Гадаад харилцааны яам, Архивын ерөнхий газар, ОХУ-ын Засгийн газрын Архивын агентлагаас “Монгол Оросын харилцаа-XX зуун” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг өнөөдөр дэлгэлээ. Тэнд Үндэсний төв архив, Батлан хамгаалах яам зэрэг газрын сан хөмрөгт хадгалагдаж буй болон ОХУ-ын нийгэм, улс төрийн нэн шинэ түүхийн архив, Гадаад бодлогын төв архив, Цэргийн түүхийн архивт хадгалагдан буй сонирхолтой бүтээлүүд дэлгэжээ. Үзэсгэлэнд 400 гаруй гэрэл зураг, түүхэн баримт дэлгэснээс 200 гаруйг нь ОХУ-аас авчирчээ. Эдгээр баримт, гэрэл зургийн дотор “Тарваганы өвчин гарваас даруй мэдэгдэж орос эмчээр эмчлүүлэх явдлыг олон хошуудад ухуулсан тухай бичиг”, ХХ зууны эхэн үеийн Хиагт хот болон Нийслэл хүрээний дүр төрх, Хаант орос улсад айлчилсан Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн өдөр тутмын тэмдэглэл, харилцааны нууц шифр зэрэг үнэ цэнэтэй зүйл өдий төдий буй нь анхаарал татаж байна. Үүний зэрэгцээ, 1727 онд Хиагтад Буурын гэрээнд гарын үсэг зурсан төлөөлөгчдийн тэмдэглэл ч байсан юм. Энэхүү гэрээ нь манай улсын одоогийн хилийн шугамыг тогтоож өгчээ. Мөн 1757 онд Ойрадын Амарсанаагийн шарилыг шилжүүлэх Манж Чин улс, Хаант Оросын харилцах бичиг, 1913 онд Оросын худалдааны хүмүүст Халхын голд газар хэмжээлэн өгч загас агнуулах тухай гэрээ гэх мэтийг эндээс сонирхож болох юм.