсгэлэн гарган олон нийтэд таниулах зэрэг ажлуудыг хийж иржээ. Хуралдаанд Оросын Архивын агентлагийн орлогч дарга В.П Тарасов тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй юм. Тэрбээр” Найз нөхдийг шинээр олно гэдэг хэцүү. Тийм учраас урьдын харилцаагаа бэхжүүлэхийг илүүд үздэг” хэмээсэн юм. Хуралдаанаар Монголын судлаач, архивын ажилтнуудыг ОХУ-д урт хугацаагаар томилж ажиллуулах, мэргэжил дээшлүүлэх асуудлыг ярилцах аж. Мөн “Монгол-Оросын 1917 оноос өмнөх харилцаа”, “Халхын гол 1939 он” сэдэвт болон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар баримт бичгийн эмхтгэл шинээр гаргахаар төлөвлөжээ.