Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Нүцгэн байшин Улаанбаатар-2” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ. Энэ нь гадаад, монгол нийлсэн найман уран бүтээлч хамтран гаргаж буй олон улсын үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгээр гэр, орон сууцны инженерийн шийдлийг гаргахаасаа илүү орон сууц гэдэг бол хүний тав тухыг хангахад зориулагдсан гэдгийг ойлгуулахыг зорьсон байна. Өөрөөр хэлбэл үнэнд илүү ойрхон үзэсгэлэн болжээ. Үүний жишээ нь Кристин Сафелдийн бүтээлээс эсгийнд Монгол болон Европын нөлөө хэрхэн холилдсоныг харж болно. Өөр нэг бүтээл нь Аннну Вилениусын Финляндын хүүхэд ахуйн орчинг Улаанбаатарын хэсэг гэр хороололтой хослуулсан видео ажил. Мөн Салоканнел, Вилениус нарын “Павильон” хэмээх бүтээл юм. Энэ нь хус модны талаарх ойлголт, төсөөллийг Финлянд болон Оросоос, Монгол, Хятад руу авчирсан явдал юм. Бүтээлүүдийн утга агуулга зөвхөн ялгаатай орчны дүр төрхийг илэрхийлэхээс гадна орчны үзүүлэх шийдлийг багтаасан байна. Тухайлбал Карен Суйтерийн Занабазарын музейн цуглуулга болон бусад эд зүйлсээс бүрдсэн сонин содон өрөө байлаа. Мөн үзэсгэлэнгийн үеэр уран бүтээлч Т.Энхболд Английн Манчестер хотын урлагийн музейд өөрийн бүтээсэн гэрт долоо хоног амьдарсан бөгөөд тэрхүү бичлэгээ энэ үзэсгэлэнд илгээсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байсан юм.