МҮЭ-ийн холбоо Ахмадын зөвлөлтэй нийлж сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Цалин тэтгэврийг 53 хувиар нэмэх тухай Засгийн газрын шийдвэр гарсаны дагуу үе шаттайгаар нэмэх аргачлалыг МҮЭ-ийн холбоо боловсруулж байгаа юм байна. Тэд бага, дунд орлоготой хүмүүсийн цалин, тэтгэврийг ахиухан нэмнэ гэсэн бодлого барьж буй аж. Учир нь өргөн хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам өссөөр байгаа юм. Тиймээс тус холбоо ахмадууд болон олон нийтийн байгууллагуудтай ярилцсаны дүнд яаж нэмэх вэ гэдэг асуудлыг шийдэхээр энэ баасан гаригт МҮЭСТО-нд нийт ахмадууд цуглуулан хуралдахаар болжээ. Энэ хурлаас нэгдсэн зөвлөмж гаргах юм байна. Үүнд 1995 оноос өмнөх болон хойших ахмадуудын тэтгэвэрийн зөрүүг яаж гаргах вэ гэсэн асуудлыг тусгах аж. Үүний хүрээнд ахмадын хэсэг гарган ажиллахаар шийджээ. “Цалин тэтгэврийг 53 хувиар нэмэх нь 2008 оны үеийн цалингийн түвшингээс хоёр дахин нэмж буй хэрэг. Уг нь гурав дахин нэмнэ гэж амласан. Тиймээс Монголын засгийн газар уучлал гуйх ёстой. Энэ бол нэг удаа хуураад өнгөрөх зүйл биш” хэмээн МҮЭ-ийн холбооны захирал С.Ганбаатар хэллээ. Цалин, тэтгэвэрийн хэмжээний ялгаа ихсвэл нийгэмд шударга бус байдал үүсдэг бөгөөд доод, дээд цалингийн хэмжээ найм дахин зөрүүтэй байх ёстой байдаг аж. Гэтэл манайд энэ зөрүү 60 дахин их байдаг гэнэ.