И.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжгийг УДЭТ-д удахгүй тавих гэж байна. Монголд мэргэжлийн театрын урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан бүтээж буй энэ жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар, туслах найруулагчаар Ч.Түвшин ажиллаж байгаа гэнэ. Харин гол дүр Модунь шаньюйд жүжигчин Г.Эрдэнэбилэг, түүний эцэг Түмэн шаньюйд гавъяат жүжигчин Б.Жаргалсайхан тоглоно. Түмэн шаньюйгийн их хатны дүрийг Н.Сувд, Г.Урнаа, Б.Эрдэнэцэцэг нар бүтээх юм. Учир нь тус театр нэг дүрд олон жүжигчин орлон тоглуулахыг хичээдэг аж. Харин бага хатны дүрийг гавъяат жүжигчин У.Уранчимэг бүтээжээ. Мөн Модунь шаньюйгийн их хатанд Д.Ганцэцэг, бага хатан Шивад нь “хэцүү анги” киноны Зулаагийн дүрээр нь бидний мэдэх А.Ганчимэг тоглож байгаа аж. Энэ жүжигт театрын уран бүтээлчид бүгд оролцож буйгаараа онцлог гэнэ.