Саяхан болтол хэн ч таньдаггүй байсан “Хамуг Монголын хөдөлмөрийн нам” хэмээх шинэ намын дарга С.Молор-Эрдэнэ гэгчийн сүүлийн үед хэлж ярьж буй зүйл гайхшрал төрүүлэх болов. Тэрбээр МАХН-ын улс төрийн зөвлөх хийж, “МАХН бол миний улс төрд орох шат” хэмээн ярьж байсан хүн. Тэгвэл саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Ер нь Н.Энхбаярыг би л гаргаж ирсэн. Улс төр хэрхэн хийхийг зааж, хурал цуглааныг нь зохицуулж, илтгэл ярилцлагыг нь хийж өгдөг байлаа. Би МАХН-ыг ийм нүүр царайтай болгосон. Нэг өгүүлбэрээр Н.Энхбаяр миний мэдлэг боловсролд дарагдсан” хэмээжээ. Мөн үүнээс хэд хоногийн өмнө “Ерөнхий сайд С.Батболдоор нэг өгүүлбэр орчуулж мэдлэгийг нь шалгана” гэж хэлсэн удаатай. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Москва хотод утга зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр, Английн Лийдст, утга зохиол, хэлний чиглэлээр суралцсан шаггүй боловсролтой хүн. Ерөнхий сайд С.Батболд ч мөн адил. Тэгвэл шинэхэн намын тэргүүнээр сонгогдоод буй энэ эрхэм ямар сургууль төгссөн, хэдий хэмжээний боловсролтой, хэн юм бол. Удахгүй “Би хамгийн ухаантай нь” гэж хэлж чадах л бололтой.